Хичээлийн танилцуулга
Зорилго: Фосбюри-флоп аргаар харайх чадвараа хөгжүүлэх CLO (1.2, 2.2, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Дөхүүлэх ба дуураймал дасгал
- Гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх техникийн урьдчилсан гүйлт, түлхэлт, нисэлт, газардалтын техникээ бататгах
- Ойрын ба дундын зайнаас өндөрт Фосбюри-флоп аргаар харайх чадвараа сайжруулах
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлан ярих арга
Давтах арга
Дасгалыг хэсэгчлэн заах арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, шүгэл, харайлтын техник харуулсан кинограм болон бичлэг, жижиг тэмдэгтүүд, өндрийн харайлтын ком хэрэглэл, том, жижиг матрас
Гарах үр дүн
Фосбюри-флоп арг аар харайж сурсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-20 минут
Хичээлийн эхний хэсэг
Өмнөх мэдлэгээ сэргээн санах гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх аргын онцлог, техник ангиллын талаар дахин ярилцах
Өндрийн харайлтын техникийг хэд ангилахыг асууж нэг бүрчлэн оюутнаар ангиллыг хэлүүлэх
Зөөлөн гүйлт
БЕХД (жижиг хэрэглэгдэхүүн ашигласан дасгал)
Тэмдэгт ашиглан алхам, хэмнэлээ тааруулж гүйх
Уян хатан хөгжүүлэх дасгал
Дээшээ чиглэлтэй үсрэлтийн дасгалууд (өндөрт өлгөсөн зүйлд гар, савалтын хөлөөр хүрэх, нэг ба хоёр хөл дээр тасралтгүй үсрэх)
Алхам 2. Дөхүүлэх ба дууриамал дасгал-10 минут
Хичээлийн үндсэн хэсэг
Түлхэлт, савалтын дөхүүлэх дасгалууд
Нуруугаар хотойх дууриамал дасгалууд
Байрнаас 2 хөлөөрөө түлхэн дасгалууд
Алхамаас түлхээд нуруугаар хотойж газардах
Алхам 3. Гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх техникийн урьдчилсан гүйлт, түлхэлт, нисэлт, газардалтын техникээ бататгах-20 минут
Хананаас нэг гараараа барьж зогссон байдлаас түлхэлтийн хөлийн өлмий дээр босож, савалтын хөлийг далайцтай савах
Хамтрагчаасаа барьж зогссон байдлаас гүйлтийн сүүлийн алмаас түлхэлтэнд бэлтгэх дуураймал дасгалыг давтах
Гүйлтийн 3 алхмаас гар, хөлийн савалтыг хослуулан түлхэх
Байрнаас түлхэх дасгалыг гүйцэтгэх
Алахм 4. Ойрын ба дундын зайнаас өндөрт Фосбюри-флоп аргаар харайх-30 минут
Урьдчилсан гүйлтийг 20 удаа давтах
Өндрийн хэмжээг нэмэгдүүлж олон удаа харайх
Дундын зайнаас гүйж өндрийн хэмжээг нэмэгдүүлж олон удаа харайх
Алхам 5. Дүгнэх, хэлэлцэх, үнэлэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
Харайлт бүхий хөдөлгөөнт тоглоом
Харайлтын нийтлэг алдааг хэлж өгөх, зөв техниктэй оюутныг сайшаах
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 150-152.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 114-118.
3. Жилкин, А.И., Кузьмин, В.С., Сидорчук, Е., В. (2006). Легкая атлетика. Москва: Академия. х 124-128.