Хичээлийн танилцуулга
Зорилго: Хөнгөн атлетикийн практик хэлбэрээр орох төрлүүдтэй танилцаж, бүтээлчээр хэрхэн суралцаж, ямар үр дүнд хүрэхээ урьдчилан тодорхойлно. CLO [1.1, 1.2, 1.3, 1.4, 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1]
Товч агуулга: Багшийн вэбийн агуулга хөгжүүлэх цэсэнд 2 хэсэгтэй PPT бэлтгэн байршуулна.
Нэгдүгээр хэсэгт: Хөнгөн атлетикийн практик хичээлд оюутан хувийн бэлтгэлээ хэрхэн хангаж оролцох, гүйлт, харайлт, шидэлтийн дасгалаар хичээллэхийн ач холбогдолыг тайлбарлана.
Хоёрдугаар хэсэгт: Гүйлтийн техникийг үзүүлсэн видео бичлэг байна.
Аргазүй: Видео анализ, Тайлбарлах ба харилцан ярилцах
Сургалтын хэрэглэгдэхүүн: Багшийн бэлтгэсэн PPT, сургалтын видео бичлэг, компьютер
Гарах үр дүн
Практик хичээлд хэрхэн оролцох, юуг, яаж хийх, хэрхэн амжиллтай суралцах талаар ойлголт авсан байна.
Оюутан өөрийн техниктээ дүн шинжилгээ хийж, гүйлтийн техникийг зөв эзэмших, гүйлтийн дасгалаар бие бялдраа хөгжүүлэхийн ач холбогдолыг ойлгосон байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Үйл ажиллагаа:
Алхам 1. Танилцуулга PPT оюутан судалж дүн шинжилгээ хийнэ. Тодруулах зүйлээ Baatarsuren@msue.edu.mn хаягаар болон багшийн вэбийн цахим шууданд захидал илгээж тодруулна.
Алхам 2. Гүйлтийн техникийг үзүүүлсэн видео бичлэгийг үзнэ. Гүйлтийн үеийн хөлийн тавилт, гарын савалтын техникийг үзүүлсэн видео бичлэгт дүн шинжилгээ хийнэ
Багшийн боловсруулсан PPT, гүйлтийн техник харуулсан видео бичлэгүүд
Баярлах, Д., Батцэцэг, Г., Зоригтбаатар, Ч. (2018). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргилпресс.
Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс.