Орчин үед хөнгөн атлетикийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүд 24, эмэгтэйчүүд 23 төрлөөр өрсөлдөж байна. Эдгээр төрөл тус бүрийн тэмцээнийг ОУХАХ-ны баталсан дүрмээр явуулна.
Тэмцээн нь тамирчны бүх талын бэлтгэлжилтийн салшгүй хэсэг, сургалт-дасгалжуулалтын үр дүнгийн нэг чухал хэлбэр бөгөөд өсвөр үе, хүүхэд залуучуудад хөнгөн атлетикийн спортыг түгээн дэлгэрүүлэх үр дүнтэй хэрэглүүр болдог.
Тэмцээний зорилго нь:
· Залуучуудыг хөнгөн атлетикаар тогтмол хичээллэх сонирхолыг төрүүлэх
· Сургалт-дасгалжуулалтын үр дүнг хянах
· Спортын цол зэргийн ангиллын нормыг биелүүлэх
· Сургалт-дасгалжуулалтын чиглэлээр туршлагаа солилцох
· Хүн амын бие бялдар, чийрэгжүүлэлтийн сорилын нормыг биелүүлэхэд чиглэгдэнэ.
Тэмцээний ангилал.
Хөнгөн атлетикийн тэмцээний хамрах хүрээ, зэрэглэл, нөхцөл, зорилго, зорилт, хэлбэр, зохион байгуулалт, оролцох тамирчдын тооноос хамаарч тэмцээнийг түвшинчлэн ангилна.
Дээд түвшний тэмцээн -олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээн
Нэгдүгээр түвшний тэмцээн -олон улсын, хот, улсын аварга шалгаруулах тэмцээн
Хоёрдугаар түвшний тэмцээн -аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн
Гуравдугаар түвшний тэмцээн -клуб, сургууль, албан байгууллагын тэмцээн багтана.
Тэмцээний хамрах хүрээнээс хамаарч нээлттэй, хаалттай тэмцээн гэж хоёр ангилна.
Хаалттай тэмцээнд зөвхөн зохион байгуулж байгаа газрын гишүүнчлэлтэй байгууллага оролцдог.
Нээлттэй тэмцээнд хүссэн бүх байгууллага тамирчдаа оролцуулж болно.
Тэмцээний зорилгоос нь хамаарч бүх нийтийн, сургалт- дасгалжуулалтын, үзүүлэх, спортын гэж ангилна.
Нийтийн тэмцээн нь (кросс, нээлттэй тэмцээн, байгууллагын гэх мэт) хөнгөн атлетикаар тогтмол хичээллэхэд үр дүнтэй хэрэглүүр болдог.
Сургалт-дасгалжуулалтын тэмцээн нь (сорил, тусгай шалгаруулалт) дасгалжуулалтын тодорхой үе шатанд тамирчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох, хянах, сул ба давуу талыг илрүүлэхэд чухлаар нөлөөлнө. Ялангуяа эхлэн хичээллэгчдэд туршлага олгодогоороо ач холбогдолтой.
Үзүүлэх тэмцээн нь (сурталчилгааны, спортын баяраар зохион байгуулагдах) үзэгчдийн сонирхолыг татах, уг спортыг сурталчилахад ихээхэн ач холбогдолтой. Спортын тэмцээн нь тамирчин хөнгөн атлетикийн сонгосон үндсэн төрөлдөө өрсөлдөх бөгөөд шилдэг тамирчдыг тодруулахад ач холбогдолтой.
Тэмцээнийг шинж чанар
а. Хувийн,
б. Багийн,
в. Хувь-багийн гэж ангилна.
Хувийн тэмцээнд тамирчдын амжилтыг эзэлсэн байраар тодорхойлно. Багийн тэмцээнд буухиа болон зай тус бүрд үзүүлсэн амжилтаар байрыг тодорхойлно. Хувь-багийн тэмцээн нь маш түгэээмэл дэлгэрсэн бөгөөд тамирчин өөртөө болон багтаа оноо авдаг.
Тэмцээнийг шинж чанар болон төрлөөс нь хамаарахгүйгээр жилийн хуанлийн төлөвлөгөөнд тусгана. Хуанлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй тэмцээнийг санхүүжүүлж зохион байгуулахгүй. Жил бүр тэмцээний хуанлийн төлөвлөгөөг гаргах бөгөөд түүнд тамирчдын насны ангилал, хүйсийг заавал тусгана.
Тэмцээний шинж чанар, зорилго, зорилт, журмыг тодорхойлсон бичиг баримт юм. Мөн тэмцээн зохион байгуулах шүүгчдийн мөрдөх үндсэн удирдамж болно. Тэмцээний зааврыг өөрчлөх, зааварт тусгасан зарим зүйлийг шинэчлэх, хасахыг ерөнхий шүүгч, тус тэмцээнийг зохион байгуулах хороо, байгууллагын удирдлага, багийн төлөөлөл харилцан тохиролцон өөрчилж болно.Тэмцээний зааварт эхлээд зорилго, зорилтоо томьёолно. Хоёрдугаарт тэмцээнийг зохион байгуулах байр, талбай, тамирчдыг хүлээн авах, буцах хуваарь, зардал, гуравдугаарт тэмцээнд баримтлах дүрэм (нэг гараанд гарах тамирчдын тоо, шигшээ уралдаан гэх мэт), дөрөвдүгээрт оролцогчдын тоо, насны ангиллыг (11-13, 14-15, 16-17 насыг өсвөр үе, 18-21 насыг залуучууд, 18-аас дээш насыг насанд хүрэгчид, эрэгтэй 40-өөс дээш, эмэгтэй 35-аас дээш ахмад гэх мэт), тавдугаарт тэмцээний цагийн хуваарийг өдөр өдрөөр нь гаргах (хэрвээ өсвөр үеийнхний дунд зохион байгуулах тэмцээн бол хэрэглэл, хэрэглэлийн жин, халхалт хоорондын зай, буухианд оролцох тамирчдаас хэнийг нь үндсэн багийн гишүүнээр авах гэх мэтийг тусгах), зургаадугаарт онооны систем, нэг төрөлд хэдэн тамирчин нэг багаас оролцох, амжилтыг хэдэн тамирчнаар тооцож багийн оноог өгөхийг (бага онооны, их онооны, олимпийн систем), тэмцээний ялагчийг зарлах дарааллыг, долоодугаарт шагнал урамшуулал, наймдугаарт тэмцээнд оролцогчдыг хүлээн авах байрлуулах, хооллох, есдүгээрт мэдүүлэг хүлээн авах хугацааг тус тус дэлгэрэнгүй тусгана.
Хөнгөн атлетикийн тэмцээнд оролцох баг, тамирчдын талаар орчин үеийн дүрмийн шаардлага хангасан мэдүүлэг байх естой. Мэдүүлгийг эрэгтэй, эмэгтэй тамирчдаар тус тусад нь хийх ба шаардлага хангаагүй тохиолдолд хүлээн авахгүй. Мэдүүлгийг баталгаажуулж гарын үсэг зурсан, эмчийн зөвшөөрөл авсан байна
Тэмцээний зааврыг үндэслэн гүйлт, харайлт, шидэлтийн төрлүүдийг хувааж өдөр өдрөөр нь хөтөлбөр гаргана. Тэмцээний хөтөлбөрийг боловсруулахдаа дараах зүйлийг харгалзана. Үүнд:
- Тэмцээн хэдэн төрлөөр явагдах
- Цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн хэдэн өдөр зохион байгуулагдахаас шалтгаалж зэрэг явагдах төрлийг тогтоох
- Тухайн төрөлд оролцох тамирчдын тоо
- Харайлт, шидэлтийн тэмцээн зэрэг явагдах боломжтой эсэх
- Хувийн болон багийн төрлийн тоо зэргийг тус тус харгалзан төлөвлөнө.
- Цаг агаарын байдал
- Тамирчдын байрлаж буй газар
Тэмцээний цагийн хуваарь боловсруулах энгийн загварыг танилцуулья
Тэмцээний төрөл: Хөнгөн атлетик сургуулийн аврага шалгаруулах тэмцээн
Зай төрөл: 100 м, 400 м, 1500 м, уртын харайлт, бөөрөнцөг түлхэлт, 4 х 100 м буухиа гүйлт
Хугацаа: 2 өдөр
Гүйлт ба алхааны төрлийн тэмцээний байр талбай ба хэрэглэл
Цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн замын нийт урт нь 400 м байна. 100 м гүйлт ба 110 м халхалттай гүйлтийн замын шулуун нь гарааны шугам хүртэл 3-5 м, барианы шугамаас цааш 15 м хүртэл үргэлжлэх ба 18-20 м-ээс хэтэрэхгүй байна.
Дээд түвшингийн тэмцээн явагдах гүйлтийн талбайн шулуун зам нь 8, тойргийн зам нь 10 байх бөгөөд бусад тэмцээнд 6 замтай байна. Гүйлтийн зам 122 см өргөнтэй.
Цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн замын тойргийн радиусыг 36.5 м, шулуун замын урт 84.39 м байдаг.
400 м урттай тойрог бүхий гүйлтийн талбайг байгуулахдаа:
1. Эхлээд шулуун замын эхлэл төгсгөл болох 84.39 м хэмжиж 4 цэгийг (А,
Б, В, Г ), мөн тойргийн төв цэг (Ц , Ц ) болох 2 цэгийг тогтмол байхаар
1 2
тэмдэглэнэ.
2. Дараа нь А, Б, В, Г цэгээс (зураг 116) перпендикуляр хөндлөн жижиг (а, б, в, г) цэгийг татаж шулуун замыг тойрог замаас ялгана.
Гүйлтийн замуудыг тусгаарлан хуваасан шулуун шугам болон гараа, бариа, буухиа гүйлтийн бүсүүдийг хуваасан хөндлөн шугамуудыг доорх дарааллаар тавина.
100 м ба 110 м халхалттай гүйлтийн замыг байгуулахдаа шулуун замын урт болох 84.39 м дээр 15.61 м-ийг нэмж 100 м гүйлтийн, 25.61 м-ийг нэмж 110 м гүйлтийн гарааг том Г цэгээс арагш тасархай цагаан шугамаар татаж байгуулна .
Шулуун шугамыг тойрог замд үргэлжлүүлэн татахын тулд тойргийн төв (Ц , Ц ) цэгт хэмжих метрийн “О”-ийг байрлуулан 36.50 м радиусаар А-г Б-тэй, Г-г В-тэй холбож татан тойргийн дотор талыг байгуулна. 36.50 м дээр гүйлтийн замын өргөн болох 1.22 м–ийг нэмж 37.72 м радиусаар 1-р замыг татаж байгуулна.
1-р замыг 37.72 м дээр замын өргөн болох 1.22 м–ийг нэмж 38. 94 м радиусаар 2-р татаж замыг байгуулна. Энэ мэтчилэн цааш үргэлжлүүлэн татна.
Гүйлтийн гараа, барианы хөндлөн шугамыг 5 см өргөнтэй цагаан шугамаар татна.
Шулуун шугамын хэмжээсийг тэмдэглэсний дараа хөндлөн шугам болох бүх гүйлтийн: ерөнхий бариа, гараа, буухиа гүйлтийн бүсүүд, тус тусын замаас ерөнхий замд шилжих шугам, халхалт ба саадыг тавих шугамыг тэмдэглэнэ
- Бүх гүйлтийн ерөнхий барианы шугамыг татахдаа “А” цэгээс “а” цэг рүү бүх замыг дайруулан шулуун шугамаар татна. Барианы шугамаас арагш хоорондоо 1 м зайтай шулуун 5 шугамыг хөндлөн тасархай шугамаар татаж барианы метражийг тэмдэглэнэ