Хичээлийн танилцуулга
Зорилго: Сургалтын үр дүн, гүйлтийн сорилын түвшинг тогтоож дүгнэх, буухиа гүйлтийн теаниктэй танилцах CLO (1.1, 2.1, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- 800 м зайд сорил, тэмцээн зохион байгуулах
- 1500 м зайд сорил, тэмцээн зохион байгуулах
- Буухиа гүйлтийн техниктэй танилцах
Арга зүй:
Дүгнэн ярих арга
Тэмцээний арга
Үнэлгээний арга
Бичлэг үзэх арга
Гарах үр дүн
Өөрийн амжилтандаа үнэлгээ өгч дүн шинжилгээ хийж сурсан байна.
Материал хэрэглэгдэхүүн: Гүйлтийн талбай, хэмжих метр, секундомир, шүгэл, гүйлтийн амжилт тэмдэглэх хуудас, үзэг
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Хичээлийн зорилгоо танилцуулах
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü Гүйлтийн сонгомол дасгал
ü Хурд
Алхам 2. 800 м зайн сорилт, тэмцээн зохион байгуула -20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Оюутны ур чадварын ялгаатай байдал болон хүйсээр нь хэсэгт хуваана.
ü Нэг хэсэгт 3-4 оюутан байхаар зохион байгуулах
ü Оюутан бүрийн гүйсэн хугацааг гүйлтийн амжилт тэмдэглэх хуудас дээр тэмдэглэж үнэлгээ өгөх
ü Эмэгтэй оюутнууд 800 м зайд хугацаатай гүйх
Алхам 3. 1500 м зайн сорил, тэмцээн зохион байгуулах-20 минут
ü Нэг хэсэгт 3-4 оюутан байхаар зохион байгуулах
ü Оюутан бүрийн гүйсэн хугацааг гүйлтийн тэмцээний протокол дээр тэмдэглэж үнэлгээ өгөх
ü Эрэгтэй оюутнууд 1500 м зайд хугацаатай гүйх
ü Буухиа гүйлтийн техникийн талаар харилцан ярилцах
ü Буухиа гүйлтийн бичлэг үзэх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-20 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Сорил, тэмцээнд оюутан бүрийн үзүүлсэн амжилтанд дүн шинжилгээ хийж харилцан ярилцах
ü Оюутан бүрийн гаргаж буй алдааг хэлж, цаашид анхаарах зүйл дээр нэг бүрчлэн ярилцах
ü Зөөлөн гүйлт
Ашиглах материал, ном, сурах бичиг:
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 42-44.
3. Чесноков, Н.Н., Никитушкин, В.Г. (2010). Легкая атлетика. Москва: 73-77, 209-217.