БУУХИАНЫ МОДЫГ ДООРООС БА ДЭЭРЭЭС ДАМЖУУЛАХ ТЕХНИКИЙГ 20 М БҮСЭД ДАВТАХ
БУУХИАНЫ МОДЫГ ДООРООС БА ДЭЭРЭЭС ДАМЖУУЛАХ ТЕХНИКИЙГ 20 М БҮСЭД ДАВТАХ
Хичээлийн танилцуулга
Зорилго: Буухианы модыг “доороос” “дээрээс” дамжуулж сурах CLO (1.2, 2.1)
товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Буухианы модыг “доороос” дамжуулах техник
- Буухиа гүйлтийн гараа ба буухиаг хүлээн авагчийн гарааны техник
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Мэргэжлийн багаж хэрэгсэл ашиглах арга
Дасгалыг хэсэгчилэн заах арга
Дүрс бичлэг ашиглах арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, секундомир, шүгэл, дамжуулалтын техник харуулсан кинограм болон бичлэг, гүйлтийн талбай, жижиг тэмдэгтүүд, ажиглалтын хуудас, үзэг, буухианы мод
Гарах үр дүн
Буухианы модыг “доороос” дамжуулж сурсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Сэдэлжүүлэх үйл ажиллагаа ба бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Хурдтай гүйлтээс 20 м бүсэд буухианы модыг “доороос” дамжуулж байгаа бичлэг үзүүлж ярилцах
ü Буухианы модын хэмжээг хэлж өгөх
ü Буухиа нь хөнгөн атлетикийн баг ийн төрөл учраас багийн гишүүний үүрэг, хариуцлага, амжилтын бахархалтын талаар ярилцах
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü ГСД 30 м х2 х2 удаа давтах
ü Босоо гараанаас хурд хийх
Алхам 2. Буухианы модыг “доороос” дамжуулах техникийг сургах-20 минут
ü Буухианы модыг хэрхэн барихыг үзүүлэх
ü Багш буухиа гүйлтийн “доороос” дамжуулах аргыг байрандаа, алхалтанд, зөөлөн гүйлтэнд дамжуулж үзүүлэх
ü Буухианы мод дамжуулах үед ямар дохиог яаж өгөх талаар тайлбарлах, үзүүлэх
ü 2-4 гишүүнтэй буухианы модыг байрандаа “доороос” дамжуулах
Алхам 3. Буухиа гүйлтийн гараа ба буухиаг хүлээн авагчийн гарааны техникийг сургах-20 минут
ü Нэг гараараа тулж тонгойсон байдлаас гараанаас гарч шулуун замд хурдтай гүйх
ü Нэг гараараа тулж тонгойсон байдлаас гараанаас гарч тойрог замд хурдтай гүйх
ü Тавьсан тэмэдгт дээр буухиаг дамжуулагч орж ирмэгц буухиаг хүлээн авагч гүйж эхлэх дасгалыг олон удаа давтах
Алхам 4. Ажиглалтын хуудас дээр ажиллах-15 минут
ü Багш ажиглалтын хуудас дээр ажиллах оюутнуудыг сонгох
ü Багшийн сонгосон 5 эмэгтэй оюутан нэг, нэг багийн буухианы модыг “доороос” дамжуулах техникийг ажиглан алдааг тэмдэглэх
ü Багшийн сонгосон 5 эрэгтэй оюутан нэг, нэг багийн буухианы модыг “доороос” дамжуулах техникийг ажиглан зөв гүйцэтгэлийг тэмдэглэх
ü Ажиглалтын хуудасны техникийн гол алдаа, болон зөв дамжуулалтын техникийн талаар ярилцах, алдааг засах арга замыг зөвлөх
Алхам 5. Дүгнэх, хэлэлцэх-5 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Тайвшруулах дасгал
ü Зөөлөн гүйлт
ü Жижүүр оюутан хичээлд ашигласан хэрэглэл материалаа байранд нь хураах
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 88-91.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 52-53.