ЗЭЭРЭНЦЭГИЙГ ГАРААС ГАРГАХ АРГЫГ БАЙРАНДАА ДАВТАХ
ЗЭЭРЭНЦЭГИЙГ ГАРААС ГАРГАХ АРГЫГ БАЙРАНДАА ДАВТАХ
Хичээлийн танилцуулга
Зорилго: Зээрэнцэг шидэлтийн техникийг зөв эзэмших CLO (1.3, 2:3 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Зээрэнцэг шидэлтийн техниктэй танилцах
- Зээрэнцэг барилт ба гаргалтын техник
- Байрнаас зээрэнцэг шидэх
Аргазүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Давтах арга
Дүрс бичлэг ашиглах арга
Материал хэрэглэгдэхүүн: Зээрэнцэг шидэлтийн талбай, хэмжих метр, жижиг тэмдэгтүүд, 1 кг ба 2 кг зээрэнцэг, зээрэнцэг шидэлтийн техникийг харуулсан видео бичлэг, зөөврийн комьпютер, проектор
Хичээлийн үйл ажиллагаа
Багш жад шидэлтийн техникийн талаар тайлбарлана, хөнгөн атлетик сурах бичгээс дэлгэрүүлж унших даалгавар өгнө. Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü Гар, мөрний хэрэглэлтэй ба хэрэглэлгүй дасгал
ü Шидэлт бүхий хөдөлгөөнт тоглоом
Алхам 2. Зээрэнцэг шидэлтийн техниктэй танилцах-10 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Багш байрнаас зээрэнцэгийг шидэж үзүүлэх
ü Зээрэнцэг шидэлтийн техникийг харуулсан видео бичлэг үзүүлэх
ü Техникийн хэсэг бүрийн онцлогийг тайлбарлах
Алхам 3. Зээрэнцэг барилт ба гаргалтын техник-20 минут
ü Зээрэнцэг барилтыг багш үзүүлэх
ü Биеэ тойруулан янз бүрийн хавтгайд долгион маягийн хөдөлгөөнөөр зээрэнцэгтэй гараа савах
ü Зээрэнцгээ 1 м, 2 м өндөрт дээш цагийн зүүний дагуу эргүүлж шидэх
ü Зээрэнцгийг урагш өнхөрүүлэх
ü Зээрэнцгийг дээш-урагш шидэх
ü Зээрэнцэггүй гарын савалтын дасгал
ü Зээрэнцэгтэй гарын савалтын дасгал
ü Янз бүрийн хэрэгслийг шидэх
Алхам 4. Байрнаас зээрэнцэг шидэх-20 минут
ü Байрнаас зээрэнцгийг шидэх
ü 20 м бүс давуулж зээрэнцгийг шидэх
Алхам 5. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü Тайвшруулах дасгал
ü Хөгжөөнт тоглоом
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 203-213.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 194-21