Орчин үед хөнгөн атлетикийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүд 24, эмэгтэйчүүд 23 төрлөөр өрсөлдөж байна. Эдгээр төрөл тус бүрийн тэмцээнийг ОУХАХ-ны баталсан дүрмээр явуулна.
Орчин үед хөнгөн атлетикийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүд 24, эмэгтэйчүүд 23 төрлөөр өрсөлдөж байна. Эдгээр төрөл тус бүрийн тэмцээнийг ОУХАХ-ны баталсан дүрмээр явуулна.
Харайлт төрлийн шүүгчид нь ахлах шүүгч, хэмжигч шүүгч, нарийн бичиг шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж, тус тусын үүргийг гүйцэтгэнэ.
Тамирчны амжилтыг хэмжигч шүүгчийн үйл ажиллагаа болон нарийн бичиг шүүгчийн тэмдэглэлийг хянана.
Тамирчин (харайлт) оролдлогыг гүйцэтгэхдээ дүрэмд заасан хугацааг баримтлаагүй тохиолдолд түүнд сануулж анхааруулна.
Тамирчны харайсан оролдлого амжилттай болвол цагаан, амжилтгүй болвол улаан тугийг өргөнө.
Тамирчин оролдлогоо (харайх дарааллын дагуу гүйцэтгэхгүй эсвэл тэмцээний дүрмийг зөрчсөн тохиолдолд оролдлогыг тооцохгүйгээр тухайн тамирчинд сануулга өгнө.
Тамирчдад урьдчилсан гүйлтийг эхлэх цэгийн тэмдэглэгээг зориулалтын өнгийн наалт ашиглахыг зөвшөөрнө.
Харайлтын үед тамирчныг урьдчилсан гүйлт эхлэхийг хориглосон үед улаан тугийг урагш өргөнө.
Тамирчин тэмцээн эхлэхээс 5 минутын өмнө бие халаалтын оролдлогоо дуусгахыг анхааруулна.
Нарийн бичиг шүүгч
/тэмцээн эхлэхээс 20-30 минутын өмнө ерөнхий нарийн бичиг шүүгчээс харайлтын тэмдэглэлийг авч, тамирчдын энгэрийн дугаарыг шалгаж, бүртгэнэ./
Өндөр ба тулгууртай харайлтад тамирчдаас харайлт эхлэх өндрийн захиалгыг урьдчилан авах буюу зарлана.
Тамирчид харайх өндрийн захиалгаа өгсөний дараа нарийн бичиг шүүгч харайлт гүйцэтгэх дарааллыг тогтоон, тэд дугаартай тэр харайж, тэр бэлтгээрэй гэж мэдэгдэх ба боломжтой үед гурав дахь тамирчны нэрийг дуудна.
Тэмдэглэлд тэмцээн эхэлж, дууссан цагийг тэмдэглэнэ.
Амжилтыг тэмдэглэхдээ өндөр, тулгууртай харайлтад тооцсон оролдлогыг “О”, урт, гурвын харайлт, тооцсон оролдлогыг тамирчны үзүүлсэн амжилтыг, тооцоогүй оролдлогыг “Х”, оролдлогыг алгассан бол “-” гэж тэмдэглэнэ. Тамирчны амжилтыг тухай бүрт нь мэдээлнэ.
Тамирчны амжилтыг мэдээлэх бүрт ахлах шүүгч салхины хурдыг
тэмдэглэлд тэмдэглэнэ. Салхины хурд тамирчны амжилтад илт давуу байдал үүсгэхээр байвал амжилтыг тооцохгүй байж болно.
Тэмцээн дууссаны дараа харайлтийн тэмдэглэлд тэмцээний ялагчийг тодруулан ахлах шүүгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулан ерөнхий нарийн бичиг шүүгчид хүлээлгэж өгнө.
Өндөр ба тулгууртай харайлтад хөндлөвч байрлах өндрийг хэмжиж байрлуулна.
Тамирчдын амжилтыг түлхэлтийн вандангийн урд ирмэгээс элсэн дээрх хамгийн арын мөр хүртэлх зайгаар хэмжинэ.
Тэмцээний үед аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллана.
Тэмцээний үед аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллана.
Шүүгч тамирчны нэрийг дуудсанаас хойш харайлтад 1 мин, тулгууртай харайлтад 1.5 мин дотор оролдлогыг гүйцэтгэнэ. Тэмцээний явцад тамирчин оролдлогыг дараалан гүйцэтгэх тохиолдолд оролдлого гүйцэтгэх хугацааг харайлтад 2 мин, тулгууртай харайлтад 3 мин хүртэл нэмэгдүүлдэг Бүх тамирчдад 3 оролдлого өгнө. Урт, гуравын харайлтын төрлийн шигшээ тэмцээнд 8 тамирчинд нэмэлт 3 оролдлогыг өгөх ба 8, 9 дэх тамирчны амжилт нь тэнцвэл шигшээ тэмцээнд хоёуланг нь оролцуулна. Шалтгаангүйгээр оролдлогыг удаашруулсан тохиолдолд оролдлогыг тооцохгүй. Тамирчдыг шүүгчийн зөвшөөрөлгүй талбайд орохыг хориглоно.
Оролдлого гүйцэтгэх хугацаа, мин
Өндөр ба тулгууртай харайлтын тэмцээнд тамирчдын үзүүлсэн амжилтаар нь ялагчийг тодруулж байр эзлүүлнэ. Хэрэв тухайн өндөрт 2 ба түүнээс дээш тамирчин ижил амжилт үзүүлсэн тохиолдолд тухайн өндрийг хамгийн цөөн оролдлогоор давсан тамирчинг ялагчаар тодруулна.
Дээрх амжилт тэнцсэн тохиолдолд өмнөх оролдогыг харгалзахгүйгээр хоёр дахь амжилтыг харна. Энэ амжилт ижил байвал гурав дахь амжилтыг харах гэх мэтээр ялагчийг тодоруулна. Хэрвээ бүх тохиолдолд амжилт нь тэнцэж байвал тэмдэглэлд тэмдэглэсэн дарааллын дагуу ялагчийг тодортол дахин нэмэлт харайлтыг гүйцэтгүүлнэ.
Аюулгүй байдлыг хангах бүс
Уртын харайлтын урьдчилсан гүйлтийн замын баруун, зүүн тал
Гурав ба тулгууртай харайлтын талбайн хажуу тал
Өндрийн харайлтын үед тамирчин буух матрасны гадна тал
Шидэлтийн талбайн баруун, зүүн тал
Хэрэглэл газардах талбай зэрэг багтах ба эдгээрийг тэмцээн эхлэхээс өмнө урьдчилан шалгаж аюулгүй байдлыг хангаж бэлтгэнэ.
Урт ба гурвын харайлтын тэмцээний дүрэм
Түлхэлтийн вандангаас нэг хөлөөр түлхэж харайлтыг гүйцэтгэнэ. Салхины хурдыг урьдчилсан гүйлт эхэлснээс хойших 5 секундэд хэмжинэ. Тэмцээнд 8-аас олон тамирчин оролцвол тус бүрт 3 оролдлого, үүнээс дээд амжилт үзүүлсэн 8 тамирчныг шигшээ тэмцээнд шалгаруулж нэмэлт 3 оролдлогыг гүйцэтгүүлнэ. Хэрэв 8 ба түүнээс доош тооны тамирчин оролцвол 6 оролдлогыг шууд гүйцэтгэнэ. Шигшээ харайлтад тамирчид амжилтын дарааллаараа 3 оролдлогыг гүйцэтгэнэ. Дээд түвшний тэмцээний
шигшээ тэмцээнд 12-оос доошгүй тамирчныг оролцуулдаг.
Уртын харайлтын тэмцээний тэмдэглэл
Урьдчилсан гүйлтийн бүсэд тамирчинд 1-2 тэмдэглэгээ тавихыг зөвшөөрдөг. Тэмдэглэгээг зөвхөн зориулалтын өнгийн хуулгаар тавина.
Харайлтын тэмцээнд тамирчдын оролдлогыг дараах тохиолдолд тооцохгүй.
Үүнд:
Харайлт гүйцэтгэхгүйгээр элстэй талбайгаар гүйж өнгөрвөл
Түлхэлтийн вандангийн хажуу талаас түлхвэл
Газардах талбайд ороогүй бол
Нэг хөл дээр газардсан бол
Харайсны дараа түлхэлтийн вандангийн чиглэл рүү буцаж гарвал
Түлхэлтийн вандангаас урагш хяналтын шугамыг давж түлхвэл
Оролдлогыг гүйцэтгэх хугацааг хэтэрүүлбэл
Гурвын харайлтад түлхэх дарааллыг зөрчих зэрэг орно.
Өндөр ба тулгууртай харайлтын тэмцээний дүрэм
Тамирчид өөрсдөө өндрийн захиалгаа өгөх, эсвэл ахлах шүүгчийн зарласан өндрөөс харайлтыг эхэлнэ. Тамирчин оролдлогыг гүйцэтгэсний дараа хөндлөвч унах, харайхгүйгээр гүйж өнгөрөхдөө матрасанд биеийн аль нэг хэсгээр хүрвэл оролдлогыг амжилтгүйд тооцно.Тэмцээний ялагч тодрох хүртэл өндрийн хэмжээг 2 см-ээс багагүйгээр дээшлүүлнэ Тодорхой хэмжээний өндөрт дараалсан 3 оролдлогыг амжилтгүй гүйцэтгэсэн тохиолдолд тэмцээнийг үргэлжлүүлэхгүй. Тамирчдын амжилт тэнцвэл:
Хамгийн цөөн оролдлогоор тухайн өндрийг давсан
Бүх харайгч харайж чадаагүй өндөрт нэмэлт харайлтыг гүйцэтгүүлнэ. Хэрэв энэ өндөрт бүгд амжилтгүй харайвал 2 см доошлуулж дахин харайлгана.
Өндрийн харайлтын тэмцээний тэмдэглэл
Өндөр ба тулгууртай харайлтын тэмцээний байр, талбай ба хэрэглэл
Өндрийн харайлтын талбай нь урьдчилсан гүйлтийн зам, хөндлөвч, шон, матрасаас бүрддэг бол тулгууртай харайлтын талбай нь урьдчилсан гүйлтийн зам, хөндлөвч, шон, матрас, тулгуур тулах хайрцагаас бүрдэнэ.
Замын гадаргуу нь цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн замтай ижил байна. Гүйлтийн замын 2 талаас 1 м, матраснаас 1.5 м зайд аюулгүйн бүсийг татна.
Өндрийн харайлтад 4,00 м (±2)см урттай, 2 кг жинтэй, гол хэсгээрээ 2см нумардаг, тулгууртай харайлтад 4,50 м (±2)см урттай, 2.25 кг жинтэй гол хэсгээрээ 3 см нумрах уян налархай хуванцар материалаар хийгдсэн хөндлөвчийг ашиглана. Хөндлөвчийг 200-300 мм өргөнтэй, хар, цагаан өнгөөр алаглуулж будсан байна.
Өндрийн харайлтад шонгийн өндөр нь 2,6 м, хоорондын зай нь 4.00-4.04 м байх ба матрас нь шонгоос 10 см дотогш байж болохгүй. Хөндлөвч тогтоогч нь 40 мм өргөнтэй, 60 мм урттай тэгш өнцөгт хавтгай байх бөгөөд өөд өөдөөсөө харан шонд бэхлэгдсэн байна. Тулгууртай харайлтад шонгийн өндөр нь 2-6.5 м байна.
Өндрийн харайлтад 5х3 м, өндөр нь 50-75 см, тулгууртай харайлтад 5х5 м, өндөр нь 1.0 м зөөлөн поролон эдээр хийгдсэн матрасыг ашиглана. Тулгууртай харайлтад нэмэлтээр урьдчилсан гүйлтийн замын тал руу 1.3 м урттай матрасыг налуу байрлуулж өгнө.
Хайрцгийг мод эсвэл түүнтэй тохирох эдээр хийнэ