БҮСИЙН ДАМЖУУЛАЛТЫГ БАТАТГАХ
БҮСИЙН ДАМЖУУЛАЛТЫГ БАТАТГАХ
Хичээлийн танилцуулга
Зорилго: Буухианы модыг 20 м бүсэд дамжуулж сурах CLO (1.2, 2.1, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- 20 м бүсэд буухианы модыг дамжуулах техник
- 20 м бүсэд буухианы модыг хүлээн авах техник
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Мэргэжлийн багаж хэрэгсэл ашиглах арга
Дасгалыг хэсэгчилэн заах арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, секундомир, шүгэл, буухиа гүйлтийн талбай, жижиг тэмдэгтүүд, буухианы мод
Гарах үр дүн
20 м бүсэд буухианы модыг хүлээн авч сурсан байна.
20 м бүсэд буухианы модыг дамжуулж сурсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Буухианы модыг 20 м дамжуулах бүсэд дамжуулахдаа анхаарах зүйлсийн талаар ярилцана. Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü ГСД-ыг давтах
ü Ойрын зайд хурд хийх
Алхам 2. 20 м бүсэд буухианы модыг дамжуулах техник-25 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Багш 20 м бүсэд буухианы модыг дамжуулах техникийг үзүүлэх
ü Дамжуулах бүсээс хяналтын шугам хүртлэх зайг тодорхойлох
ü Нэг гараараа тулж тонгойсон байдлаас хяналтын шугам хүртэл гүйх
ü Дамжуулах агшинд “Хөб” дохио өгөх дасгалыг 20 м бүсэд гүйцэтгэх
ü 20 м бүсэд буухианы модыг дамжуулах
Алхам 3. 20 м бүсэд буухианы модыг хүлээн аавах техник-25 минут
ü Багш 20 м бүсэд буухианы модыг хүлээн авах техникийг үзүүлэх
ü Нэг гараараа тулж тонгойсон байдлаас хяналтын шугам хүртэл гүйх
ü “Хөб” дохиогоор гараа арагш гаргах дасгалыг гүйцэтгэх
ü 20 м бүсэд буухианы модыг хүлээн авах
ü 60-100 м зайд гүйхдээ 20 м зайд дээд хурдтай гүйж буухианы модоо дамжуулах
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Тайвшруулах дасгал
ü Багийн гишүүдийн үүрэг, хамтын ажиллагааны талаар ярилцах
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 88-91.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 46-47, 51.