Хичээлийн танилцуулга
Зорилго: Дэгдэлтээс бөөрөнцөг түлхэлтийн техникийг зөв эзэмших CLO (1.3, 2.3, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Дэгдэлтийн техник
- Дэгдэлтээс бөөрөнцөг түлхэлтийн техник
- Бөөрөнцөг түлхэлтийн техникээ сайжруулах
Аргазүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Давтах арга
Материал хэрэглэгдэхүүн: Янз бүрийн жинтэй бөөрөнцөг, жижиг бөмбөг, бөөрөнцөг түлхэлтийн 213.5 диаметртэй талбай, хэмжих метр, жижиг тэмдэгтүүд
Гарах үр дүн
Дэгдэлтээс бөөрөнцгийг түлхэж сурсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Багш дэгдэлтээс бөөрөнцөг түлхэх аргын талаар тайлбарлана. Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-20 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü Нэг ба хоёр хөл дээр дэгдэж үсрэх дасгал
Алхам 2. Дэгдэлтийн техникийг сурах-20 минут
ü Дуураймал дасгалын тусламжтайгаар дэгдэлтийн техникийг эзэмшүүлэх
ü Түлхэх зүг рүү нуруугаа харуулж зогссон байдлаас түлхэлтийн хөл рүү их биеэр эвхэрч, зүүн хөлөө нугалан баруун хөлийн өлмийн ойролцоо тулах
ü Түлхэх зүг рүү зүүн хөлөө арагш савах хөдөлгөөнтэй нэгэн зэрэг баруун хөлөө тэнийлгэх
ü Бөхийж, зүүн хөлөө арагш өргөн, баруун хөл дээр зогссоод, зүүн хөлөө буцааж бэлтгэх байдалд орох
ü Бөөрөнцөггүй дэгдэлтийн дуураймал хөдөлгөөнийг давтах
ü Хамтрагчтай хийх дэгдэлтийн дасгалыг гүйцэтгэх
ü Хөнгөн жинтэй бөөрөнцгийг барьж баруун, зүүн хөл дээр дэгдэлт гүйцэтгэх
Алхам 3. Дэгдэлтээс бөөрөнцөг түлхэлтийн техникийг сурах-20 минут
ü Байрнаас бөөрөнцөг түлхэлтийн дуураймал хөдөлгөөнийг давтах
ü Дэгдэлтээс бөөрөнцөг түлхэлтийн дуураймал хөдөлгөөнийг давтах
ü Хөнгөрүүлсэн жинтэй бөөрөнцгийг дэгдэлтээс түлхэх
ü Тэмцээний жинтэй бөөрөнцгийг дэгдэлтээс түлхэх
ü Тойрогт дэгдэлт хийж бөөрөнцгийг түлхэх
Алхам 4. Бөөрөнцөг түлхэлтийн техникээ сайжруулах-20 минут
ü Бөөрөнцөг түлхэлтийн техник задлалын хэсэг бүрийг сайжруулах хэрэглэлтэй ба хэрэглэлгүй тусгай дасгалыг гүйцэтгэх
ü Хөнгөн, илүү хүнд, хэвийн зэрэг янз бүрийн жинтэй бөөрөнцгийг тойргоос түлхэх
ü Бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнд оролцох
Алхам 5. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü Бөмбөгний хойноос тоглоом
ü Тайвшруулах дасгал
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 170-174.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 138-143.
3. Жилкин, А.И., Кузьмин, В.С., Сидорчук, Е., В. (2006). Легкая атлетика. Москва: Академия. х 148-157, 294-297.