Хичээлийн танилцуулга
Зорилго: Шидэлтийн техник эзэмшүүлэх дөхүүлэх ба дууриамал дасгалыг зөв хийж сурах CLO (1.3, 2.3)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Дүүгүүр шидэлтийн техник
- Зээрэнцэг шидэлтийн дөхүүлэх ба дуураймал дасгал
Аргазүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Давтах арга
Материал хэрэглэгдэхүүн: Гадаа талбай, хэмжих метр, жижиг тэмдэгт, дээс, дүүгүүр, дүүгүүр шидэлтийн техник харуулсан зураг
Гарах үр дүн
Зээрэнцэг шидэлтийн дөхүүлэх ба дуураймал дасгалыг зөв хийж сурсан байна.
Дүүгүүр шидэлтийн техникийн онцлог, барих арга, эргэлтийн талаар ойлголттой болсон байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü Гар, мөрний хэрэглэлтэй ба хэрэглэлгүй дасгал
ü Шидэлт бүхий хөдөлгөөнт тоглоом
Алхам 2. Дөхүүлэх ба дууриамал дасгалаар зээрэнцэг шидэлтийн техниктэй танилцах-20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Дүүгүүр шидэлтийн техникийн онцлог, ангилалын талаар багш товч тайлбарыг техник харуулсан зурган дээр товч тайлбарлах
ü Дүүгүүр барилт
ü Урт дээсийг эргүүлэх дасгал
ü Янз бүрийн хэрэглэлтэй үсрэлтийн дасгал
ü Мөрний дасгал
Алхам 3. Зээрэнцэг шидэлтийн дөхүүлэх ба дуураймал дасгал-30 минут
ü Хэрэглэлийг гараас гаргах, гарт мэдрүүлэх дасгал
ü Хэрэглэлийг барих, шидэх дасгалыг гүйцэтгэх
ü Хэрэглэлийг өнхөрүүлэх, эргүүлэх дасгал
ü Эргэх, савах дасгал
ü Резин, дээс ашигласан дасгал
ü Байрнаас, гүйлтээс шидэх
ü Янз бүрийн жинтэй, янз бүрийн хэрэглэлийг шидэх
ü Янз бүрийн хэрэглэлийг савах дасгал
ü Резинтэй таталт, савалтын дасгал
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü Тайвшруулах дасгал
ü Хөгжөөнт тоглоом
ü Дүүгүүр шидэлтийн техникийн талаар хөнгөн атлетик сурах бичгийн 206-214 хуудасыг унших даалгавар өгөх
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 203-213.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 194-210.