Хичээлийн танилцуулга
Зорилго: Шулуун болон тойрог замд гүйж сурах, барианд орох техниктэй танилцах CLO (1.1, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Босоо гарааны техник
- Шулуун замд гүйх техник
- Тойрог замд гүйх техник
- Шулуун замаас тойрогт, тойргоос шулуун замд шилжиж гүйх техник
Аргазүй:
Дасгалыг хэсэгчлэн заах арга
Тайлбарлан ярих арга
Командлах арга
Материал хэрэглэгдэхүүн: Тойрог замтай гүйлтийн талбай, хэмжих метр, секундомир, шүгэл, жижиг тэмдэгтүүд
Гарах үр дүн
Босоо гараанаас гарч шулуун ба тойрог замд гүйж сурсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Хичээлийн сэдэв танилцуулах
ü Жагсаал зохион байгуулалт
- Зэрэгц, номхон, байрандаа алхах, баруун, зүүн тийш эргэх жагсаалын хувилбарыг командлах аргаар гүйцэтгэнэ.
- Алхааны хувилбарууд удаан, хурдан темптэй тоолсон тоонд тохируулан дасгалаа гүйцэтгэнэ.
ü Зөөлөн гүйлт 1000-2000 м
ü БЕХД (сунгалтын дасгал)
ü Гүйлтийн сонгомол дасгалыг 40-50 м зайд 2 удаа гүйцэтгэх
Алхам 2. Босоо гарааны техникийг сурах-10 минут
ü Дундын зайн гүйлтийн тойрог, шулуун замд гүйх техникийн талаар ярилцан, багш техникийг биеэр үзүүлэх
ü “Гараандаа”, “Марш” дохиогоор босоо гараанаас янз бүрийн зайд хурдтай гүйх
Алхам 3. Шулуун замд гүйх техникийг сурах-20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Дундын зайд яаж гүйх нь ашигтай вэ?, ямар зай багтах вэ?, дохиог яаж өгөх вэ? зэрэг асуултын хүрээнд ярилцах
ü Багш шулуун замд гүйх техникийг биеэрээ үзүүлэн урдаас, хажуугаас харуулах, тайлбарлан ярилцах
ü 80-100 м зайд дунд зэргийн хурдтай гүйх
ü 40-50 м янз бүрийн хурдтай гүйгээд, 50-60 м зайн гүйлтийн техникээр гүйх
Алхам 4. Тойрог замд гүйх техникийг сурах-10 минут
ü Багш тойрог замд гүйх техникийг биеэрээ үзүүлэн урдаас, хажуугаас харуулах, тайлбарлан ярилцах
ü 10-20 м радиустай тойрог замд дунд зэргийн хурдтай гүйх
Алхам 5. Шулуун замаас тойрогт, тойргоос шулуун замд шилжиж гүйх техник-10 минут
ü Шулуун замаас тойрог замд шилжиж гүйх
ü Тойрогт замаас шулуун замд шилжиж гүйх
ü Тойргоос гарч ирэнгүүт нэгдүгээр зам руу шилжиж гүйх
Алхам 6. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Тайвшруулах болон савалтын дасгал
ü Гэрийн даалгавар өгөх
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 81-85