БҮТЭН ГҮЙЛТЭЭС ӨНДӨРТ “ФОСБЮРИ ФЛОП”
АРГААР ХАРАЙХ ТЕХНИК № 9
БҮТЭН ГҮЙЛТЭЭС ӨНДӨРТ “ФОСБЮРИ ФЛОП”
АРГААР ХАРАЙХ ТЕХНИК № 9
Хичээлийн танилцуулга
Зорилго: Бүтэн гүйлтээс өндөрт Фосбюри-флоп аргаар харайх техникээ сайжруулах CLO (1.2, 2.2, 3.1)
Товч агуулга: Хичээлийн агуулга дараах хэсгээс бүрдэнэ.
- Бүтэн гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайх техник
Арга зүй
Бичлэгээр үзүүлэх арга
Тайлбарлан, харилцан ярих арга
Төвөгтэй арга
Дасгалыг бүтнээр нь заах арга
Материал хэрэглэгдэхүүн: Хэмжих метр, шүгэл, харайлтын техник харуулсан кинограм болон бичлэг, жижиг тэмдэгтүүд, өндрийн харайлтын ком хэрэглэл, том, жижиг матрас, хөгжим, ая
Гарах үр дүн
Эмэгтэй оюутан бүтэн гүйлтээс өндөрт Фосбюри-флоп аргаар 95 см дээш харайх чадвартай болсон байна.
Эрэгтэй оюутан бүтэн гүйлтээс өндөрт Фосбюри-флоп аргаар 120 см дээш харайх чадвартай болсон байна.
Хичээлийн үйл ажиллагаа
Хичээлийг дараах алхмуудаар зохион байгуулна.
Алхам 1. Бие халаалт-30 минут
Хичээлийн эхний хэсэг
ü Хөгжимтэй зөөлөн гүйлт
ü БЕХД (том бөмбөгтэй дасгал)
ü Тэмдэгт ашиглан алхам, хэмнэлээ тааруулж гүйх
ü Уян хатан хөгжүүлэх дасгал
ü Дээшээ чиглэлтэй үсрэлтийн дасгалууд (өндөрт өлгөсөн зүйлд гар, савалтын хөлөөр хүрэх, нэг ба хоёр хөл дээр тасралтгүй үсрэх)
Алхам 2. Техникээ бататгах-20 минут
Хичээлийн үндсэн хэсэг
ü Урьдчилсан гүйлтээс дээш түлхэх
ü Түлхэлт, савалтын дасгал дасгал
ü Хагас тойрог гүйж түлхэх
ü Намхан, өндөр дээгүүр харайх
Алхам 3. Бүтэн гүйлтээс өндөрт “фосбюри флоп” аргаар харайж сурах-30 минут
ü Харайлтын хэсэг бүрийг анхаарч хагас ба бүтэн гүйлтээс харайх
ü Гүйлтийн хурд, давтамжаа сайжруулах дөхүүлэх ба дуураймал дасгал
ü Бүтэн гүйлтээс гүйж өндрийн хэмжээг нэмэгдүүлж харайх
ü Дээд амжилтаа үзүүлэх
Алхам 4. Дүгнэх, хэлэлцэх-10 минут
Хичээлийн төгсгөл хэсэг
ü Анхаарал шалгасан хөдөлгөөнт тоглоом
ü Тайвшруулах дасгал
ü Хичээл ийн бус цагаар бие даан өндрийн харайлтын техникээ давтах даалгавар өгөх\
1. Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Уртнасан, Л., Баярлах, Д., Батцэцэг, Г., Жамъяндагва, И., Нармандах, Б., Амгалан, А. (2016). Хөнгөн атлетик сурах бичиг. Улаанбаатар: Ган Уран Бичээс. х 150-152.
2. Батцэцэг, Г., Баярлах, Д. , Зоригтбаатар, Ч. (2017). Гүйлт, Харайлт, Шидэлт. Улаанбаатар: Оргил Пресс. х 114-118.
3. Жилкин, А.И., Кузьмин, В.С., Сидорчук, Е., В. (2006). Легкая атлетика. Москва: Академия. х 124-128.