Хичээлийн танилцуулга
Зорилго: Дундын зайн гүйлтэд гүйх техникийн онцлогийг ойлгох, бие бялдрын ерөнхий ба тусгай чадавхыг хөгжүүлэх CLO[1.1, 3.1]
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Дундын зайн гүйлтийн техниктэй танилцах
- Бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал
Аргазүй:
Биеэр үзүүлэх арга
Дасгалыг хэсэгчлэн заах арга
Тайлбарлан ярих арга
Тоолох арга
Материал хэрэглэгдэхүүн: Жижиг хэрэгсэл, тэмдэгт, саваа мод, дээс
Гарах үр дүн
Бие бялдрын чадавхын хөгжлөө дээшлүүлсэн байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Дундын зайн гүйлтийн техниктэй танилцах-40 минут
Хичээлийн эхний хэсэг
Сэдэлжүүлэх хэсэг: Багш дундын зайн гүйлтийн техник задлал буюу онцлог, (гараа, гарааны хөөлт, зайн гүйлт, бариа, гүйлтийн чиглэл, замын урт, хурд, алхамын урт ба давтамж, амжилтанд нөлөөлөх хүчин зүйл) зэргийг товч тайлбарлана.
ü Хичээлийн сэдэв танилцуулах
ü Бие халаалт: Зөөлөн, жигд темтэй гүйлт
ü БЕХД (сунгалтын дасгал)
ü ГСД
ü Хурд
Алхам 2. Бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал-20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
Багш дасгалыг тоолон дагуулан гүйцэтгэнэ. Оюутан багшийн тоонд дасгалаа зэрэг гүйцэтгэнэ.
ü Сунгалтын дасгал
ü Савалтын дасгал
ü Хосоороо хийх дасгал
Алхам 3. Бие бялдрын тусгай дасгал-20 минут
Багш дасгалыг тайлбарлан хийж үзүүлнэ.
ü Гуяны урд ба арын булчин хөгжүүлэх дасгал
ü Хөл ба шагайн үеийн булчин хөгжүүлэх дасгал
ü Гарын савалтын дасгал
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Гүйлт бүхий хөдөлгөөнт тоглоом
ü Тайвшруулах дасгал
ü Бие даан гуя, шагайн үеийн булчингаа хөгжүүлэх дасгалаа хичээлийн бус цагаар давтах даалгавар өгөх
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 81-84.
2. Баярлах, Д., Уртнасан, Л. Биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд. Улаанбаатар: Сорхан цагаан. х 10-11.