ЯНЗ БҮРИЙН ЗАЙН БУУХИА ГҮЙЛТ
ЯНЗ БҮРИЙН ЗАЙН БУУХИА ГҮЙЛТ
Хичээлийн танилцуулга
Зорилго: Буухианы модыг бүсэд дамжуулж сурах CLO (1.1, 2.1)
товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Буухианы модыг бүсэд дамжуулах техник
- Буухианы модыг хурдтай гүйлтэнд “дээрээс” бүсэд дамжуулах техник
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Мэргэжлийн багаж хэрэгсэл ашиглах арга
Дасгалыг хэсэгчилэн заах арга
Дүрс бичлэг ашиглах арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, секундомир, шүгэл, дамжуулалтын техник харуулсан кинограм болон бичлэг, гүйлтийн талбай, жижиг тэмдэгтүүд, буухианы мод, ажиглалтын хуудас, үзэг
Гарах үр дүн
Буухианы модыг бүсэд дамжуулж сурсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Сэдэлжүүлэх үйл ажиллагаа ба бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Хурдтай гүйлтээс 20 м бүсэд буухианы модыг “дээрээс” дамжуулж байгаа бичлэг үзүүлж ярилцах
ü Буухианы модыг “доороос” ба “дээрээс” дамжуулах аргын ялгааны талаар харилцан ярилцах
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü ГСД
ü Хурд
Алхам 2. Буухианы модыг “дээрээс” дамжуулах техникийг сургах-20 минут
ü Буухианы модыг хэрхэн барихыг үзүүлэх
ü Багш буухиа гүйлтийн “дээрээс” дамжуулах аргыг байрандаа, алхалтанд, зөөлөн гүйлтэнд дамжуулж үзүүлэх
ü 2-4 гишүүнтэй буухианы модыг байрандаа “дээрээс” дамжуулах
ü 2-4 гишүүнтэй буухианы модыг алхалтанд “дээрээс” дамжуулах
Алхам 3. Буухианы модыг хурдтай гүйлтэнд “дээрээс” дамжуулах техникийг сургах-20 минут
ü Буухианы модыг барьж нам гараанд суух техникийг үзүүлэх
ü Нам гараанаас гарч 50 м шулуун замд хурдтай гүйх
ü Буухианы модыг барьж тойрогт нам гараанаас гарч гүйх
ü Буухианы модыг барьж нам гараанаас гарч 100 м шулуун замд уралдаж гүйх
ü Буухианы модыг барьж нам гараанаас гарч тойрог замд уралдаж гүйх
Алхам 4. Ажиглалтын хуудас дээр ажиллах-15 минут
ü Багш ажиглалтын хуудас дээр ажиллах оюутнуудыг сонгох
ü Багшийн сонгосон 5 эмэгтэй оюутан нэг, нэг багийн буухианы модыг “дээрээс” дамжуулах техникийг ажиглан алдааг тэмдэглэх
ü Багшийн сонгосон 5 эрэгтэй оюутан нэг, нэг багийн буухианы модыг “дээрээс” дамжуулах техникийг ажиглан зөв гүйцэтгэлийг тэмдэглэх
ü Ажиглалтын хуудасны техникийн гол алдаа, болон зөв дамжуулалтын техникийн талаар ярилцах, алдааг засах арга замыг зөвлөх
Алхам 5. Дүгнэх, хэлэлцэх-5 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Тайвшруулах дасгал
ü Зөөлөн гүйлт
ü Жижүүр оюутан хичээлд ашигласан хэрэглэл материалаа байранд нь хураах
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 88-91.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 50, 52.