Тэмцээнд оролцогчдын тооноос хамаарч урьдчилсан гүйлт, хагас шигшээ гүйлт, шигшээ гүйлтийг явуулна. Тэмцээн урьдчилсан, хагас шигшээ, шигшээ гүйлтээр зохион байгуулагдсан бол ялагчийн эзэлсэн байрыг урьдчилсан гүйлтэнд үзүүлсэн амжилтаар тооцохгүй зөвхөн шигшээ гүйлтэнд үзүүлсэн амжилтаар тодруулна. Харин шигшээ гүйлт явагдаагүй тохиолдолд хамгийн сайн амжилтаар нь ялагчийг тодруулна. Тамирчин хүндэтгэх шалтгаангүйгээр гараанаас гараагүй тохиолдолд тэмцээнээс хасах бөгөөд дараагийн төрөлд оролцуулахгүй. Харин хүндэтгэх шалтгаантай тохиолдолд түүнийг оролцоогүй төрөлд нь хамгийн сүүлийн байранд оруулна.
Гүйлтийн тэмцээний 110 м хүртлэх зай нь шулуун замаар, гүйлт ба алхааны бусад зайд цагийн зүүний эсрэг тойрог замаар явагдана. 400 м хүртлэх зайд тамирчид тус тусын замаар гүйнэ.Тамирчид 800 м зайд гараанаас эхний тойргийн төгсгөл хүртэл зам замаараа гүйгээд ерөнхий нэг зам руу шилжинэ. Үлдсэн бүх зайд тамирчид ерөнхий нэг замаар гүйнэ. Урьдчилсан гүйлтийг тус тусын замаар гүйлгэхдээ нийт замын тоогоор тамирчны тоог гаргах боловч 200 м зайд 8-аас дээш тамирчныг нэг гараанд гаргаж болохгүй.
400 м-ээс дээш зайн гүйлт, алхаа ба буухианд “Гараандаа”, “Марш” гэсэн дохиог буудах буюу тугийг буулгаж өгнө. Харин 400 м хүртлэх гүйлтэнд “Гараандаа”, “Анхаар”, “Марш” гэсэн дохиог өгнө.
400 м хүртлэх зайн гүйлтэнд тамирчид гарааны тулгуур суурийг заавал хэрэглэнэ. Тамирчин өөрийн гүйх замын харалдаа бэлтгэх шугамын ард зогсоно. “Гараандаа” дохиогоор тулгуур суурийн ард сууна. “Марш” дохионоос өмнө нэг эсвэл хэд хэдэн тамирчин хөдөлгөөн хийвэл гараанаас гарах бүх тамирчдыг босгож, эхэлж хөдөлгөөн хийсэн тамирчин ба бусад бүх тамирчинд сануулга өгч, ногоонкарт үзүүлээдбэлтгэх шугаманд дахин зогсооно. Гарааны шүүгчийн бүх анхааруулгыг тэмдэглэнэ.
Хоёр дахь удаад дохионоос өмнө хөдөлгөөн хийсэн тамирчинг тэмцээнээс хасна. Түүнчлэн ойрын зайн гүйлтийн гараанд гарч буй тамирчин “марш” дохионоос өмнө гараанаас гарвал “түрүүлж гарсан” (falsestart) гэж үзэж тэмцээнээс хасна. Энэ тохиолдолд улаан хар өнгө бүхий картыг тамирчинд үзүүлнэ. Тухайн тамирчинд дохионоос түрүүлж гарсныг сануулж ногоон картыг гарааны туслах шүүгч өргөнө.
·Гүйлтийн замыг зүүнээс баруун тал руу 1-р замаас эхлэн дугаарлана. Замыг дугаарын өндрийн хэмжээ 0.8 м, өргөн нь 0.4 м, шугамны өргөн нь 0.1 м байна.
·Тус тусын замаар гүйх гүйлтийн төрөлдтамирчид гараанаас бариа хүртэл өөрийн замаар гүйж зайг дуусгана.
·Ерөнхий нэг замаар гүйх гүйлтэнд өрсөлдөгчийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлнэ. Ерөнхий нэг замаар гүйж байгаа үед тамирчид нэг нэгнээ түлхсэнээс, эсвэл хэн нэг нь унаснаас бусад тохиолдолд замын хашлага дээр, эсвэл давж гишгэхийг хориглоно.
·Тамирчид өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэхдээ түлхэх, замыг нь хааж хашихыг хориглоно.
·Гүйлтийн үед тамирчдад ямар нэгэн тусламж үзүүлэхийг хориглоно.
·4х100 м, 4х400 м буухиа гүйлтийн баг бүр 4 гишүүнтэй байна.
·Буухианы мод 28-З0 см урттай, 50 г-аас доошгүй жинтэй байна.
·Буухианы модыг дамжуулах бүс 20 м урттай байх бөгөөд уг бүсийг бариа ба гарааны тал руугаа тус бүр 10 м-ээр татаж байгуулна.
·Буухианы модыг дамжуулах бүсээс гарч угтаж ба өнгөрч дамуулахыг хориглоно.
·Буухианы модыг унагасан тохиолдолд тамирчин модоо авч гүйлтээ үргэлжлүүлж болно. Энэ үйлдэл бусад тамирчдад саад учруулахгүй бол тэмцээнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.
·Буухианы модыг дамжуулсны дараа өөрийн зам дээр гүйлтээ дуусгах ба бусдын зам руу орохыг хориглоно.
·Зөвхөн багийн мэдүүлэгт орсон тамирчдыг 3, 4-р гараанд сольж болно.
Шүүгч нь зөвхөн мэргэжлийн дасгалжуулагч ба тамирчин байхаас гадна янз бүрийн мэргэжлийн хүмүүс байж болно. Тухайлбал, сэтгүүлч, орчуулагч, технологич, багш гэх мэт
Шүүгч нь сайн дурынх, 3, 2, 1 зэрэг, улсын ба олон улсын гэсэн зэрэглэлтэй байна.
Гарааны шүүгчдийн баг
Гарааны шүүгчдийн гүйцэтгэх үйл ажиллагаа нь гүйлтийн тэмцээний амжилтад чухал нөлөө үзүүлдэг.
Шүүгчдийн бүрэлдэхүүн нь тэмцээний онцлог, түвшингөөс хамаарна.
Тэмцээний үйл ажиллагааг хянах зохицуулах үүрэгтэй.
Гараанаас тамирчдыг гаргах
Туслах шүүгчдийг удирдлагандаа ажилллуулж тэдний үүрэг, үйл ажиллагааг хуваарилж өгнө.
Марафон гүйлтэд гараанаас тамирчдыг гаргах нь хөнгөн атлетикийн задгай төрлүүдээс ялгаатай.
Тэмцээний үйл ажиллагааг хянах зохицуулах үүрэгтэй.
Гараанаас тамирчдыг гаргах
Туслах шүүгчдийг удирдлагандаа ажилллуулж тэдний үүрэг, үйл ажиллагааг хуваарилж өгнө.
Марафон гүйлтэд гараанаас тамирчдыг гаргах нь хөнгөн атлетикийн задгай төрлүүдээс ялгаатай.
Тэмцээний ялагчийг тодруулахад үүрэг рольтой оролцоно.
Тэмцээнд оролцогч бүх хүмүүсийн цагийг хэмжинэ.
Марафон гүйлтийн тэмцээнд оролцогчид гар утасны дугаараа тэмдэглүүлсэн бол урьдчилсан амжилтыг тэмцээнээс 5 цагийн дотор мессэжээр илгээнэ.
Тэмцээнээс хасах тохиолдол
üӨөр ноймер зүүсэн
ü Гүйх зайг товчилсон
ü Өөр замаар гүйсэн
ü Ямар нэгэн дугуй скит ашигласан
ü Гараа гарахаас өмнө гүйсэн
ü Гараа гарснаас хойш гүйсэн
ü Оролцогч нэгдсэн гараанаас гарч гүйгээгүй
ü Эмчийн тэмцээнд орохыг зөвшөөрсөн магадлагаа өгөөгүй
ü Тэмцээнийг зохион байгуулж байгаа байгууллагын ноймерыг зүүгээгүй