Хичээлийн нэр, код: Хөнгөн атлетик I, A.AT407
Улирал: Намар
Хичээлийн задаргаа: 0:2:0:4 (3) 3 кредит
Заах багш: А.Амгалан, Э.Баатарсүрэн, Ц.МөнхХэрлэн
Хөнгөн атлетикийн үндсэн төрлүүдийн техникийн онцлог, ялгааг ойлгуулж, зөв гүйцэтгэх арга барилд сурган, бие бялдрын бэлтгэлжилтийг хөгжүүлэхийн зэрэгцээ практикт үр дүнтэй хэрэглэх чадвар эзэмшүүлэх.
Үнэлгээний жин, хэлбэр, ирц-оролцоо
а) Ирц-оюутан ирцийн 10 %-ийн үнэлгээг авахдаа семинар, практикийн нийт 96 цагийн хичээлд бүрэн суусан байна. Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээлд суугаагүй бол тасалсанд тооцон хувийг хасна. МУБИС-ийн болон Монгол улсын нэрийн өмнөөс спортын тэмцээнд оролцох, эрүүл мэндийн шалтгаанаар эмчийн магадлагаатай байх, бусад хүндэтгэх шалтгааны улмаас хичээлд суугаагүй тохиолдолд тухайн сэдвийг бие даан судлаж ирцийг тооцуулж болно.
б) Оролцоо-оюутан оролцооны 10%-ийн үнэлгээг авахдаа хичээлд идэвхтэй оролцсон, бие даалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэсэн, семинарын тэмдэглэлээ бүтээлчээр хөтөлсөн зэргийг харгалзан олгоно.
Бие даан гүйцэтгэх даалгаврын үнэлгээ
Хөнгөн атлетик I хичээлийн бие даалтын даалгавар нь оюутанд хөнгөн атлетикийн тулгуур ухагдахуун, техникийг ангилан ойлгож, судлан шинжилж практик үйл ажиллагаандаа буулган туршиж, өөрийн мэдлэг, чадвараа бататган хөгжүүлэхэд чиглэгдсэн. Доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Бие даан гүйцэтгэх даалгаврын чиглэл, үнэлгээний арга зүй, зарчим
1-р бие даалт. 10 %
Спорт алхаа, халхалттай гүйлт, жижиг бөмбөг шидэлтийн төрлөөс нэгийг сонгон авч багаар (PPT) бэлтгэн танилцуулах. Бие даалт 1
2-р бие даалт. 10 %
Бие халаалтын дасгалын сангаас нэгийг сонгон авч, олон хувилбарт дасгалын контент бэлтгэх. Бие даалт 2
3-р бие даалт. 10 %
Хичээлийн бус цагаар Strava программ ашиглан 160 км гүйсэн ахицаар үнэлэх Бие даалт 3
Тайлбар: Цэнхэр холбоосон дээр дарж дараагийн хэсэгт шилжинэ үү.
Бие даалт оюутны бие даасан ажил
Оюутны бие даасан ажил ОБДА гэдэг бол сургалтын стандарт, хөтөлбөр, оюутны хэрэгцээ,сонирхол, чадавхи, ирээдүйн мэргэжлийн шаардлага зэргийг үндэслэн хичээлийн бус цагаар багшийн шууд бус арга зүйн удирдлага туслалцаа дор явагдаж буй оюутны бие даан суралцах, судлах, бүтээл гаргах үйл явц юм. ОБДА-ын гол онцлог бол энэ нь судалгаа шинжилгээний шинжтэй, бүтээлч үйл ажиллагаа болсоор байгаа явдал юм. ОБДА нь:
1. Оюутны заавал хийх ажлын сэдэв,
2. Оюутны сонгож хийх ажлын сэдэв,
3. Оюутан өөрөө сонирхсон сэдвээ дэвшүүлж түүгээрээ судалгаа хийх гэсэн хэд хэдэн янз байна.
Оюутны бие дааж хийх ажлын түвшин: сурган хүмүүжүүлэх ном зохиолд ОБДА-ыг гурван түвшинд хуваан үздэг.
Эдгээр нь:
1. Сэргээн хуулбарлах
2. Өөрчлөн хувиргах
3. Бүтээлч
Сэргээн хуулбарлах түвшний бие даасан ажлын зорилт бол оюутны мэдлэгийг бататгаж улмаар түүнд чадвар дадал төлөвшүүлэх явдал юм. Энэ тохиолдолд оюутан бэлэн загвар ашиглаж сурах үйлийг хэлнэ. Энэ түвшний ОБДА-ын мөн чанар нь мэдлэгийг таних, ухамсарлах, тогтоох үйл ажиллагаа гүйцэтгэхэд чиглэнэ. Түүнд даалгавар, дасгал гүйцэтгэх, бодлого бодох, коллоквиум өгөх, мэдээлэл хийх, хүснэгт бөглөх гэх мэт ажил багтана.
Өөрчлөн хувиргах түвшний бие даасан ажлын зорилт бол оюутанд эзэмшсэн мэдлэгээ өөр шинэ нөхцөлд шилжүүлэн хэрэглэх чадвар олгох явдал юм. Үүний тулд оюутнаар уншсан зүйлийн төлөвлөгөө зохиохоос эхлээд тодорхой асуудлаар өөрийн санаа бодлоо найруулан бичих, ажлуудыг хийлгэх зэрэг багтана. Жишээ нь оюутан эссе бичих, бодлого зохиох, реферат бичих гэх зэрэг ажлыг хийнэ.
Бүтээлч түвшний ОБДА-ын зорилт бол оюутанд тодорхой үзэгдэл, асуудал, нөхцөл гэх зэрэгт тодорхойлолт өгөх, асуудлыг бие дааж шийдвэрлэх, шинэ мэдлэг бүтээж бий болгох гэх зэрэг арга барилыг эзэмшүүлэх явдал юм. Үүний тулд оюутнаар шийдвэрлэх асуудлыг олуулах, түүнийг хэрхэн шийдэх талаар эрэл хайшуул хийлгэх, төсөл боловсруулах ба судалгаа хийлгэх, судалгааны материалд боловсруулалт хийлгэх, тайлан бичиж хамгаалуулах, ангийн ажил болон дипломын ажил гэх зэргийг хийлгэнэ.
Явцын үнэлгээ
Хөнгөн атлетик I хичээлийн үнэлгээний зорилго нь эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг бүрэн эзэмшсэн эсэхийг тодорхойлоход чиглэгдсэн. Мөн оюутан мэдлэг, ур чадвартаа өөрийн үнэлгээ хийх боломжийг бүрдүүлж өгсөн.
Явцын болон эцсийн шалгалтын үнэлгээний арга зүй, зарчим
- Бүлэг сэдвийн агуулгаар дагуу танин мэдэхүйн түвшинг үнэлгээний даалгавараар үнэлнэ. 10 %
Мэдлэг шалгах тест
- 100 м, 3000 м зайд гүйсэн амжилт, өндөрт “алхаж” харайх харайлтыг нормативаар үнэлнэ. 30 %
- Гүйлтийн сонгомол дасгалын техник гүйцэтгэлээр үнэлнэ. 10 %
Үнэлгээний нормативийг хичээлийн хөтөлбөрийн сэдэв бүрийн төгсгөл хэсэгт дэлгэрэнгүй тусгаж өгсөн.
Сургалтын хөтөлбөрийн цагийн задаргаанд заасны дагуу Хөнгөн атлетик I хичээл нь семинар, практик хэлбэр хосолсон хичээл байна. Хөнгөн атлетик I хичээлийг оюутны оролцоо төвтэй, бие бялдрын хөгжил, бэлтгэлжилт, ур чадварт дэмжлэг үзүүлэх, бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн, хөнгөн атлетикийн сургалт явуулах таатай орчныг бүрдүүлж ажиллана.
Семинарын хичээлд:
Биеийн тамирын багш мэргэжлийн болон хөнгөн атлетик I хичээлийн онцлогтой холбоотойгоор хоёр өдөр сурдаг зүйлийг нэг өдөрт сурч чадна; заримдаа ядаргаатай санагддаг 90 минут дахиж хэзээ ч олдохгүй; ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх; унш, унш дахин унш; зэрэг зарчимд тулгуурлан
“Солилцооны”, “Бүтээлч тэмдэглэгээний” (инсерт), “Эхтэй ажиллах”, “Тайлбарлах ба харилцан ярих”, “Дүгнэн ярих”, “Задлан шинжилж, нэгтгэн дүгнэх” “Дүрд тоглох”, “Workshop” аргуудыг хэрэглэнэ. зурган дээр дарж үзнэ үү.
СЕМИНАР 1
СЕМИНАР 2
СЕМИНАР 3
СЕМИНАР 4
ПРАКТИК ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙ
Оюутны спортын ур чадварын хувийн ялгаа, өөртөө итгэх итгэл, туршлага зэргийг харгалзан хичээлийг удирдан зохион байгуулахдаа бусад оюутны хийж чадсан дасгалын техникийг би хийж чадна; давт давт бас дахин давт; зэрэг зарчимд тулгуурлан
“Зөрчилт нөхцөл үүсгэх”,
“Хөдөлгөөний үйлдлийг сэтгэхүйн үйлтэй хослуулах”,
“Мэргэжлийн багаж, хэрэгсэл ашиглах”,
“Видео анализ”,
“Баримжаалах зүйлийг ашиглах”,
“Дуут дохионы”,
“Хөөж гүйцэх”,
“Тоглоомын”,
“Тэмцээний”,
“Биеэр үзүүлэх”,
“Ялгаатай ачаалал өгөх”,
“БЕХД-ыг идэвхтэй гүйцэтгүүлэх”,
“Тайлбарлан ярих”,
“Давтан сайжруулах”,
“Дунд эрчимээр давтах”,
“Командлах”,
“Дасгалыг бүтнээр нь заах”,
“Үнэлгээний” аргуудыг хэрэглэнэ.
СПОРТ АЛХАА /8 цаг/
Спорт алхааны сургалтын үндсэн зорилго нь спорт алхааны зөв техникээр чөлөөтэй, хурдтай алхаж сурахад оршино. Хөнгөн атлетикийн энэ төрлийн техникийг сургахдаа тухайн хичээлийн зорилго, зорилттой уялдсан арга зүйг ашиглана.
Сургалтын агуулга
Спорт алхааны техниктэй танилцана.
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Суралцагчдын гаргаж буй нийтлэг алдааг ярилцаж, спорт алхааны техникийн талаар зөв төсөөлөлтэй болсон эсэхийг тодруулах хэрэгтэй.
Спорт алхааны техникийг урдаас, хажуугаас, араас нь харуулсан видео бичлэгийг үзүүлж тайлбарлавал илүү үр дүнтэй байна.
Хөлийн хөдөлгөөнийг сургах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Хөлөө газарт тавих агшинд шулуун болгох нь нэлээд хэцүү байдаг. Тиймээс шилбээр савж, хөлийг шулуун болгох дасгалыг өгнө. Гэхдээ хөлөө газарт тавихын өмнө шилбээр тэнийлгэх нь тийм ч сайн арга биш гэдгийг анхааруулна
Хөлийн нэг ба хоёр тулалтын үеийг хурд багатай алхаагаар мэдрүүлнэ.
Алхах хурдыг аажмаар нэмэгдүүлнэ.
Хөлийн хөдөлгөөнийг гарын хөдөлгөөнтэй хамт сургана.
Спорт алхааны хөлийн хөдөлгөөнийг зөв сургахын тулд энгийн болон янз бүрийн алхааны хувилбарыг ашиглана.
Аарцаг түнхний хөдөлгөөний сургах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Спорт алхаагаар алхах техникийг суралцагчид зөв эзэмшиж буй эсэхээс хамаарч дээрх дасгалаас сонгож өгнө.
Урагш алхах дасгалыг гүйлтийн зам дээр хийх нь тохиромжтой.
Арын хөлийг аль болох өндөр өргөхгүйгээр газартай ойрхон урагш зөөхдөө чөлөөтэй, булчинг чангалахгүй гүйцэтгэхийг анхааруулна.
Өсгийгөөр газарт зөөлөн тулж, аажмаар өлмий рүү шилжүүлэхийг багш дагуулж хийнэ.
Гар мөрний хөдөлгөөнийг сургах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Суралцагч бүрийн алхаанд хяналт тавин, алдааг тухай бүрт нь засаж өгнө.
Гараа хөндлөнгөөр цээжний өмнүүр биш урагш-арагш чөлөөтэй савна.
Суралцагчид 3-4 эгнээгээр алхахаас гадна нэг нэгээрээ алхаж, бусад нь алхааг ажиглан хэлэлцэнэ.
Спорт алхааны техникийг бүтнээр нь эзэмшүүлэх
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Суралцагч бүрийн хувийн онцлогт тохируулан алхах зайг тогтооно.
Их бие, толгойн байрлалаа зөв хадгалан, гар хөлийн хөдөлгөөнийг зохицуулах, хөлийг чөлөөтэй шилжүүлэн алхахыг анхааруулна.
Спорт алхаагаар алхах чадварыг харгалзан суралцагчдыг хосоор нь уралдуулах, эсвэл хурдтай алхаж буй суралцагч нь 5-10 м хойноос гарч хөөж алхах зэргээр идэвхжүүлэх аргуудыг ашиглана.
Спорт алхааны техникийг сайжруулах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Сургалтын энэ шатанд суралцагч бүр спорт алхааны өөрийн гэсэн техникийг эзэмших ёстой. Өөрөөр хэлбэл, суралцагч бүрийн биеийн өндөр ба бэлтгэлжилтийн түвшинд тохируулан алхмын урт ба давтамжийг тогтоож, хэвшүүлнэ. Алхах үеийн гар, хөлийн
хөдөлгөөн, биеийн байрлал нь тогтворжино.
Үүнтэй зэрэгцүүлэн суралцагчийн бие бялдрын ерөнхий ба тусгай хөгжлийг дээшлүүлж, алхах зайг 400-2000 м хүртэл нэмэгдүүлнэ.
Спорт алхаагаар алхах чадварыг харгалзан суралцагчдыг хосоор нь уралдуулна.
Эсвэл хурдтай алхаж буй суралцагч нь хурд муутай алхдаг суралцагчаас 5-10 м араас гарч хөөж гүйцэхийг хичээх байдлаар зохион байгуулна. Гэхдээ гүйж болохгүйг байнга сануулж, хянана.
Тодорхой зайд спорт алхаагаар алхах хугацааг хэмжиж, өмнөх амжилттай нь харьцуулан, ахиц өөрчлөлтийг тогтмол үнэлж дүгнэлт хийнэ.
ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТ /12 цаг/
Холын зайн гүйлтийн техникийг сургах нь хөнгөн атлетикийн бусад төрлийн техникийг сургахаас арай өөр байна. Энэ нь бүх эхлэн суралцагч гүйлтийн техникийг тодорхой түвшинд эзэмшсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ямарч хүн гүйж сурсан байна гэсэн үг. Иймээс гүйлтийн техникийг сургахаас өмнө суралцагчдын техникийн алдааг тодорхойлох хэрэгтэй. Гүйлтийн техникийг сургах дараалал нь бүх насны суралцагчдад адилхан байна.
Сургалтын агуулга
Холын зайн гүйлтийн онцлогийг ойлгох
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Багш гүйлтийн явцад суралцагч бүрийн алдааг эхлээд илрүүлнэ. Уг алдааг сургалтын эхний шатнаас засах шаардлагатай.
Шулуунд ба тойрогт гүйх гүйлтийг урдаас нь, хажуугаас нь, араас нь харуулна.
Ихэнх суралцагчийн гаргаж буй нийтлэг алдааг засна.
Зөв гүйхийг эрмэлзэж, дунд зэргийн хурдаар гүйхийг сануулна.
Шулуун замд гүйх техникийг сургах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Хөлийн улыг газарт зөв тавихад анхаарна.
Гүйлтийн хурдыг аажмаар нэмэгдүүлэхийг анхааруулж хэлнэ.
Суралцагчдын гаргаж байгаа алдаанаас гол алдааг нь эхэлж засна. Үүнд: удаан гүйх, өвдгийг дутуу өргөх, гүйцэт биш түлхэх, их биеэр хэт бөхийх, гараа шулуун савах, их биеэр хажуу тийш ганхаж гүйх гэх мэтийг анхааруулна.
Алхмын давтамж жигд байх, эсвэл аажмаар нэмэгдүүлэхэд анхаарна.
Тойрог замд гүйх техник сургах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Шулуун замд зөв гүйх техникийг сайн эзэмшсэний дараа тойрогт гүйлгэнэ. Хэрвээ суралцагч тойрогт гүйхдээ олон алдаа гаргаад байвал буцаад шулуунд гүйх техникийг сайжруулах дасгалыг өгөх хэрэгтэй.
Тойрогт гүйхдээ тойргийн шугамыг дагуулж биш, 10-15 м алсалж шулуун чиглэлд харж гүйх нь ашигтайг ойлгуулах хэргтэй.
Тойргоос гарч ирэнгүүт нэгдүгээр зам руу шилжин гүйж сургавал ашигтай замыг түрүүлж эзлэх туршлага олж авах болно.
Босоо гарааны техник сургах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Эхлээд суралцагч ганцаараа, өөртөө дохио өгөн гараанаас гарч сурна. Дараа нь багшийн ба бусад дохиогоор гаргана.
Гараандаа дохионоос хойш 3-5 с орчмын дараа марш дохиог өгнө.
Учир нь гүйгч гарааны байрлалаа зөв эзэлсэн байх ёстой. Аажмаар дохио өгөх хугацааг багасгана.
Гараанд зогсох үед толгойн байрлалыг анхаарч, эхний алхмыг хийх цэг рүү харж зогсож болохыг зөвлөнө.
Дунд, холын зайн гүйлтэд ихэвчлэн бөөн гараанаас гардаг учраас гүйх замын өргөнөөс хамаарч суралцагчдыг хэд хэдээр нь нэг гараа болгож гарааг давтуулах нь зүйтэй. Гэхдээ босоо гарааны техникийг зөв гүйцэтгэж чадахгүй байвал уг суралцагчтай ганцаарчилан ажиллана.
Босоо гараанаас гарч гүйх зайг аажмаар холдуулахын хамт хурдыг нэмэгдүүлж гүйнэ.
Барианы техник сургах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Хэд хэдэн суралцагч эгнээгээрээ гүйж барианд орох байдлаар зохион байгуулна.
Бариа руу зүтгэх үед нь багш алгаа таших, шахаж шаардах, дэмжих үг хэлэх зэргээр суралцагчдыг идэвхжүүлэх хэрэгтэй.
Холын зайн гүйлийн техникийг бүтнээр сайжруулах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Суралцагчдын чадварыг харгалзан гүйх зайн хэмжээг ялгаатай тогтооно.
Суралцагч бүрийн гаргаж буй алдааг засах дасгалыг тухай бүрт нь өгч, хурд багатай хөдөлгөөнөөр техникийг давтана.
Зөв гүйж байгаа эсэхийг хянаад, гүйлтийн дараа ярилцана.
Дунд ба холын зайд гүйхдээ жигд хурдаар гүйж сурахад анхаарна.
Сонгон хичээллэж буй гүйлтийн зайг богиносгон, тохирсон хурдаар түүнийг туулж хэвшүүлэх аргыг хэрэглэх нь илүү ач холбогдолтой.
Гарын савалт
Хөлийн тулалт
Гүйлтийн техник
УРТАД ХӨЛ НУГАЛЖ ХАРАЙХ /8 цаг/
ОЙРЫН ЗАЙН ГҮЙЛТ /10 цаг/
Ойрын зайн гүйлтийн техникийг сургах дараалал нь хөнгөн атлетикийн бусад төрлийг сургах дараалалтай адилгүй. Энгийн гүйлтийн техникээс ойрын зайн гүйлтийн техник ялгаатай. Суралцагчдад ойрын зайн гүйлтийн талаар зөв мэдээлэл өгөхдөө энэ төрлийн гүйлтийн онцлогийг эхлээд танилцуулах хэрэгтэй.
Сургалтын агуулга
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Үзүүлэх, тайлбарлах аргыг хослуулан хэрэглэнэ.
Суралцагчдын онцлог, чадвараас хамаарч гүйлтийг давтах тоог ялгаатай тогтооно.
Гүйлтийн техникийг эхлээд хажуунаас дараа нь урдаас ба араас нь харуулна.
Суралцагч бүрийн гаргаж буй алдааг тэмдэглэж авбал алдааг засах төлөвлөгөө боловсруулахад хэрэг болно.
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Хөдөлгөөнийг чөлөөтэй гүйцэтгэж хөлөө өлмийгөөр тавин, гуяыг газартай зэрэгцээ болтол өргөх, их биеэр гэдийхгүй, хурц өнцгөөр урагш түлхэж гүйхийг анхааруулна.
Гүйлтийн сонгомол дасгалыг гүйцэтгэхдээ чөлөөтэй, давтамжаа аажмаар нэмэгдүүлэн гүйлтэд шилжүүлнэ.
Гүйлтийн сонгомол дасгалыг нэг нэгээр нь давтана. Эдгээр дасгалыг хичээл (бэлтгэл) бүр дээр олон удаа давтсанаар (өвдгөө өргөхгүй байх, түлхэлтийн хөл гүйцэт тэнийхгүй байх, цээжээр хэт урагш бөхийх эсвэл хэт арагш гэдийх, тохойг дэлгэж гүйх гэх мэт) гүйлтийн техникийн нийтлэг алдаа засагдана
Сургалтын эхний шатанд дээд хурдаар гүйх албагүй. Суралцагч хүчлэхгүй, чөлөөтэй гүйдэг болсон үед нь гүйлтийн хурдыг нэмэгдүүлэх шаардлага тавина.
Давтан гүйлтийн зай ба давтах тоог суралцагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшингээс хамаарч тогтооно.
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Ойрын зайн гүйлтийн техникийг хэр эзэмшсэнээс шалтгаалж том тойргоос бага тойрогт шилжүүлэн гүйлгэнэ.
Сургалтын явцад гүйгч хөдөлгөөнөө чөлөөтэй гүйцэтгэж байгаа эсэх, тойргийн төв рүү их биеэр хазайх, гар ба хөлийн савалт болон зүүн хөл бага зэрэг дотогш тавигдаж байгаа зэргийг ажиглаж засна.
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Нам гараанаас гарч гүйхийн өмнө босоо гараанаас гарч олон удаа гүйнэ. Энэ нь гарааны эхний алхмыг чөлөөтэй гүйцэтгэхэд нөлөөлдөг.
Сургалтын эхэн үед ямар нэг дохио өгөхгүйгээр гараандаа ба анхаар дохионы байрлалыг хэвшүүлэх ба суралцагч өөрөө өөртөө дохио өгч гүйцэтгэнэ.
Нам гараанаас үсэрч гарахгүй байхад нь анхаарах хэрэгтэй.
Дохионоос түрүүлж гарахгүй байх, их биеэр аажмаар эгцрэхийг сануулж, алдааг тухай бүрд нь засна.
Анхаар дохиог огцом биш уртаар дуудаж хэлнэ. Ингэснээр суралцагч огцом өндийхгүй бөгөөд энэ нь марш дохионоос түрүүлж гарахгүй байхад тусална.
Марш дохиог янз бүрийн хугацааны дараа өгч гүйлтийг эхлүүлэх нь гүйгч дохиог хүлээн авангуут гарааг эхлэхэд сургадаг.
Мөн дохиог янз бүрийн хэрэгслээр (буу, шүгэл, алгаа таших, марш гэж хэлэх, дуут дохио гэх мэт) өгөх нь суралцагчийн хариу үйлдлийн хурдыг сайжруулахад сайнаар нөлөөлнө.
Гараанаас огцом хурдтай гарч, гарааны хөөлтийн дараа чөлөөтэй гүйлтэд шилжихдээ хурдаа бууруулахгүй гүйж сурахад анхаарна.
Барианд орох техникийг сурах 9.57 - 10.25 сек
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Барианы техникийг сургахдаа дасгалыг эхлээд суралцагч ганцаараа, дараа нь хамтдаа гүйцэтгэнэ.
Эхлээд хосоор нь уралдуулж барианы дайралт хийлгэх нь ашигтай.
Барианд зөв орж сургахдаа барианы туузыг ашиглаж болно. Тууз руу цээжээ хаяж бариаг мэдэрдэг болсны дараа туузгүйгээр барианд орох дасгалыг давтана.
Ойрын зайн гүйлтийн техникийг бүтнээр нь сайжруулах
Арга зүйн хувьд анхаарах зүйлс:
Гүйлтийн техникийг бүтнээр нь сайжруулахдаа хэсэг бүрийг нарийн дэс дараалалтай эзэмшүүлж хөдөлгөөний зөв дадалтай болгоно.
Суралцагчдад өөрийн хөдөлгөөнөө хянах, гүйлтийг чөлөөтэй гүйцэтгэх чадварыг эзэмшүүлнэ.
Гүйх чадварын түвшингээр нь суралцагчдыг хэсэгт хуваарилж, өөр өөр дасгал өгөх нь зүйтэй.
Ойрынзайдхурдтайгүйхэдхөлийн бахэвлийн, нурууныбулчингуудыг хөгжүүлж, үе холбоосыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай учраас энэ зорилгоор тусгай дасгалуудыг өргөн ашиглах хэрэгтэй.
Суралцагч бүрийн тодорхой зайд гүйсэн хугацааг хэмжиж, өөрт нь хэлэх нь өөртөө хяналт тавьж, амжилтаа ахиулах эрмэлзэл төрүүлнэ.
Ойрын зайн гүйлтийн амжилтаа хэрхэн ахиулах боломж байгааг суралцагчтай байнга ярилцах хэрэгтэй.
Ойрын зайд сорилт тэмцээнд оролцох
Суралцагчид бие биенийхээ техникийг ажиглаж эерэг болон сөрөг талаа ярилцана.
Янз бүрийн дуут дохиогоор нам гараанаас гарч 100-400 м зайн тус тусын замаараа гүйнэ.
Барианы шугамаас (метраж) барианы дайралт хийх дасгалыг хос хосоороо гүйцэтгэнэ.
Барианы шугамаас арагш 30-50 м-ийн зайнаас босоо гараанаас гарч гүйн барианы дайралт хийнэ.
Бариаг дуустал хурдаа бууруулахгүй орох нь хамгийн үр ашигтай амжилт ахих, ялалт байгуулахад чухал гэдгийг ойлгуулна.
Ойрын зайн ИНТЕРАКТИВ хичээлээ үзээрэй. үзэх
100 м-н гүйлт
200 м-н гүйлт
400 м-н гүйлт
ХАЛХАЛТТАЙ ГҮЙЛТ /8 цаг/
110 м эрэгтэй халхалттай гүйлт
100 м эмэгтэй халхалттай гүйлт
400 м гүйлтийн халхалттай гүйлт
ЖИЖИГ БӨМБӨГ ШИДЭЛТ /8 цаг/