Сэдэв: “БИЕ ХАЛААЛТЫН ОЛОН ҮЙЛДЭЛТ ДАСГАЛУУД”
Хэлбэр: Бие халаалтын дасгалын контент бэлтгэх
Гүйцэтгэх хугацаа: Хавар
Зорилго:
Хөнгөн атлетик II хичээлийн агуулгын хүрээнд судалсан дасгалуудын техникийн гүйцэтгэлийг олон үйлдэлт хувилбартай болгон контент бэлтгэх арга зүйд суралцана. [CLO 1.2, 2.4, 3.1]
Бие даалт хэрхэн хийх: “ХӨНГӨН АТЛЕТИК II” хичээлийн агуулгын дагуу бие халаалтын нэг дасгал сонгон авна. Сонгосон дасгалаа олон үйлдэлт болгон өөрсдийн биеэр дасгалаа гүйцэтгэнэ. Хийж буй дасгалаа бичлэг болгож контент бэлтгэнэ.
Арга зүй: Бие халаалтын олон үйлдэлт контент бэлтгэхэд:
Бие даалтын үйл ажиллагаанд бүх оюутан татагдан оролцож, дасгалын техникийг яаж зөв гүйцэтгэхийг таньж мэдэн ойлгох, эргэцүүлэн бодох, бие биеэ дэмжих, шинэ мэдлэг, чадвар олж авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийж нарийн төвөгтэй техникийг эзэмшиж, дүгнэлт, шийдвэр гаргах, хэлэлцүүлэгт оролцох, бусадтай харилцахад суралцана.
Хийх ажил:
Сонгосон дасгалаа багаараа ярилцаж өөрчлөн хувирган, олон үйлдэлт болгон контент бэлтгэх.
Бичлэг нь дараах шаардлага хангасан байна.
- Контент хийхэд сонгосон дасгалтай холбоотой ном, сурах бичиг, бичлэг үзэх, эх материалыг судалж боловсруулалт хийсэн байх
- Дасгалын гол санаа, техникийн гүйцэтгэлийг тодорхой харуулсан байх
- Дасгалыг логик дараалалтай, эмх цэгцтэй бичсэн байх
- Дасгалаа өөрчлөн хувиргаж контент хийдээ мэргэжлийн хүн болон багшаас онлайн болон биечлэн зөвөлгөө авсан байх
- Контентийн чанар, гэрэлтүүлэг, дасгал гүйцэтгэж байгаа оюутны хувцаслалт зэрэгт анхаарах
- Бие даалтыг тогтоосон хугацаанд хичээлийн сайт дахь бие даалт илгээх цэсээр дамжуулан илгээх
Шалгуур:
Ерөнхий шаардлага
Стартеги төлөвлөгөө гаргасан байх
Дасгалын бичлэг 1080 х 1920 өргөтгөлтэй MP4 байх
Дуу авианд тавигдах шаардлага
- Хэт өндөр давтамжтай биш байх
- Дууны давтамж нь нэгэн хэвийн уйтгартай биш байх
- Энгийн ойлгомжтой, нуршуу биш байх
- Дуу авианы тусламжтайгаар чухал гэсэн ойлголтуудыг тайлбарласан байх
Өнгөний зохицолтой байх
Зурганд тавигдах шаардлага
- Тухайн сэдвийн агуулгатай сайтар уялдсан байх
- Хийж буй дасгалын хамгийн оновчтой байдлаар илэрхийлсэн байх
- Өнгө, түүний сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх
Видео бичлэгт тавигдах шаардлага
- Тухайн сэдэв, чиглэлтэйгээ нарийн тохирч байх
- Дүрс бичлэг нь чанартай байх
- Дуу авианы хувьд шаардлага хангасан байх
Бие даалтын ажлыг контент бэлтгэхэд нэг баг 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.