Хичээлийн нэр, код: Хөнгөн атлетик III, A.AT409
Улирал: Намар
Хичээлийн задаргаа: 0:0:0:4 (3) 2 кредит
Заах багш: Э.Баатарсүрэн
Хичээлийн зорилго: Оюутан-багш хөнгөн атлетикийн гүйлт, харайлт, шидэлтийн төрлүүдээр ЕБС-ийн суралцагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх үйлийг хөтлөх; сургалтыг зохион байгуулах арга зүйн мэдлэг чадвар; сургалтын хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгон хэрэглэх, бэлтгэх; бусадтай хамтран ажиллаж тасралтгүй хөгжих чадвартай бүтээлч багш болох зорилгыг шийдвэрлэнэ.
Энд дарна уу.
Үнэлгээ:
64 цагийн дидактик хичээлийн ирц ба оролцоо 20% байх ба ирц, 10%, оролцооны 10%-ийг оюутан-багш чацуутаныхаа хичээлд идэвхтэй оролцсон, дасгал даалгаварыг цаг хугацаанд нь гүйцэтгэж багшлах арга зүйд бүтээлчээр суралцаж буй байдлыг харгалзан олгоно.
Бие даан гүйцэтгэх даалгаврын үнэлгээ 30% байна:
I бие даалт 15%: Оюутан-багш өөрийн заасан ээлжит хичээлийн хүрээнд жилийн төлөвлөгөө, нэгж хичээлийн хөтөлбөрийг иж бүрэн боловсруулж үнэлүүлнэ.
II бие даалт 15%: Хөнгөн атлетикийн хичээлд ашиглах сургалтын жижиг хэрэглэгдэхүүн бэлтгэн түүнийгээ өөрийн заах хичээлдээ ашиглан үнэлүүлнэ.
Явцын үнэлгээ 50% байна: Оюутан-багш ЕБС-ийн хөнгөн атлетикийн хичээлийг төлөвлөх, ээлжит хичээл заах, хичээлийн үр дүнг тодорхойлох үйлийг хийж үнэлүүлнэ.
- Бүлэг сэдвийн агуулгаар танин мэдэхүйн түвшинг үнэлгээний даалгавараар үнэлнэ. 20 %
- Хөнгөн атлетикийн гүйлт, харайлт, шидэлтийн төрлийг заах, хичээлийн үр дүнг тодорхойлох, сургалтын жижиг хэрэглэгдэхүүн ашигласан, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулсан байдлаар үнэлнэ. 30 %
Арга зүй:
Хөнгөн атлетик III хичээл нь ерөнхий боловсролын сургуульд хөнгөн атлетикийн төрлүүдийг заах чадвар; гүйлт, харайлт, шидэлтийн дасгалаар хүүхдийг хөгжүүлэх арга барил эзэмшихэд чиглэсэн сургалтын дадлага хичээлийн агуулгатай байна.
Хичээлийн арга зүй хувьд ЕБС-д хөнгөн атлетикийн гүйлт, харайлт, шидэлтийн төрлийг заах, хичээлийн үр дүнг тодорхойлох, сургалтын жижиг хэрэглэгдэхүүн бүтээх, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлд оюутан-багш суралцахад чиглэгдсэн арга зүйгээр хичээлээ хөтлөн жолоодно.
"БИЕ ДААЛТ" хийх аргачлал
Оюутан 2-р бие даалтыг хийхдээ өөрийн сонгосон ангийн жил, нэгж хичээлийн төлөвлөлт хийнэ.
Жилийн төлөвлөгөө хийхдээ дараах зүйлийг анхаарна.
2026 - 2027 оны хичээлийн жилийнх байна.
4 улирлын агуулгаар хуваасан байна.
Сар, өдөр, долоо хонгийг зөв хуваасан байна.
Бүлэг сэдэв, цагийн хувиарлалт зөв хийсэн байна.
Нэгж, ээлжит хичээлийн сэдэв оновчтой тодорхойлсон байх
Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулахдаа дараах зүйлийг анхаарна
Сэдэвээ зөв тодорхойлсон байна.
Нэгж хичээлийн зорилго, зорилт зөв тодорхойлох
Хичээлийн агуулга, хэрэглэгдэхүүнээ зөв тодорхойлох
Үнэлгээний даалгаврын санг зөв тодорхойлох
Бие даалт хийх хугацаа 2026.11 эхний долоо хоногт
Бие даалт илтгээх. Энд дарж илгээнэ үү.
Заах аргын багшаас зөвөлгөө авах. Энд дарж авна уу. /Санал, хүсэлт цэсийн Багшийн тусламж хэсгээр орж бие даалтын явцаа шалгуулаарай/
Заах аргын хичээлийн сэдэв сонголт хийхдээ дараах хувиарыг сайтар анхаарах хэрэгтэй.
Үүнд:
- Бага боловсрол 10 сарын 09 наас өмнө,
- Суурь боловсрол 11 сарын 09 наас 11 сарын 13 хүртэл,
- Бүрэн дунд боловсрол 11 сарын 16 наас 12 сарын 04 хүртэлх хугацаанд заахаар сонголт хийнэ.
Бие бялдрын ачаалал гэдэг нь хүний бие махбодод дасгалын нөлөөлж буй нөлөөлөл бөгөөд өөрөөр хэлбэл, бие бялдрын дасгалыг гүйцэтгэх үед хүнээс хөлс гарч, амьсгалын тоо ба судасны лугшилт нэмэгдэж, ядарч цуцаж буй нь дасгалын нөлөөлөл буюу ачаалал болно. Ачаалал үед бие махбодоос хүч зарцуулалт ба ядралт нэгэн зэрэг явагдана. Бие бялдрын ачааллыг багтаамж ба эрчмээр нь тодорхойлно.
Суралцагчийн судасны лугшилтыг тоолох арга
Зүрхний үйл ажиллагаатай холбоотойгоор судасны хана долгион маягаар хэлбэлзэхийг артерийн судасны лугшилт гэнэ. Бие бялдрын ачааллын шинж байдал, нөлөөг судасны лугшилтын тоогоор хянаж болно. Үүний тулд хичээллэгчийн судас нэг минутад хэдэн удаа лугшиж байгааг буюу судасны лугшилтын давталжийг мэдэх шаардлагатай. Судасны лугшилтын давтамжийг тусгай багажаар тодорхойлдог. Гэвч ийм багажгүй тохиолдолд гарын шууны юмуу гүрээний том артери дээр долоовор, дунд хоёр хурууны өндгөөр хөнгөн дарж судасны судасны лугшилтыг тоолно. Нэг минутын турш судасны лугшилтыг тоолоход хугацаа их зарцуулах учраас богино хугацаанд тоолох (15 с тоолоод 4-өөр үржүүлнэ, 10 с тоолоод 10-аар үржүүлэх гэх мэт) нь зүйтэй. Суралцагчдын судасны лугшилтыг хичээл эхэлхийн өмнө ачаалал аваагүй тайван үед нь тоолоод, дараа нь тодорхой ачаалал бүрийн дараа тоолж, тайван үеийнтэй нь харьцуулан ямар ачаалал авсан болохыг хянана. Суралцагчийн судасны лугшилтын давтамжид үндэслэн бие бялдрын ачааллыг ерөнхийд нь дараах байдлаар ангилна. Үүнд:
Эрүүлжүүлэх нөлөөтэй ачаалал 100 - 120 удаа/мин
Бэлтгэлжилтийг хадгалан барих ачаалал 120 - 140 удаа/мин
Хөгжүүлэх нөлөөтэй ачаалал 140 - 160 удаа/мин
Дасгалжуулах нөлөөтэй ачаалал 160 - дээш удаа/мин
Бага эрчимтэй ачаалал: Суралцагчийн судасний лугшилт 100 - 120 удаа/мин байх ба ийм эрмитэй ачаалал бүхий дасгалыг удаан хугацааны турш гүйцэтгэх боломжтой.
Дунд зэргийн эрчимтэй ачаалал: Ийм ачааллын үед суралцагчийн судасны лугшилт 120 - 140 удаа/мин байна. 7-8 насны хүүхэд дунд зэргийн ачаалалтай дасгалыг 15-16 мин гүйцэтгэх боломжтой бол 13-14 насанд энэ чадвар охидод 2 дахин, хөвгүүдэд 3 дахин нэмэгдэнэ.
Их эрчимтэй ачаалал: Энэ нь дээд эрчмийнхээ 70 орчим хувиар гүйцэтгэх ачаалал юм. Суралцагчийн судасны лугшилт 140 - 160 удаа/мин байх ба эрмитэй дасгалыг сурагчид 10 мин орчим хугацаанд гүйцэтгэх боломжтой. Их эрчимтэй ачаалалд амьсгалын тогтолцооны үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Харин булчинг хүчилтөрөгчөөр хангах физиологийн бусад үйл явц 50%-ийн эрчимтэй ачааллынхаас нэмэгддэггүй. Их эрчимтэй ачаалал бүхий дасгалыг гүйцэтгэх чадвар 13-14 насны охидод 11-12 насны хөвгүүдийнхээс доогуур байдаг. Энэ нь бэлгийн бойжилтийн төгсгөлд охидын бие махбодод нэлээд нарийн өөрчлөлт явагддагтай холбоотой. Ийм эрчимтэй ачаалыг дунд зэргийн эрчимтэй ачаалалтай хослуулан өгөх нь зүйтэй.
Өндөр эрчимтэй ачаалал: Энэ нь дээд эрчмийнхээ 80 % - ийн чармайлтаар гүйцэтгэх ачаалал юм. Ийм ачааллын үед булчин, зүрх болон бусад эрхтэн хүчилтөрөгчгүй (анаэроб) дэглэмээр ажиллах учраас дасгал богино хугацаанд үргэлжлнэ. Тодорхой хэлбэр: мөчлөгт дасгалыг 11-12 насны хүүхэд 15 с, түүнээс дээш насанд 1 мин гүйцэтгэх боломжтой. 12 насны хүүхэд 15 с, ахлах ангийнхан 20-25 с гүйцэгэнэ. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн ачааллыг сурагчийн судасны лугшилт 170 удаа/мин-аас илүү эрчимтэй өгөх шаардлагагүй гэж үздэг.
Дээд эрчимтэй ачаалал: Энэ бол 100 % эрчимтэй ачаалал юм. Суралцагч хамгийн дээд хурд, хүчнийг гарган дасгалыг гүйцэтгэх учраас дунджаар 10 с орчим хугацаанд үргэлжлэх боломжтой. Ийм ачааллыг ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлд ашиглахгүй. Зөвхөн бие бялдрын бэлтгэлжилтийн нэлээд өндөр түвшинтэй суралцагчдын спортын секцийн хиээлд ийм ачаалал 7 хоногт 1 удаа байж болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг.
SAMSUNG health программ ашиглан ачаалал тодорхойлох аргачлал
Оюутан багш та заах аргын хичээл төлөвлөхдөө ашиглаарай.
ЕБС-ийн сурагчдын хөдөлгөөний чадварыг хөгжүүлэх контент