БАЙРНААС БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭХ ТЕХНИК
БАЙРНААС БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭХ ТЕХНИК
Хичээлийн танилцуулга
Зорилго: Гарын хүчээ хөгжүүлэх, хэрэгсэлийг түлхэх, шидэх эв дүйтэй болох CLO (1.3, 2.3, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Янз бүрийн хэлбэртэй хэрэгсэлийг шидэх, түлхэх дасгал
- Янз бүрийн жинтэй хэрэгсэлийг шидэх, түлхэх дасгал
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Материал хэрэглэгдэхүүн: Янз бүрийн жижиг хэрэгсэл, жижиг тэмдэгтүүд, саваа, дээс, бөмбөг, цагариг
Гарах үр дүн
Шидэлтийн төрөл бүрийн хэрэгсэлийг шидэх, түлхэх эв дүйтэй болсон байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü Зогссон байдлаас том бөмбөгтэй дасгал
ü Байрнаас, гурав, тавын харайлт, хоёр хөл дээр үсрэх дасгал
Алхам 2. Янз бүрийн хэлбэртэй хэрэгсэлийг шидэх, түлхэх дасгал-25 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Өвдөглөж суусан байдлаас жижиг цагаригийг шидэх
ü Богино оосортой хэрэгсэлийг шидэх
ü Дээсний 2 үзүүрийг нийлүүлж барьсан байдлаас шавхуурдах
ü Цаасан хайрцаг унагаа тоглоомыг тоглох
ü Туг руу цагариг шидэх тоглоомыг тоглох
Алхам 3. Янз бүрийн жинтэй хэрэгсэлийг шидэх дасгал-15 минут
ü Жижиг бөмбөгийг байрнаас шидэх шидэх
ü Хүнд жинтэй бөмбөгийг доороос, хажуугаас, 3 алхаад шидэх
ü Том бөмбөгийг дээш шидээд барьж авах
ü Өвдөглөж зогссон байдлаас 3 кг, 5 кг бөмбөгийг толгой дээрээс 2 гараар шидэх
ü Байрнаас өөд өөдөөсөө харж зогссон байдлаас 3 кг, 5 кг бөмбөгийг баруун, зүүн гараар шидэх
ü 3 кг, 5 кг бөмбөгийг дээш үсэрч шидэх
ü Цээжний өмнөөс 3 кг, 5 кг бөмбөгийг баруун, зүүн гараар түлхэх
Алхам 4. Янз бүрийн жинтэй хэрэгсэлийг түлхэх дасгал-15 минут
ü Хагас суусан байдлаас цээжний өмнөөс хоёр гараар чихмэл бөмбөгийг дээш түлхэх
ü Нэг хөлөө урдаа тавьж өвдгөөр бага зэрэг нугалж зогссон байдлаас чихмэл бөмбөгийг нэг гараар дээш түлхэх
ü Хажуу талаараа харж зогссон байдлаас чихмэл бөмбөгийг хамирагч руу түлхэх
Алхам 5. Дүгнэх, хэлэлцэх-5 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü Тайвшруулах дасгал
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 170-174.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 138-143.