ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 7 ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОГТОЙ ТАНИЛЦАХ, ХАРАЙЛТЫН ОЛОН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭН № 3
ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 7 ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОГТОЙ ТАНИЛЦАХ, ХАРАЙЛТЫН ОЛОН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭН № 3
Хичээлийн танилцуулга
Зорилго: Гүйлтээс өндөрт фосбюри-флоп, хөмөрч харайх аргын онцлогийн мэдэх, харайлтын тусгай дасгалаар бие бялдрын чадавхаа хөгжүүлэх CLO (1.4, 2.4 , 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Гүйлтээс өндөрт фосбюри-флоп, хөмөрч харайх аргын онцлог
- Бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал
- Бие бялдрын чадавх хөгжүүлэх харайлтын тусгай дасгал
- Өндөрт “хөмрөх” аргаар харайх ба тавцан, саад ашигласан дасгал
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Дүрс бичлэг ашиглах арга
Давтах арга
Тэмцээний арга
Гарах үр дүн
Гүйлтээс өндөрт харайх аргуудыг таньж мэдсэн байна.
Өндрийн харайлтын дасгалаар бие бялдраа хөгжүүлсэн байна.
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, шүгэл, харайлтын техник харуулсан кинограм болон бичлэг, жижиг тэмдэгтүүд, өндрийн харайлтын ком хэрэглэл, том, жижиг матрас
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Гүйлтээс өндөрт фосбюри-флоп, хөмөрч харайх аргын онцлог-5 минут
Хичээлийн эхний хэсэг
Өндрийн харайлтын талаар ерөнхий ойлголт өгөх
Өндрийн харайлтын техник задлалыг харуулсан кинограм, дүрс бичлэг ашиглан тайлбарлаж, харилцан ярилцах
Алхам 2. Бие халаалт-30 минут
Бие халаалт: Зөөлөн гүйлт
БЕХД (том бөмбөгтэй дасгал)
Гүйлтийн сонголмол дасгалуудыг сэргээн санаж давтах
Ойрын зайд хурд хөгжүүлэх
Алхам 3. Бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал-15 минут
Хичээлийн үндсэн хэсэг
Биеийн ерөнхий хөгжлийн хэрэглэлтэй хийх дасгал
Биеийн ерөнхий хөгжлийн хэрэглэлгүй хийх дасгал
Алхам 4. Бие бялдрын чадавх хөгжүүлэх харайлтын тусгай дасгал-15 минут
Баруун ба зүүн хөл дээр үргэлжлүүлэн үсрэх
Хоёр хөл дээр урагшаа ба дээш үсрэх
Хөлөөс хөлд түлхэж гүйх
Хоорондоо 3-3.5 м зайтай тавьсан тэмдэгтийг баримжаалан хөлөөс хөлд түлхэж гүйх
Алхам 5. Өндөрт “хөмрөх” аргаар харайх ба тавцан, саад ашигласан дасгал-20 минут
Байрнаас түлхэн өндөрт “хөмрөх” аргаар харайх
Гүйлтийн 3 алхмаас өндөрт “хөмрөх” аргаар харайх
40-60 см өндөртэй тавцангаас үсэрч буух үсэрч гарах
40-60 см өндөртэй тавцангаас үсэрч баруун, зүүн хөл дээр газардаад дээш түлхэх
Саад давж үсрэх
Алхам 6. Дүгнэх, хэлэлцэх-5 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
Тайвшруулах дасгал
Бие даан гүйцэтгэх даалгавар өгөх
А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 150-152.
Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 114-118.