Гүйлт нь тодорхой зайг хүн өөрийн хүчээр өндөр эрчимтэй туулах хамгийн ашигтай арга бөгөөд нийтэд өргөн дэлгэрсэн спортын төрөл, хамгийн түгээмэл хэрэглэгддэг дасгал юм.
Гүйх үед биеийн бараг бүх булчин алхаанаас ч илүү эрчимтэй ажиллаж, зүрх-судасны, амьсгалын болон бусад эрхтэн, тогтолцооны ажиллах чадвар мэдэгдэхүйц дээшилнэ. Хичээллэгчдийн бие бялдрын боломжид нийцүүлэн гүйх зай ба гүйлтийн хурдыг өөрчилж, ачааллыг тохируулан хурд, тэсвэр болон бие бялдрын бусад чадавхыг хөгжүүлнэ. Жишээ нь: цэвэр агаарт удаан хугацааны турш хурд багатай гүйх нь бие махбодыг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх чухал ач холбогдолтой. Нэлээд өндөр хурдтай гүйлт нь зүрх-судасны ба амьсгалын тогтолцооны үйл ажиллагааг дайчилж, тусгай тэсвэрийг хөгжүүлэх чухал хэрэглүүр болдог. Маш өндөр хурдтай гүйлтийг хурд ба хурдны тэсвэрийг хөгжүүлэх дасгалжуулалтад ашиглана. Хөнгөн атлетикийн гүйлтийн төрлөөр ямар ч насны хүн хичээллэж болох бөгөөд үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг спорт мөн.
Хөнгөн атлетикийн гүйлтийн төрлийг жирийн гүйлт, халхалттай гүйлт, саадтай гүйлт, буухиа гүйлт, кросс гүйлт гэж хуваана.
Ойрын зайн гүйлт: Эртний грекийн домогт өгүүлснээр Авги хааны ялалтыг хүндэтгэн Грекийн баатар Геракл ах дүү дөрвийн хооронд гүйлтийн тэмцээнийг зохиожээ. Тэдний гүйлт эхэлсэн болон дууссан газрыг тэмдэглэж хэмжихэд 600 ул байжээ. Энэ зайг 1 стадии (192.27 м) гэж нэрлэсэн бөгөөд тухайн үедээ цэнгэлдэх хүрээлэнгийн замын уртын хэмжээ болж байсан. Эртний олимпийн наадамд 1 стадии зайд гүйлтийн тэмцээнийг зохиосон байна. Манай тооллын өмнөх 724 оноос олимпийн хөтөлбөрт дээрх зайг хоёр дахин нэмэгдүүлж, 2 стадии буюу 384.54 м болгосон. Гарааны шүүгчийг “зарч” хэмээн нэрлэх бөгөөд тэрээр саваагаар газар цохиж гараанаас гарах дохиог өгдөг байжээ.
Орчин үеийн ойрын зайн гүйлтийн тэмцээнийг 1860 онд Англид1 ярд (91.4 см) зайд зохиожээ. Дэлхийн олон оронд гүйлтэд метрийн системийг ашиглах болсноор 1896 онд Афинд зохиогдсон орчин үеийн олимпод гүйлтийн зайг метрээр хэмжсэн. Хөнгөн атлетикийн спорт хөгжиж эхэлсэн үеэс гараанаас гарахдаа гүйлтээс; нэг хөлөө урдаа тавин тонгойж зогссон байдлаас; босоо гараанаас гарч гүйдэг байжээ. 1887 онд Америкийн дасгалжуулагч Мерфи жижиг нүх ухан, түүнээсээ гарч гүйдэг аргыг сургалтандаа ашиглаж, тамирчин Ч.Шерилл нам гараанаас анх удаа гарч гүйжээ. XX зууны 30-аад оноос гарааны тулгуур суурийг хэрэглэснээр нам гарааны техник боловсронгуй болж хөгжсөн.
Орчин үеийн анхны олимпийн хөтөлбөрт ойрын зайн гүйлтийн төрөл орсноор уг наадамд эрэгтэйчүүд 100 м, 400 м зайд өрсөлджээ. 1900 оны Парисын олимпийн наадамд 200 м гүйлтийн төрөл нэмэгдсэн. Эмэгтэйчүүдийн ойрын зайн гүйлт олимпийн хөтөлбөрт нэлээд хожуу орсон. Тодруулбал, 1928 оны Амстердамын олимпод 100 м; 1948 оны Лондонгийн XIV олимпод 200 м; 1964 оны Токиогийн олимпоос эхлэн 400 м зайд эмэгтэйчүүд уралдаж эхэлсэн байна.
Одоо энэ хэсэгт манай улсад ойрын зайн гүйлт хөгжсөн түүхэн тоймоос танилцуулъя. Монгол оронд 1921 оноос өмнө хөнгөн атлетикийн спорт нь тодорхой чиглэл зорилготой хөгжиж байгаагүй ч мориноос хурдан
гүйдэг хүмүүс цөөнгүй байсан байна. XIX зууны сүүлч XX зууны эхэн (1862-1964 он) үед хуучны Түшээт хан аймгийн Боржигон цэцэн вангийн хошуу (одоогийн Төв аймгийн Баянжаргалан сум)-ны нутагт Мижидийн Тавхай буюу нутгийнханы нэрлэсэнээр “Гялан Тавхай”, Данайн Гэндэн, Боорын Яринпил зэрэг хурдан гүйдэг хүмүүс байсан.
Дунд ба холын зайн гүйлт
Манай тооллын өмнөх 720 онд холын зайн гүйлтийн тэмцээн 24 стадии зайд зохиогдсон байна. Гүйлтийн тэмцээнүүд ихэвчлэн хотуудын хооронд болон морин тойруулгын талбайд зохиогдож байв. 1770 онд нэг цагт 17 км 300 м гүйсэн анхны амжилтыг тэмдэглэж үлдээжээ. XII зуун хүртэл тамирчдынгүйх зайг миль (1609.34 м)-ээр хэмжиж байжээ. Олон орны багш, дасгалжуулагчид гүйлтийн зайг хэмжих нэгдсэн системтэй болох шаардлагатай гэж үзэн 1896 оны Афины олимпийн наадмаас эхлэн гүйлтийн зайг метрээр хэмжих дүрэм гарган мөрдөж эхэлсэн. Хөнгөн атлетикийн энэ төрөлд тэргүүн байрын төлөө өрсөлдөх орнуудын тоо нэмэгдэж ирсэн.
Монгол оронд хөнгөн атлетикийн дунд ба холын зайн гүйлтийн төрөл хөгжсөн түүхээс тоймлон дурдъя. 1920-иод онд Орос цэргийн сургагчид Монгол цэргийн албан хаагчдыг бартаат газраар хол зайд гүйхэд сургаж байсан нь хөнгөн атлетикийн гүйлтийн зарим төрөл хөгжих эхлэл тавигдсан гэж үзэх үндэслэлтэй. 1930-аад оны дунд үеэс хөнгөн атлетикийн гүйлтийн сонгомол зай төрөл дэлгэрсэн ч нийтлэг хөгжлийг хараахан олоогүй байлаа. Тамирчин М.Гончигжав 1000 м зайд 3:12.9 мин гүйсэн нь манай улсын анхны рекорд амжилтаар 1939 онд бүртгэгдсэн байна.
Англи улсад үүссэн гэж үздэг. Эхэндээ зөвхөн эрэгтэйчүүд халхалттай гүйлтийн төрөлд өрсөлддөг байсан бөгөөд 1864 онд халхалттай гүйлтийн анхны тэмцээн 120 ярд (1 ярд нь
см) зайд явагдсан. Тэр үед 10 ярд зайд нэг халхалтыг байрлуулсан байна. Халхалтын өндөр нь 1 ярд, дараа нь 1 м, түүний дараа нь 106.7 см болсон. Хөнгөн атлетикийн энэ төрөл хөгжих эхний үед халхалт нь морин спортын харайлтын саадтай ижил байсан ба хожим модон халхалт хийж, түүнийг газарт хатган суурилуулдаг байжээ. Үүний дараа зөөдөг халхалтыг хэрэглэх болсон. 1900 оноос тонгоруулсан “Т” үсгийн хэлбэртэй халхалтыг хэрэглэж эхэлсэн. Дээрх халхалтууд нь тамирчид бэртэл гэмтэл авахад нөлөөлж, хэрэглэхэд тийм ч тохиромжтой биш байсан. 1934 онд Б.Хиллмен хүндрүүлсэн суурьтай “L” хэлбэртэй халхалтыг санаачлан гаргаж сургалтад хэрэглэх болсон. Мөн халхалттай гүйлтийн техник болон бүх халхалтыг унагахгүй давах тэмцээний дүрэм өөрчлөгдсөн байна.
Эмэгтэйчүүдийн халхалттай гүйлтийн төрөл XX зууны 20-иод онд үүссэн. 1926 онд эмэгтэйчүүдийн халхалттай гүйлтийн зайг 80 м, халхалтын өндрийг 76.2 см байхаар тогтоосон. 1968 онд ОУХАСХ-ноос гүйх зайг 100 м болгон өөрчлөх шийдвэрийг гаргаж, өндрийг 84.0 см байхаар тогтоожээ. XX зууны 70-аад оноос томоохон тэмцээний хөтөлбөрт эмэгтэйчүүдийн 400 м халхалттай гүйлтийн төрөл орсон.
110 м халхалттай гүйлт
100 м халхалттай гүйлт
400 м халхалттай гүйлт
Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд 2000 м, 3000 м, охид, хөвгүүд 1500 м зайд уралддаг. Саадтай гүйлтийг “стипль-чез” гэж нэрлэнэ. Энэ төрлийг 1837 оноос үүссэн гэж үздэг. 1920 онд Антверпений олимпид анх удаа эрэгтэйчүүд 3000 м зайд саадтай гүйлтийн төрлөөр
уралдсан байна. Харин 1985 оноос эмэгтэйчүүд саадтай 2000 м зайд уралдах болж, улмаар 1991 оноос олон улсын тэмцээнд зохиогдож эхэлсэн байна. Эмэгтэйчүүдийн 3000 м саадтай гүйлтийн төрөл нь 2008 оны Бээжингийн олимпоос эхлэн олимпийн хөтөлбөрт оржээ.
Эрэгтэйчүүдийн 3000 м саадтай гүйлтэд Д.Ганболдын 1981 онд тогтоосон рекорд амжилт өнөөг хүртэл эвдэгдээгүй байна. Сүүлийн жилүүдэд хөнгөн атлетикийн өсвөрийн тамирчид энэ төрөлд хүчээ сорих болсон. Тухайлбал, Н.Сэмжид 2012 онд Азийн хүүхдийн V их наадмын 2000 м саадтай гүйлтийн тэмцээнээс хүрэл медаль, Э.Ариунтунгалаг 2013 онд БНХАУ-ын Нанжин хотод зохиогдсон Азийн хүүхдийн II их наадмын саадтай 2000 м зайд 7.35.00 мин амжилтаар хүрэл медалийг тус тус хүртсэн. Эмэгтэйчүүдийн 3000 м саадтай гүйлтийн рекорд амжилтыг Ч.Шинэцэцэг одоогоор эзэмшиж байна.
Өөрийн сонирходог гүйлтийн төрүүдийн түүхэн хөгжлийн тоймыг Вэб сайт, Хөнгөн атлетик сурах бичиг, гарын авлага ашиглан дэвтэртээ тэмдэглэл хөтлөж дараагийн хичээлдээ бэлдэж ирээрэй.