ДАВТАН ГҮЙЛТ
ДАВТАН ГҮЙЛТ
Хичээлийн танилцуулга
Зорилго: Хурдны тэсвэрийг хөгжүүлэх, гүйлтийн техникээ сайжруулах CLO (1.1, 2.1, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Янз бүрийн зайд хувиралттай гүйлт
- Хугацаатай, хугацаагүй давтан гүйлт
Арга зүй:
Хөөж гүйцэх арга
Ялгаатай ачаалал өгөх арга
Тайлбарлан ярих арга
Давтах арга
Гарах үр дүн
Тогтоосон хугацаанд гүйж сурсан байна
Гүйлтийн хурдаа хувиргаж, хадгалж гүйх чадварт суралцсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Хичээлийн зорилгоо танилцуулах
ü Жигд темптэй гүйлт 3000 м
ü БЕХД
ü Гүйлтийн сонгомол дасгал
ü Хурд
Алхам 2. Янз бүрийн зайд хувиралттай гүйлт-20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Оюутны ур чадварын ялгаатай байдал болон хүйсээр нь хэсэгт хуваах
ü Оюутны ур чадварыг харгалзан гүйх зайн хэмжээг тогтоож өгөх
ü 20-30 м чөлөөтэй гүйгээд+20-50 м хурдтай гүйгээд+20-30 м чөлөөтэй гүйгээд+ 20-50 м бие биеэ хөөж гүйх
ü Хувиралттай гүйх зайн хэмжээг оюутан өөрөө тогтоож 1000 м зайд гүйх
Алхам 3. Хугацаатай, хугацаагүй давтан гүйлт-30 минут
ü 100-150 м зайд олон удаа хугацаагүй давтан гүйх
ü 400-1000 м зайд хугацаатай давтан гүйх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Тайвшруулах болон савалтын дасгал
ü Оюутан бүрийн гүйсэн хугацааг хэмжиж хэлж өгөх, амжилтын талаар ярилцах
ü Гэрийн даалгавар өгөх
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 81-85.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 42-44.
3. Чесноков, Н.Н., Никитушкин, В.Г. (2010). Легкая атлетика. Москва: 73-77, 209-217.