Хичээлийн танилцуулга
Зорилго: Бөөрөнцөг түлхэх мэдлэгтэй болох, бие бялдрын чадавхаа хөгжүүлэх, CLO (1.3, 2.3, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Бие бялдрын ба тусгай чадавх хөгжүүлэх хосоороо гүйцэтгэх дасгал
- Бие бялдрын ба тусгай чадавх хөгжүүлэх хэрэгсэлтэй дасгал
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тоолох арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Давтах арга
Материал хэрэглэгдэхүүн: Янз бүрийн жижиг хэрэгсэл, жижиг тэмдэгтүүд, саваа, дээс, бөмбөг
Гарах үр дүн
Шидэлтийн төрөл бүрийн дасгалаар бие бялдрын чадавхаа хөгжүүлэх арга барил эзэмшсэн байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü ГСД
ü Босоо ба нам гараанаас хурд
Алхам 2. Бие бялдрын ба тусгай чадавх хөгжүүлэх хосоороо гүйцэтгэх дасгал-25 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Өөд өөдөөсөө харж гарын алгаа нийлүүлж зогссон байдлаас эсэргүүцэлтэй түлхэлцэх
ü Өөд өөдөөсөө харж төр лүүгээ тулж зогссон байдлаас эсэргүүцэлтэй түлхэлцэх
ü Өөд өөдөөсөө харж нэг гараасаа барилцаж эсэргүүцэлтэй таталцах
ü Бие биеэ үүрч хагас сууж босох
ü Нэг нэгнийгээ чирч гүйх
ü Нэг нэгнийгээ үүрч гүйх
Алхам 3. Бие бялдрын ба тусгай чадавх хөгжүүлэх хэрэгсэлтэй дасгал-25 минут
ü Хэрэглэл барих, савах, дэгдэх, эргэх дасгалыг хосоороо гүйцэтгэх
ü Байрнаас өөд өөдөөсөө харж зогссон байдлаас 3 кг, 5 кг, 10 кг бөмбөгийг урагш дээш 2 гараар шидэх
ü Байрнаас өөд өөдөөсөө харж зогссон байдлаас 3 кг, 5 кг, 10 кг бөмбөгийг 2 гараар хажуугаас шидэх
ü Байрнаас арагш харж зогссон байдлаас 3 кг, 5 кг, 10 кг бөмбөгийг толгой давуулж шидэх
ü Өвдөглөж зогссон байдлаас 3 кг, 5 кг бөмбөгийг толгой дээрээс 2 гараар шидэх
ü Байрнаас өөд өөдөөсөө харж зогссон байдлаас 3 кг, 5 кг бөмбөгийг баруун, зүүн гараар шидэх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Тайвшруулах дасгал
ü Хөгжөөнт тоглоом
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 170-174.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 137-139.