Хичээлийн танилцуулга
Зорилго: Шидэлтийн төрлүүдийн техникээр сургалтын тэмцээнд оролцох CLO (1.4, 2.4, 3.1 )
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Жижиг бөмбөг шидэх техник
- Бөөрөнцөг түлхэх техник
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлах ба харилцан ярилцах арга
Дүрс бичлэг ашиглах арга
Бичлэг хийх арга
Дасгалаа давтах
Гарах үр дүн
Шидэлтийн төрлүүдийг ашиглан суралтын тэмцээн зохиох аргуудаас ойлгосон байна.
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, шүгэл, шидэлтийн төрлүүдийг харуулсан бичлэг, жижиг тэмдэгтүүд, шидэлтийн төрлүүдийн ком хэрэглэл, том, жижиг бөмбөг, бөөрөнцөг
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт -5 минут
Хичээлийн эхний хэсэг
Сургалтын тэмцээний талаар ерөнхий ойлголт өгөх
Сургалтын тэмцээнийг харуулсан кинограм, дүрс бичлэг ашиглан тайлбарлаж, харилцан ярилцах
Алхам 2. Бие халаалт-30 минут
Бие халаалт: Зөөлөн гүйлт
БЕХД (том бөмбөгтэй дасгал)
Үе холбоос халаасан дасгалуд
Алхам 3. Түлхэлтийн техник-15 минут
Хичээлийн үндсэн хэсэг
Том бөмбөгийг хол түлхэх
Жижиг бөмбөгийг өөрийн сонгосон техникээр хол түлхэх
Жижиг бөмбөгийг алхалтаас хол шидэх дасгалууд
Жижиг бөмбөгийг бүтэн гүйлтээс хол шидэх техникийг давтах
Алхам 4. Сургалтын тэмцээн -20 минут
Бүлэгийг 2 хэсэгт хуваана.
1-р бүлэг зохион байгуулалт хийнэ.
2-р бүлэг сургалтын тэмцээнд оролцоно. Тэмцээн дуусахад бүлгүүд өөрсдийн үүргээ солино.
Алхам 5. Дүгнэх, хэлэлцэх-5 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
Тайвшруулах дасгал
Сургалтын тэмцээний талаар дүгнэлт хийж, харилцан ярилцана.
Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 150-152.
Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 114-118.
Жилкин, А.И., Кузьмин, В.С., Сидорчук, Е., В. (2006). Легкая атлетика. Москва: Академия. х 124-128.