Хичээлийн танилцуулга
Зорилго: Гүйлтээс уртад хайчилж харайх техниктэй танилцах, хотойж харайх техникийг зөв эзэмших CLO (1.3, 2.3, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Гүйлтээс уртад хайчилж харайх техниктэй танилцах
- Гүйлтээс уртад хотойж харайх техник
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Давтах арга
Тайлбарлан ярих арга
Хэсэгчлэн давтах арга
Бүтнээр заах арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, шүгэл, жижиг тэмдэгтүүд, том, жижиг матрас, уртын харайлтын элстэй талбай
Гарах үр дүн
Гүйлтээс уртад хотож харайх эв дүйтэй болсон байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü Гүйлтийн сонголмол дасгалуудыг давтах
ü Хурд
Алхам 2. Гүйлтээс уртад хайчилж харайх техниктэй танилцах-20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü 4-6 алхам гүйж түлхэн, нисэлтийн үед “хөл нугалах” байдлаа хадгалах
ü Элсэн дээр савалтын хөлөөр газардаад цаашаа гүйх
ü Дүүжигнэсэн байдлаас алхамын далайцыг нэмэгдүүлж хөлөөрөө хайчлах хөдөлгөөнийг гүйцэтгэх
ü Далан дээр зогссон байдлаас хөлөөрөө хайчлах хөдөлгөөнийг гүйцэтгэх
ü 6-8 алхам гүйж гимнастикийн түлхэлтийн вандангаас түлхэж нисэлтийн үед хайчлах хөдөлгөөнийг гүйцэтгэх
Алхам 3. Гүйлтээс уртад хотойж харайх техникийг сурах-30 минут
ü Нисэлтийн хөдөлгөөнийг тайлбарлах
ü Гүйлтийн 4-6 алхмаас гүйж түлхэх
ü Өндөр тавцангаас түлхэж хотойж газардах
ü Ойрын ба дундын зайнаас гүйж гимнастикийн вандангаас түлхэж уртад хотойж харайх
ü Дүүжигнэсэн байдлаас нуруугаар хотойх
ü Байрнаас дээш үсрээд нуруугаар хотойх
ü Гүйлтийн 7, 9, 11 алхмаас гүйж уртад хотойж харайх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Тайвшруулах дасгал
ü Бие даан гүйцэтгэх даалгавар өгөх
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 126-127.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 88-91.