Хичээлийн танилцуулга
Зорилго: Фосбюри-флоп аргаар харайх дөхүүлэх ба дууриамал дасгалуудыг хийх CLO (1.2, 2.2, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Дөхүүлэх ба дуураймал дасгал
- Гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх техникийн урьдчилсан гүйлт, түлхэлт, нисэлт, газардалтын техникээ бататгах
- Ойрын ба дундын зайнаас өндөрт Фосбюри-флоп аргаар харайх чадвараа сайжруулах
Арга зүй:
Биеэр үзүүлэх арга
Тайлбарлан ярих арга
Давтах арга
Дасгалыг хэсэгчлэн заах арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, шүгэл, харайлтын техник харуулсан кинограм болон бичлэг, жижиг тэмдэгтүүд, өндрийн харайлтын ком хэрэглэл, том, жижиг матрас
Гарах үр дүн
Фосбюри-флоп арг аар харайж сурсан байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-20 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Өмнөх мэдлэгээ сэргээн санах гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх аргын онцлог, техник ангиллын талаар дахин ярилцах
ü Өндрийн харайлтын техникийг хэд ангилахыг асууж нэг бүрчлэн оюутнаар ангиллыг хэлүүлэх
ü Зөөлөн гүйлт
ü БЕХД (жижиг хэрэглэгдэхүүн ашигласан дасгал)
ü Тэмдэгт ашиглан алхам, хэмнэлээ тааруулж гүйх
ü Уян хатан хөгжүүлэх дасгал
ü Дээшээ чиглэлтэй үсрэлтийн дасгалууд (өндөрт өлгөсөн зүйлд гар, савалтын хөлөөр хүрэх, нэг ба хоёр хөл дээр тасралтгүй үсрэх)
Алхам 2. Дөхүүлэх ба дууриамал дасгал-10 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Түлхэлт, савалтын хөлийг сайжруулах дөхүүлэх дасгалууд
ü Нуруугаар хөндлөвч дээгүүр хотойх дууриамал дасгалууд
ü Байрнаас 2 хөлөөрөө түлхэн дасгалууд
ü Алхамаас түлхээд нуруугаар хотойж газардах
Алхам 3. Гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх техникийн урьдчилсан гүйлт, түлхэлт, нисэлт, газардалтын техникээ бататгах-20 минут
ü Хананаас нэг гараараа барьж зогссон байдлаас түлхэлтийн хөлийн өлмий дээр босож, савалтын хөлийг далайцтай савах
ü Хамтрагчаасаа барьж зогссон байдлаас гүйлтийн сүүлийн алмаас түлхэлтэнд бэлтгэх дуураймал дасгалыг давтах
ü Гүйлтийн 3 алхмаас гар, хөлийн савалтыг хослуулан түлхэх
ü Байрнаас түлхэх дасгалыг гүйцэтгэх
Алахм 4. Ойрын ба дундын зайнаас өндөрт Фосбюри-флоп аргаар харайх-30 минут
ü Урьдчилсан гүйлтийг 20 удаа давтах
ü Өндрийн хэмжээг нэмэгдүүлж олон удаа харайх
ü Дундын зайнаас гүйж өндрийн хэмжээг нэмэгдүүлж олон удаа харайх
Алхам 5. Дүгнэх, хэлэлцэх, үнэлэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Харайлт бүхий хөдөлгөөнт тоглоом
ü Харайлтын нийтлэг алдааг хэлж өгөх, зөв техниктэй оюутныг сайшаах
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 150-152.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 114-118.
3. Жилкин, А.И., Кузьмин, В.С., Сидорчук, Е., В. (2006). Легкая атлетика. Москва: Академия. х 124-128.