Алхаа нь хүний бие шилжиж хөдлөх энгийн арга бөгөөд бүх насны хүмүүс хичээллэж болох гайхамшигт дасгал юм.
Харьцангуй удаан хугацааны турш тодорхой хэмнэлтэй алхахад биеийн бараг бүх булчин ажиллаж, зүрх-судасны болон амьсгалын тогтолцооны үйл ажиллагаа идэвхжин, бодисын солилцоо сайжирдаг учраас алхаа нь хүний эрүүл мэндийг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Хүн бага балчир наснаасаа алхаж сурах боловч цаашид зөв, сайхан, хэмнэлтэй алхдаг болох ёстой. Хүний энгийн алхаанаас гадна аяллын, жагсаалын, спортын алхаа зэрэг олон хэлбэр байна.
Хөнгөн атлетикийн тэмцээнд нэлээд нарийн техниктэй боловч хамгийн үр ашигтай алхаа болох спортын алхаагаар өрсөлддөг. Спорт алхаа нь энгийн алхааг бодвол алхагч маш эрчимтэй ажиллаж, энергийг их зарцуулдаг. Иймд спорт алхаагаар хичээллэсэн хүний бие махбодын эрхтэн, тогтолцоо бэхжин, ажиллах чадвар сайжирч, хүч, тэсвэр, эр зоригийн чадавх хөгжинө.
Энэ төрлийн тэмцээнд тамирчид цэнгэлдэх хүрээлэнгийн замаар эрэгтэйчүүд 3 км, 5 км, 10 км, 20 км; эмэгтэйчүүд 3 км, 5 км, 10 км; засмал
Гүйлт нь тодорхой зайг хүн өөрийн хүчээр өндөр эрчимтэй туулах хамгийн ашигтай арга бөгөөд нийтэд өргөн дэлгэрсэн спортын төрөл, хамгийн түгээмэл хэрэглэгддэг дасгал юм.
замаар эрэгтэйчүүд 35 км, 50 км; эмэгтэйчүүд 10 км, 20 км уралдана. Алхааны сонгомол төрөл нь эрэгтэйчүүдийн 20 км, 50 км; эмэгтэйчүүдийн 20 км байна.
СПОРТ АЛХААНЫ ТЕХНИКИЙН ҮНДЭС
Спорт алхаа нь дахин давтагдах мөчлөгт хөдөлгөөнтэй дасгал юм. Өөрөөр хэлбэл, бүх зайн турш хөдөлгөөний тодорхой мөчлөг нь дахин давтагддаг. Спорт алхааны техникийн гүйлтээс ялгагдах онцлог нь газарт аль нэг хөлийн улаар гишгэсэн (нисэлтгүй) байхаас гадна алхам бүр нь хөлийн нэг ба хоёр тулалтын үетэй байдаг. Нэг тулалтын үе нь хурдыг нэмэгдүүлэх, хоёр тулалтын үе нь хөлийг газраас хөндийрүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Спорт алхааны техникийн үндсийг баруун ба зүүн хөлийн алхам бүхий нэг мөчлөг бүрдүүлнэ. Энэ мөчлөг нь:
а) Нэг тулалтын үе;
б) Хоёр тулалтын үе;
в) Савалтын хөлийг урагш зөөх үетэй байна.
Нэг хөлийн тулалтын үе нь нөгөө хөлийг урагш зөөх үетэй давхацдаг. Хоёр тулалтын үе нь маш богино хугацаанд үргэлжлэх бөгөөд заримдаа бараг нүдэнд харагдахгүй өнгөрнө.
Нэг тулалтын үе нь арын алхам, урд алхам гэсэн хоёр үелэлд хуваагдана. Энэ үелэл нь баруун болон зүүн хөлийн тулалт ба шилжилтийн аль алинд нь хамаарна. Спорт алхааны эдгээр үелэл нь хөдөлгөөнийг өөрчлөх хэд хэдэн агшинд хуваагдана.
Баруун хөлийн урд алхмын үелэл нь түүнийг тулалтад тавих агшнаас эхэлнэ. Хөл өвдгөөр шулуун, өсгийгөөр тавигдана. Биеийн хүндийн төв тулалтын цэг дээр (баруун хөлийн улан дээр) ирж, бие эгц босоо болтол энэ үелэл үргэлжилнэ. Бие эгц босоо болсон агшингаас баруун хөлийг газраас татах агшин хүртэл арын алхмын үелэл үргэлжилнэ. Тодруулбал, баруун хөлийн нэг тулалтын үе нь баруун хөлийг урагш зөөх үеэр эхэлж, дуусах бөгөөд энэ нь хоёр үелэлээс бүрдэнэ. Үүнд: а) тулалтаас хөлийг татах агшингаас эхэлж, эгц босоо болох агшин хүртэл үргэлжлэх арын алхмын үелэл; б) хөл эгц босоо болох агшингаас хөлийг тулалтад тавих агшин хүртэл үргэлжлэх урд алхмын үелэл орно.
Дараа нь маш богино хугацаанд хоёр тулалтын үе эхэлнэ. Баруун хөлийн нэг тулалтын үе явагдаж байхад зүүн хөлийн шилжилт үргэлжилнэ. Зүүн хөлөөс нэг тулалтын үе давтагдана. Ингэж алхааны шинэ мөчлөг эхлэх, дуусах зэргээр давтагддаг (зураг 8).
Спорт алхааны хоёр тулалтын үе нь богино хугацаанд үргэлжлэх боловч алхах техникт чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, энэ нь тэмцээний дүрмийн шаардлагыг хангана. Хэрвээ алхагч хоёр тулалтын үеийг гүйцэтгэхгүй байвал алхах бус гүйх хэлбэрт шилжиж, улмаар тэмцээнээс хасагдана.
Энэ мөчлөг нь:
а) Нэг тулалтын үе;
б) Хоёр тулалтын үе;
в) Савалтын хөлийг урагш зөөх үетэй байна.
Спорт алхааны үеийн аарцагны хөдөлгөөн
Өндөр зэрэглэлийн алхагчдын алхмын урт 95-130 см байх бөгөөд хөлийн урт, булчингийн хөгжлөөс хамаарч минутад 190-230 алхмыг гүйцэтгэдэг.
Тулалтын эсрэг үйлчлэлийн хүч
а - хурд саарах чиглэл,
Rx - босоо чиглэлд үүссэх хүч,
Rу - тулалтын хариу үйлдэл,
Е – хурдлалтын өнцөг,
d – тухайн агшинд үүссэх хүч
Түлхэхэд оролцдог булчингуудын хүндийн хүчийг идэвхтэй хүч, бусад булчингийн хүндийн хүчийг идэвхгүй хүч гэж үздэг. Иймээс түлхэлтийн хүч нь:
Тулалтын чанар
Булчингийн хүчний хэмжээ
Инерцийн хүчний хэмжээ
Булчингийн хүчний үйлчлэлийн чиглэл
Биеийн хүндийн идэвхтэй ба идэвхгүй хүчний харьцаа зэргээс шалтгаална.
Түлхэлтийн өнцөг
Хөлийн тавилтын өнцгийг 90 градусд ойртуулна. Өөрөөр хэлбэл, хөлөө биеийн хүндийн төвд аль болох ойрхон тавина. Энэ тохиолдолд алхам богиносно.
2. Хөлийн тавилтыг зөөлрүүлэх пурш маягийн хөдөлгөөнийг (амортизаци) арилгана. Спортын алхааны тэмцээний дүрмээр хөл өвдгөөр шулуун тавигдах ёстой.
3. Түлхэлт дуусаж тулалтаас хөл салах агшинд гуяыг урагш хурдан татаж, савалтын хөлийн инерцийг нэмэгдүүлэн, сааруулагч хүчний үйлчлэлийг нөхнө.