Хичээлийн танилцуулга
Зорилго: Буухиа гүйлтэнд гүйж сурах CLO (1.2, 2.1, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- 4х100 м буухиа гүйлт
- Холимог буухиа гүйлт
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Дасгалыг бүтнээр нь заах арга
Тэмцээний арга
Материал хэрэглэгдэхүүн: Гүйлтийн талбай, хэмжих метр, секундомир, шүгэл, жижиг тэмдэгтүүд, буухианы мод
Гарах үр дүн
4х100 м буухиа гүйлтэнд гүйж сурсан байна.
Багаар ажиллах чадвартай болсон байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Буухиа гүйлтийн үндсэн төрлүүд, онцлогийн талаар ярилцана. Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт (саад давж гүйх)
ü БЕХД
ü ГСД
ü Хурд
Алхам 2. 4х100 м буухиа гүйлт-20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Багш буухиа гүйлтийн багийн гишүүдийг хуваана.
ü Дунд зэргийн хурдтай гүйлтээс буухиаг дамжуулах
ü 1. 2, 3 бүсэд буухианы модыг дамжуулах
ü 4 х 60 м буухиа гүйлтийг давтах
ü 4 х100 м буухиа гүйлтийг давтах
ü Ойрын зайн буухиа гүйлтийн сорил, тэмцээнд оролцох
Алхам 3. 4 х 100 м буухиа гүйлт-20 минут
ü Багш буухиа гүйлтийн багийг хуваах
ü Багийн гишүүд буухианы модоо дамжуулах аргаа өөрсдөө сонгох
ü Хурдтай гүйлтээс буухиаг дамжуулах
ü 4х200 м буухиа гүйлтийг давтах
ü Ойрын зайн буухиа гүйлтийн сорил, тэмцээнд оролцох
Алхам 4. Холимог буухиа гүйлт -10 минут
ü Багийн гишүүд өөрсдөө багаа сонгох
ü Нэг багт 2 эрэгтэй, 2 эмэгтэй байхаар зохион байгуулах
ü Эхний эмэгтэй гүйгч 100 м+2 дахь эрэгтэй гүйгч 200 м+3 дахь гүйгч 300 м+4 дэх гүйгч 100 м гүйх
Алхам 5. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Тайвшруулах дасгал
ü Буухиа сорил, тэмцээнийн дүн танилцуулах
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 88-94.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 46-47, 57.
3. Жилкин, А.И., Кузьмин, В.С., Сидорчук, Е., В. (2006). Легкая атлетика. Москва: Академия. х 90-94, 228-231.