БУУХИАНЫ МОДЫГ ДООРООС БА ДЭЭРЭЭС ДАМЖУУЛАХ ТЕХНИКИЙГ БАЙРАНДАА БА ГҮЙЛТЭН ДУНД ДАВТАХ № 16
БУУХИАНЫ МОДЫГ ДООРООС БА ДЭЭРЭЭС ДАМЖУУЛАХ ТЕХНИКИЙГ БАЙРАНДАА БА ГҮЙЛТЭН ДУНД ДАВТАХ № 16
Хичээлийн танилцуулга
Зорилго: Буухиа гүйлтийн техникийн онцлогийг ойлгох, бие бялдрын ерөнхий ба тусгай чадавхыг хөгжүүлэх CLO[1.1, 2.1, 3.1]
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Буухиа гүйлтийн техниктэй танилцах
- Бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал
- Бие бялдрын тусгай дасгал
Аргазүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлан ярих арга
Тоолох арга
Давтах арга
Дүрс бичлэг ашиглах арга
Материал хэрэглэгдэхүүн: Жижиг хэрэгсэл, тэмдэгт, саваа мод, дээс, буухиа мод
Гарах үр дүн
Бие бялдрын ерөнхий ба тусгай дасгалыг сонгон хэрэглэх чадвартай болсон байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Буухиа гүйлтийн техниктэй танилцах-40 минут
Хичээлийн эхний хэсэг
Сэдэлжүүлэх хэсэг: Буухиа гүйлтийн техник задлал, онцлог, (буухианы мод дамжуулах, буухианы мод хүлээн авах, 20 м бүс, багийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг ярилцах, амжилтанд нөлөөлөх хүчин зүйл) зэргийг видео бичлэг үзүүлэн тайлбарлана.
ü Хичээлийн сэдэв танилцуулах
ü Бие халаалт: Зөөлөн, жигд темтэй гүйлт
ü БЕХД (буухианы модтой дасгал)
ü Гүйлтийн сонгомол дасгал
ü Хурд
Алхам 2. Бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал -20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
Багш дасгалыг тоолон дагуулан гүйцэтгэнэ. Оюутан багшийн тоонд дасгалаа зэрэг гүйцэтгэнэ.
ü Дээд мөчдийн дасгал
ü Доод мөчдийн дасгал
ü Хосоороо хийх дасгал
Алхам 3. Бие бялдрын тусгай дасгал-20 минут
Багш дасгалыг тайлбарлан хийж үзүүлнэ.
ü Гуяны урд ба арын булчин хөгжүүлэх дасгал
ü Хөл ба шагайн үеийн булчин хөгжүүлэх дасгал
ü Хурд хөгжүүлэх дасгал
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Буухиа гүйлт бүхий хөдөлгөөнт тоглоом
ü Тайвшруулах дасгал
ü Буухиа гүйлтийн талаар хөнгөн атлетик сурах бичгээс унших даалгавар өгөх
Ашиглах материал, ном, сурах бичиг:
2. Баярлах, Д., Уртнасан, Л. Биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд. Улаанбаатар: Сорхан цагаан. х 10-11.