ХӨНГӨН АТЛЕТИК I ХИЧЭЭЛ
БИЕ ДААЛТ №1 ГҮЙЦЭТГЭХ УДИРДАМЖ
ХӨНГӨН АТЛЕТИК I ХИЧЭЭЛ
БИЕ ДААЛТ №1 ГҮЙЦЭТГЭХ УДИРДАМЖ
Сэдэв: Спорт алхаа, халхалттай гүйлт, гүйлтээс бөмбөг шидэлт
1. Зорилго
Спорт алхаа, халхалттай гүйлт, бөмбөг шидэлтийн төрлүүдийн тэмцээний амжилт болон эдгээр төрөл тус бүрийн техникт дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлэх
2. Хүлээж буй үр дүн
Бие даалтыг гүйцэтгэж дуусгасны дараа оюутан:
Спорт алхаа, халхалттай гүйлт, гүйлтээс бөмбөг шидэлтийн төрөл тус бүрийн техникийг сурах бичгээс судлан, техник задлалыг тайлбарлан бичиж, мэдлэгээ өргөжүүлнэ.
Эдгээр техникийг гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, чацуутны үнэлгээ өгнө.
Спорт алхаа, халхалттай гүйлтийн төрлөөр Монгол, Ази, дэлхийн шилдэг тамирчдын амжилтыг харьцуулж, сэтгэгдэлээ бичнэ.
Найдвартай эх сурвалжаас мэдээлэл олох, ашиглах, боловсруулах чадвар дээшилнэ.
Багийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж, өөрийн оролцоог үнэлнэ.
3. Гүйцэтгэх ажил
Баг бүрдүүлэх. Өөрсдийн саналаар 5 гишүүнтэй баг бүрдүүлнэ. Багийн гишүүн бүр доорх үүргийг хувиарлаж авна.
Багууд спорт алхаа, халхалттай гүйлт, гүйлтээс бөмбөг шидэлтийн техникээс аль нэгийг сонгоно.
4. Бие даалтын ажлын шаардлага
Төлөвлөлт: үүрэг хуваарилах, ажлын төлөвлөгөө гаргах.
Судалгаа: наад зах нь 5 найдвартай эх сурвалж (сурах бичиг, гарын авлага, зөвлөмж, нийтлэл, МХАХ-ны албан ёсны материал; 1-2 нь гадаад хэл дээр) ашиглах.
Шинжилгээ: харьцуулсан хүснэгт, график, дүн шинжилгээтэй байх
Боловсруулалт: слайд цэгцтэй, ойлгомжтой байх, хиймэл оюун ашигласан бол ямар зорилгоор ашигласнаа тэмдэглэж, гарсан мэдээллийг эх сурвалжтай тулган шалгах
Хамгаалалт: 7 минут илтгэл, 3 минут асуулт хариулт.
5. Бие даалтын ажлын үнэлгээний рубрик (100 оноо)
9. Хугацаа
2026 оны 10-р сарын сүүлийн долоо хоногт хураан авна.
Завсрын хяналт: 11-р сарын эхний долоо хоногт хийж дахин сайжруулан РРТ илтгэнэ.
Спорт алхаа, халхалттай гүйлт, жижиг бөмбөг шидэлтийн техникийг дадлага хичээл дээр туршиж үзээд ямар насны суралцагчид дамжуулалтын аль арга тохиромжтой болохыг ярилцаарай.
Семинарын хичээлээ эргэн санах
ИНТЕРАКТИВ хичээл
Дараах холбоосоор орж бие даалтаа илгээнэ үү. Энд дарна уу?
Word программ: https://www.youtube.com/watch?v=u0MuL8_XhUE
Powerpoint программ: https://www.youtube.com/watch?v=6y5xyw1Ufj0
Жишээ Powerpoint /санаа авч ашиглаж болно/ https://create.microsoft.com/
Гар утас болон компьютер ашиглах программ https://www.canva.com/
Exsel программ: mail.google.com/chat/u/0/#chat/welcome
Интернэтээс зураг хайх, татаж авах: https://www.youtube.com/watch?v=sVyiQPCUAnQ
Илтгэл тавихад анхаарах зүйлс: https://www.youtube.com/watch?v=Z9cW13q_MwE
https://www.youtube.com/watch?v=OCMuVJcKXTE
Оюуны бүтээлийн хулгай, хэлбэр, зайлс хийх арга зам: https://www.youtube.com/watch?v=9mAtOt03uzA
APA загвар ашиглан ишлэл хийх арга зүй: https://www.youtube.com/watch?v=0qDWjGOysUo
Алдаа шалгагч программ https://spellcheck.gov.mn/
Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648
Phone: 976-11-77775445
Email:Info@msue.edu.mn