ДЭГДЭЛТЭЭС БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭХ ТЕХНИКЭЭ ДАВТАХ
ДЭГДЭЛТЭЭС БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭХ ТЕХНИКЭЭ ДАВТАХ
Хичээлийн танилцуулга
Зорилго: Бөөрөнцөг түлхэлтийн техникээ сайжруулах, CLO (2.3)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Бөөрөнцөг түлхэлтийн техникээ сайжруулах
- Бөөрөнцөг хол түлхэх
Аргазүй:
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Давтах арга
Бүтнээр нь заах арга зүй
Задлан шинжилж, нэгтгэн дүгнэх арга
Материал хэрэглэгдэхүүн: Янз бүрийн жинтэй бөөрөнцөг, чихмэл бөмбөг, бөөрөнцөг түлхэлтийн 213.5 диаметртэй талбай, хэмжих метр, жижиг тэмдэгтүүд, ажлын хуудас, үзэг
Гарах үр дүн
Бөөрөнцөг түлхэх аргуудын техникийн ялгаа, онцлогийг мэдсэн байна.
Бөөрөнцөг түлхэлтийн техникийг зөв эзэмшин, норматив биелүүлэх чадвартай болсон байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Багш эргэлтээс бөөрөнцөг түлхэх аргын талаар тайлбарлана. Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü Хурд-хүч хөгжүүлэх дасгал
Алхам 2. Бөөрөнцөг түлхэлтийн техникийг сайжруулах-30 минут
ü Бөөрөнцөг түлхэлтийн техник задлалын хэсэг бүрийг сайжруулах хэрэглэлтэй ба хэрэглэлгүй тусгай дасгалыг гүйцэтгэх
ü Хөнгөн, илүү хүнд, хэвийн зэрэг янз бүрийн жинтэй бөөрөнцгийг тойргоос түлхэх
ü Тэмцээний дүрмийн дагуу нээг оюутан 3 удаагийн түлхэлтийг гүйцэтгэх ба амжилтыг хэмжих
Алхам 3. Дэгдэлтээс бөөрөнцөг түлхэх-20 минут
ü Түлхэх зүг рүү хажуугаараа харж зогссон байдлаас их биеэр бөөрөнцгийг түлхэх
ü Түлхэх зүг рүү нуруугаар харж зогссон байдлаас их биеэр бөөрөнцгийг түлхэх
ü Янз бүрийн байрлалаас нэг ба хоёр гараар чихмэл бөмбөгийг түлхэх
ü Саад давуулж бөөрөнцгийг түлхэх
ü Бөөрөнцгийг байрнаас түлхэх дуураймал дасгалыг давтах
ü Чихмэл бөмбөг, элстэй хүүдий зэргийг урагш-дээш түлхэх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Багш нэр цохон 5 оюутнаар ажлын хуудас дээр ажиллуулах
ü Сонгогдсон 5 оюутан нэг нэг оюутны дэгдэлтээс түлхэх техникийг ажиглан гаргаж байгаа алдааг ажлын хуудас дээр тэмдэглэх
ü Техникийн гол алдааг хэлж засуулах
ü Зөөлөн гүйлт
ü Тайвшруулах дасгал
ü Бөөрөнцөг түлхсэн амжилтыг хэлэлцэх
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 170-174.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 138-143.