Хичээлийн танилцуулга
Зорилго: Бөөрөнцөг түлхэлтийн техникийг зөв эзэмших CLO (2.3, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Бөөрөнцөг барилт ба түлхэх техник
- Байрнаас бөөрөнцгийг түлхэх техник
Аргазүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Давтах арга
Тоглоомын арга
Материал хэрэглэгдэхүүн: Янз бүрийн жинтэй бөөрөнцөг, жижиг бөмбөг, бөөрөнцөг түлхэлтийн 213.5 диаметртэй талбай, хэмжих метр, жижиг тэмдэгтүүд
Гарах үр дүн
Байрнаас бөөрөнцгийг түлхэж сурсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Багш бөөрөнцөг түлхэх аргын талаар тайлбарлана. Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü БЕХД
ü Нэг ба 2 гараар түлхэх дасгалууд
ü Шидэлт бүхий хөдөлгөөнт тоглоом
Алхам 2. Бөөрөнцөг барилт ба түлхэж сурах-20 минут
ü Нэг гараас нөгөө гартаа бөөрөнцгийг дамжуулах
ü Бөөрөнцгийг хоёр гараар бага зэргийн өндөрт дээш шидээд, хүчийг дагуулан гараа буулган барьж авах
ü Цээжний өмнөөс хоёр гараар бөөрөнцгийг ба бөмбөгийг дээш түлхэх
ü Цээжний өмнөөс хоёр гараар бөөрөнцгийг ба бөмбөгийг урагш-дээш түлхэх
Алхам 3. Байрнаас бөөрөнцгийг түлхэж сурах-30 минут
ü Нэг гараас нөгөө гартаа бөөрөнцгийг дамжуулах
ü Бөөрөнцгийг хоёр гараар бага зэргийн өндөрт дээш шидээд, хүчийг дагуулан гараа буулган барьж авах
ü Цээжний өмнөөс хоёр гараар бөөрөнцгийг ба бөмбөгийг дээш түлхэх
ü Цээжний өмнөөс хоёр гараар бөөрөнцгийг ба бөмбөгийг урагш-дээш түлхэх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü Бөмбөгний хойноос тоглоом
ü Тайвшруулах дасгал
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 170-174.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 138-143.
3. Жилкин, А.И., Кузьмин, В.С., Сидорчук, Е., В. (2006). Легкая атлетика. Москва: Академия. х 148-157, 294-297.