Хөнгөн атлетик нь алхаа, гүйлт, харайлт, шидэлт, тэдгээрээс бүрдсэн олон төрөлтийг өөртөө агуулсан спортын төрөл юм. Тиймээс хөнгөн атлетикийн спорт “Хурднаас хурдан”, “Өндрөөс өндөр”, “Хүчтэйгээс хүчтэй” гэсэн олимпийн уриаг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг.
ХӨНГӨН АТЛЕТИКИЙН СПОРТЫН ОНЦЛОГ
Эртний Грекийн “атлетика” хэмээх үг тэмцэл, дасгал гэсэн утгыг илэрхийлдэг учраас тус улсад биеийн тамирын бүх дасгалыг хөнгөн ба хүнд гэж хоёр хуваагаад, ерөнхийд нь атлетик гэж нэрлэдэг байжээ. Гүйлт, харайлт, шидэлт, усанд сэлэлт, сур харваа зэрэг хурд, тэсвэр, авхаалж самбаа зонхилсон бөгөөд гадаад талаас нь харахад хөнгөн, цэвэрхэн гүйцэтгэж буй дасгалыг “хөнгөн атлетик”; гар тулаан, барилдаан зэрэг ерөнхийдөө хүч их шаардах дасгалыг “хүнд атлетик”-т хамруулж байсан. Харин хүч, тэсвэр, авхаалж самбаагаа сорин тэмцэлдэгчдийг атлетикч хэмээн нэрлэх болсон. Түүхэн хөгжлийн явцад гүйлт, харайлт, шидэлтийн төрлүүдээс бүрдсэн спортын төрөл нь хөнгөн атлетик хэмээх нэрийг хадгалан үлджээ. Өнөөдөр дэлхийн зарим оронд хөнгөн атлетикийг зөвхөн “атлетик” гэж нэрлэдэг.
Хөнгөн атлетик нь хамгийн эртний спортын төрлийн нэг бөгөөд хүн төрөлхтөн бий болсон цагаас хөнгөн атлетикийн төрлүүд үүссэн гэж хэлж болно. Учир нь хурдан гүйх, янз бүрийн саадыг давж үсрэх, оновчтой бөгөөд хол шидэх чадвар нь хүмүүсийн хоол тэжээлээ олох, биеэ хамгаалах өдөр тутмын хэрэгцээг хангаж байсан. Хүний нийгмийн хөгжлийн явцад эдгээр хөдөлгөөний үйлдэл улам боловсронгуй болсоор хүмүүс бие бялдраа хөгжүүлэх арга, хэрэглүүр болж хувирсан. Улмаар гүйх, харайх, шидэх дасгалаар өрсөлдөн, тэмцээн уралдаан зохиох болжээ.
Археологийн олдвор болох зоосон мөнгө, жижиг медаль, уран баримал зэргээс харахад эртний Грек, Рим зэрэг улсад өнөөгийн бидний хөнгөн атлетик хэмээн нэрлэж буй спортын төрлөөр тэмцээн зохиогдож байсан нь нотлогддог. Тухайлбал, манай эриний өмнөх V зуунд Грекийн уран барималчийн урласан гоёмсог вааран дээр уртад харайж буй болон уралдан гүйж байгаа гурван хүнийг дүрсэлжээ. /Хөнгөн атлетик сурах бичиг 9 хуудас/
Хөнгөн атлетикийн спортын хөгжил нь эртний олимпийн наадмаас үүсэлтэй. Эртний Грек улсад Олимп хотыг ариун газар хэмээн хүндэлж, манай тооллын өмнөх 776 оноос 393 он хүртэл 4 жил тутамд олимпийг тодорхой зан үйл, дэг жаягийн дагуу зохиож байсан бөгөөд түүнийг “эртний олимпийн наадам” гэж нэрлэдэг. Тэр олимпийн наадамд хөнгөн атлетикийн гүйлт, уртын харайлт, жад ба зээрэнцэг шидэлтийн төрлөөр тамирчид өрсөлддөг байжээ. Эртний олимпийн наадмыг 11 зууны турш 287 удаа зохион явуулсны дараа 393 онд Ромын феодaлын хаанчлалын үед нэгдүгээр Феодосий хааны зарлигаар хориглосон байна.
Эртний олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн нь 183 м урттай, элсээр бүрхэгдсэн замтай байснаас гадна дөрвөн жил тутамд зохиогдож байсан уг олимпийн гүйлтийн тэмцээнд оролцогчдыг шодолтоор хэд хэдэн гараанд хувааж, тухайн гараандаа түрүүлсэн нь үлдэж, бусад нь хасагдах байдлаар өрсөлддөг байсан нь орчин үеийн хөнгөн атлетикийн тэмцээний дүрмийн эхлэл болжээ. Түүнчлэн тамирчид уртад харайхдаа гартаа хүндрүүлэгч туухай барьж, түүнийгээ урагш-дээш саван хөлийн түлхэлтээ дэмжиж байсан тухай болон 34 см диаметртэй, 10 мм зузаан, 6 кг хүнд жинтэй зуйван чулууг (өнөөгийн зээрэнцэг) шидэж байсан баримтыг олимп судлаач Е.Озерецкая “Олимпийн наадам” нэртэй өөрийн бүтээлдээ уран сайхнаар дүрсэлсэн байна (1990).
Хөнгөн атлетикийн гүйлт, харайлт, шидэлт, олон төрөлт зэрэг бүх төрлийн хөгжлийн түүхийг энэхүү сурах бичгийн тухайн бүлэг тус бүрт танилцуулах тул орчин үеийн хөнгөн атлетикийн спортын хөгжлийг ерөнхийд нь доорх байдлаар тоймлож болохоор байна.
- Орчин үеийн хөнгөн атлетикийн хөгжлийн түүх Их Британий арлууд болон Газрын дундад тэнгис хавийн орнуудаас эхлэлтэй гэж үздэг. 18-р зууны сүүлч, 19-р зууны эхээр эдгээр оронд хөнгөн атлетикийн янз бүрийн тэмцээнийг зохиож, амжилтыг нь тэмдэглэж үлдээснээс тодруулбал: 1789 онд Германы Д.Буш тулгууртай харайлтад 1 м 83 см, 1792 онд Их Британий Ф.Поуэлл 1 миль зайд 5.52.0 мин, 1838 онд
Ирландын Район дүүгүүрийг 19 м 78 см шидсэн гэх мэт амжилтыг үзүүлж байсан.
- 1837 онд Английн Регби хотын коллежийн оюутнуудын дунд 2 км орчим зайн гүйлтийн тэмцээн зохиогдсон ба цаашдаа Английн бусад сургуулиуд ойрын зайн болон халхалттай гүйлт, хүнд зүйлийг шидэх тэмцээнийг зохиох болсон.
- 1865 онд Лондонд атлетикийн анхны клуб байгуулагдсан.
- Британий эзэнт гүрний бүх атлетикчдыг нэгтгэсэн дээд байгууллага болох хөнгөн атлетик сонирхогчдын холбоог 1880 онд байгуулжээ.
- АНУ-д Англиас нэлээд хожуу хөнгөн атлетик дэлгэрсэн бөгөөд анхандаа их сургуулиудын оюутныг өргөн хамарч байсан. Тухайлбал, 1868 онд Нью-Йорк хотод атлетикийн клуб, 1875 онд Оюутны спортын холбоо байгуулагджээ. Энэ нь Америкийн хөнгөн атлетикчид дэлхийд тэргүүлэх үүд хаалгыг нээж өгсөн юм.
- 1880-1890 онд дэлхийн олон оронд хөнгөн атлетик сонирхогчдын холбоо байгуулагдсан байна.
- Эртний олимпийн наадмын уламжлал сэргэж, 1896 онд Грекийн Афинд орчин үеийн анхны олимпийн наадам зохиогдсон нь хөнгөн атлетикийн спортын хөгжилд маш чухал байрыг эзлэх болсон. Тамирчны хүсэл мөрөөдөл, туйлын зорилго бол олимпийн аварга болоход оршдог. Олимпийн аварга төрөхөд ард түмэн баярлаж, хүүхэд, залуучууд үлгэрлэн дуурайх, шүтэн бишрэгчтэй болж, эх орноороо бахархахын зэрэгцээ улс үндэстэн эвлэлдэн нэгддэг. Олимпийн наадам нь өсвөрийн тамирчдад залуу насны зорилго, итгэл найдвар бэлэглэн, олон хүүхэд, багачууд спортоор хичээллэх хүсэл сонирхолтой болж, чөлөөт цагаа зөв ашигладаг. Бие хүн, хамт олныг төлөвшүүлэхэд хөнгөн атлетикийн спорт чухал үүрэгтэй.
Хөнгөн атлетикийн спорт олимпийн наадамд зонхилох байр эзлэх болсноор тэмцээнийг зохион байгуулах, рекорд амжилтыг батлах зэрэгт бэрхшээл тулгарч байсан. Иймээс Стокольмын зуны V олимпийн наадмын дараа хөнгөн атлетикийн спортын дэлхийн удирдах дээд байгууллага болох Олон улсын хөнгөн атлетик сонирхогчдын холбоог (ОУХАСХ буюу IAAF“ International Amateur of Athletics Federations”) 1912 оны 7 сарын 17-нд Шведийн Стокольм хотноо байгуулсан. Тус холбоонд Австри, Австрали, АНУ, Белги, Грек, Герман, Дани, Египет, Их Британи, Канад, Норвеги, Орос, Финлянд, Франц, Унгар, Чили, Швед зэрэг 17 орон багтсан байна.
- ОУХАСХ 1913 онд Берлинд хуралдсан чуулганаараа анхны дүрмээ баталж, Шведийн иргэн Зигфрид Эдстромийг ерөнхийлөгчөөр сонгожээ.
- 1914 онд Францын Лион хотноо болсон ОУХАСХ-ны чуулганаар олон улсын хөнгөн атлетикийн тэмцээний дүрмийг баталж, дэлхийн рекорд амжилтыг анх удаа нийтэлсэн байна.
- Тус холбоо 1934 онд Турин хотод Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь тив ба бүсийн хөнгөн атлетикийн холбоо байгуулагдах шаардлагатайг харуулсан.
- Улмаар 1969 онд Европын хөнгөн атлетикийн холбоо (EAA), 1972 онд Далайн бүсийн хөнгөн атлетикийн холбоо (OAA), 1974 онд Азийн болон Африкийн хөнгөн атлетикийн холбоо (AAA, CAA), 1989 онд Хойд, Төв Америк болон Карибын хөнгөн атлетикийн холбоо (NACAC), 1989 онд Өмнөд Африкийн хөнгөн атлетикийн холбоо (ASA) тус тус байгуулагджээ.
- Хөнгөн атлетикийн тамирчдын амжилт нягтарч, мэргэжлийн түвшинд хүрч байгаатай холбогдуулан 2001 онд Канадын Эдмонтон хотноо хуралдсан ОУХАСХ-ны их хурлаас тус холбоо нь нэр, билэгдлээ өөрчилж “Олон улсын хөнгөн атлетикийн холбоо” (ОУХАХ буюу International Association of Athletics Federations) хэмээх нэртэй болсон. 2019 онд "Дэлхийн хөнгөн атлетик" (World Athletics) хэмээн нэртэй болсон.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны удирдах байгуулгын төв байр
1912-1946 онд
Шведийн Стокольмд
1946-1993 онд
Английн Лондон
1993-оноос хойш
Монако
1. Хөнгөн атлетикийн спорт, түүний ёс зүйн үнэ цэнийг боловсролын хичээл, амьдралыг баталгаажуулах, амьдралыг сайжруулах үйл ажиллагаа болгон дэмжин сурталчилах
2. Хөнгөн атлетик дахь оролцоог нас, хүйс, арьс өнгөөр ялгаварлахгүйгээр бүх түвшинд дэмжин ажиллах
3. Хөнгөн атлетикийн спорт дахь сэргээштэй тэмцэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд ихээхэн анхаарч энэхүү спортын шударга тоглолтыг дэмжин ажиллах
Конгресс нь IAAF –ийн хамгийн том удирдах байгууллага бөгөөд 2 жилд нэг удаа дэхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хуралддаг.
Гишүүн холбоо тус бүр нь Конгресст 2 төлөөлөгчөө оролцуулдаг бөгөөд нэг холбоонд нэг сонгуулийн эрх эдлэх ба сонгох эрх ижил байна.
Зөвлөл нь Конгресст 2 жилд нэг удаа тайлан гарган өгч IAAF –ийн үйл ажиллагааг хяналт, удирдлагаар хангадаг үүрэг бүхий байгууллага бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаас бусад Зөвлөлийн гишүүдийг Конгресст 4 жилийн хугацаагаар сонгодог
1934 онд Турин хотод Европийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь тив болон бүсийн холбоодын байгуулах эхлэл тавигдсан.
Афракийн хөнгөн атлетикийн холбоо
Хөнгөн атлетикийн Африкийн аварга шалгаруулах тэмцээн нь Африк дахь спортын тивийн холбоо болох Африкийн Хөнгөн атлетикийн холбоо (CAA)-аас зохион байгуулдаг тивийн хөнгөн атлетикийн тэмцээн юм. 1979 онд нээлтээ хийснээсээ хойш 1993 он хүртэл арван дөрвөн жилд есөн удаа үе үе зохион байгуулагдаж байсан бол 1996 онд арав дахь удаагаа зохиогдсоноос хойш хоёр жилд нэг удаа тэгш жил зохион байгуулагдаж, зуны олимптой нэг жил үргэлжилдэг. 2018 оны 8-р сард Нигерийн Асаба хотод 21 дэх удаагаа зохион байгуулагдсан.
Atletismo Sudamericano (Өмнөд Америкийн хөнгөн атлетик), хуучнаар CONSUDATLE (Испан. Confederación Sudamericana de Atletismo; Өмнөд Америкийн хөнгөн атлетикийн холбоо) нь Өмнөд Америк дахь үндэсний удирдах байгууллагууд болон олон үндэстний холбоодын хөнгөн атлетикийн тивийн холбооны удирдах байгууллага юм. CONSUDATLE бол Дэлхийн хөнгөн атлетикийн (WA) зургаан бүсийн холбооны нэг юм. CONSUDATLE нь 1918 оны 5-р сарын 24-нд Аргентин улсын Буэнос-Айрес хотод байгуулагдсан.[2] Тиймээс CONSUDATLE нь дэлхийн хамгийн эртний хөнгөн атлетикийн холбоо гэж мэдэгддэг. Үүсгэн байгуулагчид нь Аргентин, Уругвай, Андын Чили улсууд байв. Дараа нь бусад улс орнууд: 1922 онд Бразил, 1925 онд Эквадор, Перу, 1930 онд Боливи, 1937 онд Колумби. Дараа нь Парагвай, Венесуэл, сүүлийн хэдэн арван жилд Гайана, Панам, Суринам улсууд нэгдэв.[2]
Европын хөнгөн атлетикийн холбоо (илүү түгээмэл Европын хөнгөн атлетик гэж нэрлэдэг) нь Европ дахь хөнгөн атлетикийн удирдах байгууллага юм. Энэ нь дэлхийн хөнгөн атлетикийн удирдах байгууллагын зургаан бүсийн холбооны нэг юм. Европын хөнгөн атлетик нь 51 гишүүнтэй бөгөөд төв байр нь Лозанна хотод байрладаг.
Анх 1932 онд Европын хорооны нэрээр байгуулагдсан бөгөөд 1969 оны Бухарестийн бага хурлын үеэр бие даасан байгууллага болгосон. Европын хөнгөн атлетикийн анхны конгресс 1970 оны 10-р сарын 6-8-нд Парист болж, Голландын иргэн Адриан Паулен анхны ерөнхийлөгчөөр сонгогдов. Европын хөнгөн атлетик нь нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч эх орондоо сайн дурынхны удирддаг байгууллагаас Швейцарьт байнгын ажиллагаатай мэргэжлийн байгууллага болон хөгжсөн.
Европын хөнгөн атлетик нь Европ даяар хэд хэдэн аварга шалгаруулах тэмцээн, уулзалтуудыг гадаа болон дотор зохион байгуулдаг.
Хойд Америк, Төв Америк, Карибын тэнгисийн Атлетикийн холбоо (NACAC) нь Хойд Америк, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын үндэсний удирдах байгууллага, олон үндэстний холбоодын хөнгөн атлетикийн тивийн холбооны удирдах байгууллага юм. NACAC нь өмнө нь Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) нэртэй байсан Дэлхийн хөнгөн атлетикийн (WA) зургаан бүсийн холбооны нэг юм. NACAC нь 1988 оны 12-р сарын 10-нд Пуэрто Рикогийн Сан Хуан хотод байгуулагдсан.[1]
OAA нь 1969 оны 8-р сарын 21-нд тухайн үед Папуа, Шинэ Гвинейн нутаг дэвсгэр болох Порт-Морсби хотод болсон "Австралазын бүсийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн конгресс"-ийн үеэр Далайн Сонирхогчдын Атлетик Байгууллага (OAAA) нэртэйгээр байгуулагдсан. Өмнөд Номхон далайн 3-р наадам. Энэ нэрийг 2007 оны 2-р сард Далайн Атлетикийн Байгууллага (OAA) болгон өөрчилсөн.
АЗИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБОО
Азийн хөнгөн атлетикийн холбоо нь 1974 онд байгуулагдаж. Ази дахь хөнгөн атлетикийн спортын тивийн удирдах байгууллага юм. Энэ нь Сингапурт төвтэй. Хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад тивийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг.