Хичээлийн танилцуулга
Зорилго: Дундын зайнаас гүйж уртад хотойж харайх техникээ сайжруулах CLO (1.3, 2.3, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Түлхэлтийн техник
- Гүйлтээс түлхэж сурах
- Газардах техник
- Дундын зайнаас гүйж уртад хотойж харайх
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Давтах арга
Задлан шинжилж нэгтгэн дүгнэх арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, шүгэл, жижиг тэмдэгтүүд, том, жижиг матрас, уртын харайлтын элстэй талбай, ажлын хуудас, үзэг
Гарах үр дүн
Гүйлтээс уртын харайлтын техникийг зөв эзэмшсэн байна.
Дундын зайнаас гүйж уртад “хотойж” харайх аргаар харайж сурсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-25 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü Гүйлтийн сонголмол дасгалуудыг давтах
ü Хурд
Алхам 2. Түлхэлтийн техник-10 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Түлхэлтийн хөлөө урдаа тавьж зогссон байдлаас савалтын хөлийг өвдгөөр нугалан, түнхний үеэр урагш дээш савах
ü Дээш харж хэвтсэн байдлаас савалтын хөлөө нугалж таазны хамт өргөх
ü Гүйлтийн 2-4 алхам тутамд түлхэх
ü Нэг хөлөөрөө түлхэн савалтын хөлөөр өндөрт дүүжилсэн зүйл хүрэх
ü Гүйлтийн алхам бүрт түлхэх
Алхам 3. Гүйлтээс түлхэж сурах-10 минут
ü Ойрхон зайд хурдтай гүйх
ü Гүйлтийн алхмын уртыг тэмдэглэсн цэгт хөлөө тааруулж гүйх
ü Гүйлтийн 4-5 алхам зөөлөн гүйгээд тэмдэгт дээрээс хурдтай гүйх
ü Гүйлтийн 4-6 алхам хурдтай гүйлтээс нэг хөлөөр түлхэх
ü Гүйлтийн 6-10 алхам хурдтай гүйж, түлхэх цэгт хөлөө тааруулан гүйж өнгөрөх
ü Гүйлтийн 5-6 алхмаас гүйж гимнастикийн түлхэлтийн вандангаас түлхэх
Алхам 4. Газардах техник-10 минут
ü Байрнаас уртын харайлт
ü Байрнаас уртад харайгаад хөлөө жийж газардах
ü Байрнаас нэг ба хоёр хөлөөрөө түлхээд хөлөө жийж газардах
ü 70-80 см өндөр тавцан дээрээс нэг ба хоёр хөлөөрөө түлхэн жийж газардах
ü Ойрхон зайнаас гүйж газардах цэгийг тэмдэглэсэн тэмдэгт дээр газардах
Алхам 5. Дундын зайнаас гүйж уртад хотойж харайх-20 минут
ü Гүйлтийн 10-12 алхмаас гүйж харайх
ü Гүйлтийн 16-18 алхмаас гүйж харайх
Алхам 6. Ажлын хуудас дээр ажиллах-10 минут
ü Багш 4-5 оюутанд ажлын хуудас дээр нэг нэг оюутны харайлтын техникийг ажиглан техникийн алдааг тэмдэглэх даалгвар өгөх
ü Багш 4-5 оюутанд ажлын хуудас дээр нэг нэг оюутны харайлтын техникийг ажиглан техникийн зөв гүйцэтгэлийг тэмдэглэх даалгвар өгөх
ü Ажлын хуудас дээр тэмдэглэсэн алдаа болон техникийн зөв гүйцэтгэлийн талаар харилцан ярилцах, техникийн алдааг засах арга, хэрэглүүрийг зааж өгөх
Алхам 7. Дүгнэх, хэлэлцэх-5минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü Савалтын дасгал
ü Хичээлээ дүгнэх
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 126-127.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 88-91.