ӨНДРИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БҮТЭН ГҮЙЛТЭЭС ӨНДӨРТ ФОСБЮРИ-ФЛОП АРГААР ХАРАЙХ № 8
ӨНДРИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БҮТЭН ГҮЙЛТЭЭС ӨНДӨРТ ФОСБЮРИ-ФЛОП АРГААР ХАРАЙХ № 8
Хичээлийн танилцуулга
Зорилго: Өндрийг нэмэгдүүлэн бүтэн гүйлтээс өндөрт Фосбюри-флоп аргаар харайх техникээ сайжруулах CLO (1.2, 2.2, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Бүтэн гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх техник техникээ сайжруулах, түлхэх хүчээ нэмэгдүүлэх
Арга зүй
Тайлбарлан, харилцан ярих арга
Төвөгтэй арга
Калифорно хэлбэрийн арга
Дасгалыг хэсэгчлэн ба бүтнээр нь заах арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, шүгэл, харайлтын техник харуулсан кинограм болон бичлэг, жижиг тэмдэгтүүд, өндрийн харайлтын ком хэрэглэл, том, жижиг матрас, хөгжим, ая
Гарах үр дүн
Эмэгтэй оюутан бүтэн гүйлтээс өндөрт Фосбюри-флоп аргаар 95 см хүртэл харайх чадварыг хөгжүүлэх.
Эрэгтэй оюутан бүтэн гүйлтээс өндөрт Фосбюри-флоп аргаар 120 см хүртэл харайх чадвар эзэмших.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Хөгжимтэй зөөлөн гүйлт
ü Тэмдэгт ашиглан алхам, хэмнэлээ тааруулж гүйх
ü Дээшээ чиглэлтэй үсрэлтийн дасгалууд (өндөрт өлгөсөн зүйлд гар, савалтын хөлөөр хүрэх, нэг ба хоёр хөл дээр тасралтгүй үсрэх)
Алхам 2. Техникээ бататгах-20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Урьдчилсан гүйлтээс дээш түлхэх
ü Алхалтаас түлхэлт, савалтын дасгал дасгал
ü Хагас тойрог зөөлөн гүйж түлхэх
ü Намхан дээгүүр харайх
Алхам 3. Хагас гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайж сурах-30 минут
ü Харайлтын хэсэг бүрийг анхаарч хагас ба бүтэн гүйлтээс харайх
ü Гүйлтийн хурд, давтамжаа сайжруулах дөхүүлэх ба дуураймал дасгал
ü Бүтэн гүйлтээс гүйж өндрийн хэмжээг нэмэгдүүлж харайх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Харайлт бүхий хөдөлгөөнт тоглоом
ü Тайвшруулах дасгал
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 150-152.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 114-118.
3. Жилкин, А.И., Кузьмин, В.С., Сидорчук, Е., В. (2006). Легкая атлетика. Москва: Академия. х 124-128.