Хичээлийн танилцуулга
Зорилго: Бүтэн гүйлтээс уртад хотойж харайх техникээ сайжруулах CLO (2.3, 4.4)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Гүйлтээс уртад “хотойж” харайх техникээ бүтнээр нь сайжруулах
- Бүтэн зайнаас гүйж уртад хотойж харайх
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Давтах арга
Харилцан ярилцах арга
Дасгалыг бүтнээр нь эзэмшүүлэх арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, шүгэл, жижиг тэмдэгтүүд, том, жижиг матрас, уртын харайлтын элстэй талбай, ажлын хуудас, үзэг
Гарах үр дүн
Бүтэн гүйлтээс уртад “хотойж” харайх аргаар хол харайх чадвартай болсон байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД
ü Гүйлтийн сонголмол дасгалуудыг давтах
ü Ойрын зайд босоо гараанаас хурд
Алхам 2. Гүйлтээс уртад “хотойж” харайх техникээ бүтнээр нь сайжруулах-30 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Харайлтын талбай дээр урьдчилсан гүйлтийг (10-12 гүйлтийн алхам) олон удаа давтах
ü Хагас ба бүтэн гүйлтээс гүйж харайх
ü Гүйлтийн төгсгөл рүү хурдаа аажмаар нэмэгдүүлж, сүүлийн 3 алхмыг хурдтай гүйцэтгэх
ü Гүйлтийн сүүлийн алмыг өмнөх алхмаас арай богино гүйцэтгэж хүчтэй түлхэх
ü Гүйлтээс уртад харайсан амжилтаа хэмжих
Алхам 3. Бүтэн зайнаас гүйж уртад хотойж харайх-20 минут
ü Урьдчилсан гүйлт, түлхэлт, нисэлт, газардалтын дууриамал болон дөхүүлэх дасгалыг хэсэгчилэн болон нэгтгэж олох удаа давтах
ü Гүйлтийн 20-24 алхмаас гүйж түлхэх
ü Хөлөөс хөлд түлхэж гүйх
ü Урьдчилсан гүйлтийн сүүлийн алхмуудад хурд болон давтамжаа нэмэгдүүлэх
ü Амжилтаа хэмжүүлэх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-5минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Зөөлөн гүйлт
ü Савалтын дасгал
ü Хичээлээ дүгнэх, амжилтыг хэлэх, үнэлгээ өгөх
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 126-127.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 88-91.