ГҮЙЛТЭЭС УРТАД ХОТОЙЖ, ХАЙЧИЛЖ ХАРАЙХ АРГАТАЙ ТАНИЛЦАХ, ХАРАЙГЧИЙН БИЕ БЯЛДРЫН БА ТУСГАЙ ЧАДАВХ ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ
ГҮЙЛТЭЭС УРТАД ХОТОЙЖ, ХАЙЧИЛЖ ХАРАЙХ АРГАТАЙ ТАНИЛЦАХ, ХАРАЙГЧИЙН БИЕ БЯЛДРЫН БА ТУСГАЙ ЧАДАВХ ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ
Хичээлийн танилцуулга
Зорилго: Гүйлтээс уртад хотойж, хайчилж харайх аргын онцлогийн мэдэх, харайлтын тусгай дасгалаар бие бялдрын чадавхаа хөгжүүлэх CLO (1.2, 2.2, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Гүйлтээс уртад хотойж, хайчилж харайх аргын онцлог
- Бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал
- Бие бялдрын чадавх хөгжүүлэх харайлтын тусгай дасгал
- Тавцан, саад ашигласан дасгал
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Давтах арга
Дүрс бичлэг ашиглах арга
Гарах үр дүн
Гүйлтээс уртад хотойж, хайчилж харайх аргын онцлог, ялгааг ойлгосон байна.
Бие бялдрын чадавхын хөгжлийн түвшингөө дээшлүүлсэн байна.
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, жижиг тэмдэгтүүд, өндөр, нам тавцан, жижиг саад, халхалтууд, уртын харайлтын элстэй талбай, том, жижиг матрас
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Гүйлтээс уртад хотойж, хайчилж харайх аргын онцлог-5 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Уртын харайлтын талаар ерөнхий ойлголт өгөх
ü Уртын харайлтын техник задлалыг харуулсан кинограм, дүрс бичлэг ашиглан тайлбарлаж, харилцан ярилцах
Алхам 2. Бие халаалт-30 минут
ü Бие халаалт: Зөөлөн гүйлт
ü БЕХД (том бөмбөгтэй дасгал)
ü Суллалттай гүйлт
ü Өвдөг өндөр өргөж гүйх
ü Хөлөөс хөлд түлхэж гүйх
ü Цагариг эргүүлж гүйх
ü Өлмий татаж гүйх
ü Шилбээр арагш савж гүйх зэрэг сонголмол дасгалуудыг сэргээн санаж давтах
ü Ойрын зайд хурд
Алхам 3. Бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал-15 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Биеийн ерөнхий хөгжлийн хэрэглэлтэй хийх дасгал
ü Биеийн ерөнхий хөгжлийн хэрэглэлгүй хийх дасгал
Алхам 4. Бие бялдрын чадавх хөгжүүлэх харайлтын тусгай дасгал-20 минут
ü Баруун ба зүүн хөл дээр үргэлжлүүлэн үсрэх
ü Хоёр хөл дээр урагшаа ба дээш үсрэх
ü Хөлөөс хөлд түлхэж гүйх
ü Хоорондоо 3-3.5 м зайтай тавьсан тэмдэгтийг баримжаалан хөлөөс хөлд түлхэж гүйх
Алхам 5. Тавцан, саад ашигласан дасгал-15 минут
ü 40-60 см өндөртэй тавцангаас үсэрч 2 хөл дээр газардаад цааш түлхэх
ü 40-60 см өндөртэй тавцангаас үсэрч баруун, зүүн хөл дээр газардаад цааш түлхэх
ü 40-60 см саад давж 2 хөлөөр түлхэх
Алхам 6. Дүгнэх, хэлэлцэх-5 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Тайвшруулах дасгал
ü Бие даан гүйцэтгэх даалгавар өгөх
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 126-127.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 88-91.