Хөнгөн атлетикийн уртын ба гурвын харайлт нь урагшаа хол, өндрийн ба тулгууртай харайлт нь аль болон өндөр хөндлөвч дээгүүр харайх зорилготой. Харайлтын төрлөөр хичээллэгчид ойрын зайн дээд хурд, түлхэлтийн тэсрэмтгий хүч, хөдөлгөөний нарийн мэдрэмж, сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилтийг хангахаас гадна тухайн харайлтын техникийг сайн эзэмшсэн байх шаардлагатай.
Олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн хөгжлийн явцад өндрийн харайлтын техник хувьсан өөрчлөгдөж улам боловсронгуй болж ирсэн. Өндрийн харайлтын эрэгтэйчүүдийн албан ёсны анхны рекорд амжилтыг 1912 онд АНУ-ын тамирчин Ж.Хорайн 2.00 м өндөр дээгүүр өөрийн зохиосон “хөндлөвчийг хоёр хөлөөрөө ээлжлэн давж, цээжээ дотогш эргүүлээд түлхэлтийн хөл дээрээ газардах” аргаар харайн тогтоожээ. Түүнээс хойш тамирчид “алхах”, “хэвтэх” “давалгаалах”, “хөмрөх”, “фосбюри-флоп” аргуудыг ашиглаж дэлхийн рекорд амжилтуудыг ээлж дараалан шинэчилж байна.
1968 онд Мехико хотноо зохиогдсон зуны XIX олимпийн өндрийн харайлтын тэмцээнд АНУ-ын тамирчин Р.Фосбюри 2.24 м өндөр хөндлөвч дээгүүр нуруугаараа хотойх аргаар харайж, алтан медаль хүртсэнээр өндрийн харайлтын техникийн шинэ эрин үе эхэлж, энэ аргыг түүний нэрээр “фосбюри-флоп” гэж нэрлэсэн.
Гүйлтээс уртын харайлт нь эртний Грекийн 5 төрөлтийн тэмцээний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Спортын түүхэнд эртний тамирчид хатуу гадаргуугаас түлхэж зөөлөн шороон дээр газардах, мөн гартаа гантель барин харайж байсан тухай тэмдэглэн үлдээжээ.
Эмэгтэй тамирчдын дэлхийн рекорд амжилтыг 1928 онд анх удаа бүртгэжээ. Хамгийн анхны рекорд амжилтыг Японы тамирчин К.Хитоми
5.98 м амжилтаар тогтоосон бол 1938 онд Германы тамирчин К.Шульц анх удаа 6 м хязгаарыг давж 6.12 м харайв. Харин анхны 7 м босгыг ЗХУ-ын тамирчин В.Бардаускене 1978 онд 7.09 м амжилтаар давсан байна. ОХУ- ын тамирчин Г.Чистякова (хуучнаар ЗХУ) 1988 онд 7.52 м харайж дэлхийн рекорд амжилтыг шинэчилсэн байна.
Эмэгтэй тамирчдаас 1909 онд АНУ-ын тамирчин Ш.Хенд анх удаа
8.80 м харайлаа. Тэрээр жилийн дараа хувийн дээд амжилтаа ахиулж 9.00 м харайсан бол 1913 онд нутаг нэгт Э.Хейес 10 м босгыг алхаж 10.21 м харайсан байна. Түүнчлэн 1923 онд Европоос Швейцарийн тамирчин Э.Канеаль 10.50 м, 1926 онд 18 настай Японы тамирчин К.Хитоми 11.62 м амжилтыг тус тус үзүүлсэн байна. Үүний дараа гурвын харайлтын спорт нь эмэгтэйчүүдийн бие махбодод сөрөг нөлөөтэй гэж хориглон нэлээд хэсэг хугацаанд энэ төрлөөр тэмцээн зохион байгуулагдаагүй.
Харин 1980-аад оноос эхэлж гурвын харайлтын эмэгтэйчүүдийн төрөл нь дахин сэргэсэн. 1984 онд АНУ-ын тамирчин Т.Тёрнер 12 м босгыг
12.43 м харайж, 1985 онд 13 м босгыг 13.15 м, 13.21 м харайж давсан төдийгүй дэлхийн рекорд амжилтыг 6 удаа шинэчилсэн байна. 1987 онд 14м босгыг БНХАУ-ын тамирчин Ли.Хойжун 14.04 м харайж алхав. Түүнээс хойш 1989 онд ЗХУ-ын тамирчин Г.Чистякова 14.52 м-ээр тогтоосон дэлхийн рекорд амжилтыг 1990 онд Ли.Хойжун 14.54 м болгон ахиулжээ.
1991 онд Украйны тамирчин И.Кравец 14.95 м, 1993 онд ОХУ-ын тамирчин Чен.Иоланда 14.97 м, А.Бирюкова 15.09 м тус тус харайсан байна. 1995 онд И.Кравец 15.50 м харайж дэлхийн рекорд амжилтыг 2 дахь удаагаа шинэчилсэн.
Гурвын харайлтын эрэгтэйчүүдийн Монгол улсын анхны дээд амжилтыг 1954 онд Х.Цэндээхүү 10.87 м харайж тогтоосон гэж албан ёсоор тэмдэглэгдэн үлдсэн байна. Үүнээс хойш 1959 он хүртэл дээд амжилтыг
12.71 м болгож нийт 4 удаа шинэчилжээ. 1961 онд Д.Авгаан 12.92 м, 1962 онд С.Жагар 12.99 м, С.Цэдэвсүрэн 13.13 м, 1963 онд Т.Тогтоосүрэн
13.15 м болгон тогтоов. Харин 1966 оноос 1971 оны хооронд Б.Гунгаа энэ харайлтын Монголын рекорд амжилтыг 13.63 м-ээс 14.18 м хүртэл 4 удаа шинэчилсэн байна. Улсын шигшээ багийн тамирчин Х.Цастбаатар 1986 онд
14.28 м, Иркутскийн олон улсын тэмцээнд 14.60 м харайж Монгол улсын дээд амжилтыг 2 удаа шинэчлэн тогтоосон нь одоо хүртэл эвдэгдээгүй байна.
Эмэгтэйчүүдээс Улаанбаатар хотноо 2000 онд зохиогдсон Монгол улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурвын харайлтын төрөлд У.Болортуяа 9.12 м харайж анхны рекорд амжилтыг тогтоосон бол 2001 онд Э.Ариунтунгалаг 10.56 м, Б.Уянга 10.72 м, 2002 онд Э.Ариунтунгалаг 10.81 м болгон тус тус шинэчилсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотноо 2003 онд зохиогдсон Монгол улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Э.Ариунтунгалаг 11.48 м харайж шинэ рекорд амжилт тогтоожээ.
Манай тооллын өмнөх IV-III зуунаас эхэлсэн түүхтэй. Янз бүрийн баярын үйл ажиллагааны үеэр залуучуудыг хөгжөөх зорилгоор тулгуур ашиглаж харайдаг байсан нь харайлтын энэ төрлийн үүсэл, хөгжлийн үндсийг тавьсан. 1866 онд Англид анх удаа тулгууртай харайлтын тэмцээн зохиогдож Велер 3.05 м амжилтаар түрүүлжээ. 1896 онд Афин хотноо болсон зуны анхдугаар олимпийн тоглолтонд АНУ-ын тамирчин У.Хойт модон тулгуураар 3.30 м өндөрт харайж аварга болжээ.
Үүний дараахан хулсан тулгуур гарч ирсэнээр харайлтын техникийг боловсронгуй болгоход нөлөөлөв.1908 онд АНУ-ын тамирчин М.Райт анх удаа 4 м хязгаарыг давж 4.02 м харайв. Тулгууртай харайлтын тамирчид 1924 он хүртэл газар жижиг нүх ухаад түүндээ тулгуураа тулан харайж байв. Харин 1924 оноос эхэлж нүхээ хатуу зүйлээр доторлож, хайрцаглаад харайдаг болсон. Хулсан тулгуурыг 1945 он хүртэл ашигласан ба 1942 онд
м өндрийн амжилт үзүүлжээ. Хулсан тулгуур нь нумрахдаа модон тулгуураас илүү боловч бат бөх чанар нь хангалтгүйгээс болж тулгуур байнга хугарч байсан учир тамирчид гэмтэж бэртэх тохиолдол их гарч байлаа.
Хулсан тулгуураар тогтоосон дээд амжилт 15 жилийн турш хадгалагдсан ба АНУ- ын тамирчин Р.Гутовски, Д.Брегг нар 1957-1960 онд нэг нэг сантиметрээр ахиулж 4.80 м хүргэсэн байна1961 оноос эхэлж хуванцар (фиберглас) тулгуурыг ашиглах болсон нь тулгууртай харайлтын техникийг боловсронгуй болгоход эргэлт хийсэн. Хөнгөн, бат бөх, их биеэрээ хагас метр хүртэл нумрах уян чанартай тулгуур нь тамирчдыг аюулгүй газардуулах зөөлөн, зузаан (поролон) матрастай хосолсоноор харайлтын амжилтыг нэмэгдүүлэхэд илүү түлхэц болсон.1963 онд АНУ-ын тамирчин Б.Стернберг анх удаа 5 м өндөр дээгүүр харайжээ. 1984 онд Францын тамирчин Т.Венерон 5.91 м харайж дэлхийн рекорд
амжилтыг 5 удаа тогтоосон байна. 1987 онд ЗХУ, Украйны алдарт тамирчин С.Бубка 6.00 м хязгаарыг давжээ. С.Бубка Сеүлийн олимпийн аварга, мөн дэлхийн 6 удаагийн аварга болж, 6.14 м өндөр дээгүүр давтлаа 35 удаа дэлхийн рекорд амжилтыг шинэчилж харайсан нь өнөөдрийг хүртэл эвдэгдээгүй байна.
Тулгууртай харайлтын төрлөөр эмэгтэй тамирчдаас анх удаа 1919 онд Германы тамирчин Э.Бэрэнс 2.10 м өндөр дээгүүр харайжээ. Гэвч 1930- аад оноос хойш эмэгтэй харайгчдын дунд энэ төрлөөр тэмцээн зохиохыг хориглосон байна. Харин 1980-аад оноос эхэлж тулгууртай харайлтын төрлөөр эмэгтэйчүүдийн дунд тэмцээн зохион явуулахыг зөвшөөрсөнөөр энэ төрөл эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Дэлхийн дээд амжилтыг олон удаа шинэчлэсэн тамирчдын тоонд 1992 онд БНХАУ-ын тамирчин Сунь Цай Юнь 4.05 м, 4.08 м, 1995 онд БНЧУ-ын тамирчин Д.Бартова 4.22 м хүртэл 10
удаа, 1999 онд Австралийн тамирчин Э.Джордж 4.60 м хүртэл 11 удаа, 2001 онд АНУ-ын тамирчин С.Драгила 4.81 м хүртэл 10 удаа, 2004 онд ОХУ-ын тамирчин С.Феофанова 4.88 м хүртэл 3 удаа шинэчлэн тогтоосноор багтаж байна. Тулгууртай харайлтын алдарт тамирчин 2004, 2008 оны олимпийн аварга, 2012 оны олимпийн хүрэл медальт ОХУ-ын тамирчин Е.Исинбаева дэлхийн рекорд амжилтыг 5.06 м хүртэл 28 удаа шинэчлэн тогтоожээ.
Монгол улсын тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн анхны рекорд амжилтыг 1959 онд Х.Дамдин 3.20 м-ээр тогтоосноос хойш 1961 он хүртэл 5 удаа шинэчилж 3.36 м болгожээ. 1961 онд Д.Дамба 3.40 м харайсан бол
1962 онд Ц.Цогтбаатар 3.50 м, 3.60 м, 1967 онд Д.Дамба 3.75 м, 1970 онд Ц.Цогтбаатар 3.80 м харайж дээд амжилтаар үлджээ. Харайлтын энэ төрөл сүүлийн жилүүдэд манай оронд төдийлөн хөгжихгүй байгаа.