Хичээлийн танилцуулга
Зорилго: Сургалтын үр дүн, өндрийн харайлтын сорилын түвшинг тогтоож дүгнэх CLO (1.1, 2.2, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх
Арга зүй:
Дүгнэн ярих арга
Тэмцээний арга
Үнэлгээний арга
Гарах үр дүн
Өөрийн амжилтандаа үнэлгээ өгч, дүн шинжилгээ хийж сурсан байна.
Өндөрт “фосбюри флоп” аргаар харайх техникийг эзэмшсэн байна.
Материал хэрэглэгдэхүүн: Өндрийн харайлтын ком матрас, хэмжих метр, харайлтын амжилт тэмдэглэх хуудас, үзэг
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Хичээлийн зорилгоо танилцуулах
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü Гүйлтийн сонгомол дасгал
ü Хурд
Алхам 2. Гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх сорил, тэмцээн-30 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Оюутныг хүйсээр нь хэсэгт хуваана.
ü Нэгдүгээр хэсэг: Эмэгтэй оюутнууд эхлэж харайхаар зохион байгуулах
ü Хоёрдугаар хэсэг: Эрэгтэй оюутнууд сорил, тэмцээний зохион байгуулалтанд оролцох
ü Өндрийн хэмжээг 5 см-аар нэмэгдүүлж нэг өндөр дээгүүр 3 оролдлого гүйцэтгэх
ü Оюутан бүрийн харайлтын амжилтыг тэмдэглэх
Алхам 3. Гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх сорил, тэмцээн
ü Хоёрдугаар хэсэг: Эрэгтэй оюутнууд сорил, тэмцээнд оролцох
ü Нэгдүгээр хэсэг: Эмэгтэй оюутнууд сорил, тэмцээний зохион байгуулалтанд оролцох
ü Өндрийн хэмжээг 5 см-аар нэмэгдүүлж нэг өндөр дээгүүр 3 оролдлого гүйцэтгэх
ü Оюутан бүрийн харайлтын амжилтыг тэмдэглэх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-20 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Сорил, тэмцээнд оюутан бүрийн үзүүлсэн амжилтанд дүн шинжилгээ хийж харилцан ярилцах
ü Оюутан бүрийн гаргаж буй алдааг хэлж, цаашид анхаарах зүйл дээр нэг бүрчлэн ярилцах
ü Зөөлөн гүйлт
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 150-152.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 114-118.