Өндөр болон тулгууртай харайлт нь өндөр хөндлөвч дээгүүр өндөрт харайх зорилготой.
/Дэвтэртэй тэмдэглэл хөтлөөрэй/
Өндрийн харайлтад: фосбюри-флоп, хөмрөх, алхах, давалгаалах, хэвтэх арга Семинар 8
Уртын харайлтад: хөл нугалах, хотойх, хайчилж харайх арга
Хөнгөн атлетикийн урт, өндөр, гурав, тулгууртай харайлтын төрлөөр хичээллэгсэд нь ойрын зайн дээд хурд, түлхэлтийн тэсрэмтгий хүч, хөдөлгөөний нарийн мэдрэмж-уян чанар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилтийг хангахаас гадна тухайн харайлтын техникийг сайн эзэмшсэн байна.
Харайлтын төрлөөс шалтгаалж түлхэлт ба нисэлтийн давталт нь янз бүр байна.
Жишээ нь: урт ба өндрийн харайлтад нэг түлхэлт нэг нисэлттэй бол тулгууртай харайлтад нэг түлхэлт хоёр нисэлттэй (тулгууртай ба тулгуургүй), гурвын харайлтад гурван түлхэлт гурван нисэлттэй байна.
Мөн харайлтын хөдөлгөөнийг эгц-дээш, урагш-дээш чиглэлд нисэлтийн өнцгөөр тодорхойлно.
Харайлтын техник гүйцэтгэлийг дараах хэсгүүдэд задална.
1. Урьдчилсан гүйлт ба түлхэлтэнд бэлтгэх - гүйлтийн эхний алхмаас түлхэлтийн хөлөө түлхэх газарт тавих хүртэл үргэлжилнэ.
2. Түлхэлт - түлхэх газарт хөлөө тавьж эхлээд түлхэж дуусах хүртэл үргэлжилнэ.
3. Нисэлт - түлхэлтийн хөл газраас салаад дахин газардаж эхлэх хүртэл үргэлжилнэ.
4. Газардалт - элс болон матрас дээр биеийн аль нэг хэсгээр хүрч эхлээд харайлт бүрэн дуусах хүртэл үргэлжилнэ.
а) биеийн нисэлтийн анхны хурд,
б) нисэлтийн өнцөг байна.
Хөлийн түлхэх үйлдлээр харайгчийн биеийг босоо чиглэлд шилжүүлэх нь нисэлтийн анхны хурдыг тодорхойлох ба түлхэлтийн хөлийг газар тавих өнцгөөс шалтгаалж нисэлтийн өнцөг өөрчлөгдөнө.Харайгчийн бие газраас салах агшинд үйлчилж буй хурдыг нисэлтийн анхны хурд гэнэ. Биеийн нисэлтийн анхны хурд нь урьдчилсан гүйлтийн хурд, түлхэлтийн хурдаас шууд шалтгаална. Гүйлтийн сүүлийн алхмуудыг хурдан гүйцэтгэвэл түлхэлт тэр хэмжээгээр хурдан явагдана. Өндөрт харайхад хөлийн тавилтын өнцөг хамгийн бага байх ба урт, гурвын харайлтад өнцөг ихсэж, тулгууртай харайлтад улам нэмэгдэнэ. Харайлтын төрлүүдэд түлхэлтийн хөлийг түлхэх цэгт хурдтай, чанга, өвдөгний үеэр аль болох шулуун тавина.
Түлхэлтийн хөл газраас салаад дахин газардаж эхлэх хугацаанд үргэлжилнэ. Нисэлт нь тэнцвэрийг хадгалах ба газардалтыг үр ашигтай гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлнэ. Гурвын харайлт нь гурван түлхэлт, гурван нисэлттэй байна. Харин урт, өндрийн харайлт нь нэг нисэлтийн үетэй байна. Харайлтын төрлүүдээс тулгууртай харайлтын нисэлтийн үеийг
Тулгуураас дүүжигнэж нисэх
б) Тулгуураас салж, хөндлөвчийг даван нисэх гэж хуваадаг.
Өндөр зэрэглэлийн өндрийн харайгчдын урьдчилсан гүйлтийн хурд 7.0-м/с хүрдэг ба биеийн хүндийн төв нисэлт эхлэх мөчид 105-120 см өндөрт, нисэлтийн анхны хурд нь 4.0-4.6 м/с, нисэлтийн өнцөг 60-65 градус байдаг бол уртын харайлтад урьдчилсан гүйлтийн хурд 9.0-10.5 м/с, биеийн хүндийн төв 70-90 см өндөрт, нисэлтийн анхны хурд нь 8.2-9.3 м/с, нисэлтийн өнцөг нь 20-26 градус байна (Озолин Н.Г, Воронкин В.И.,1979).
Тэмцээнд харайгчдын амжилт 1-2 см-ээр хэмжигдэн өрсөлдөхөд нисэлтийн техникийг зөв эзэмшсэн харайгч нь илүү ялалтанд хүрдэг.
Урт, өндөр, гурав ба тулгууртай харайлтын төрлөөс хамаарч газардалт нь өөр зорилготой байна. Жишээ нь: өндөр болон тулгууртай харайлтад аюулгүй байдлыг хангах бол урт, гурвын харайлтад зөв байрлалаар газардах нь амжилтад эергээр нөлөөлнө.
Газардалт богино хугацаанд үргэлжлэх боловч харайгчийн биеийн инерцийг сааруулах хурд, хүчийг зөөллөх явцад ачаалал үүсэж, бүх биед доргилт өгдөг. Элсэн дээр гулсах болон матрас дээр хонхойх зам богино байвал их биед нөлөөлөх доргилт их, урт байвал доргилт бага байна. Урт, гурвын харайлтад харайгч газардах үедээ хоёр хөлөө дээш өргөж, гулсалтын замыг уртасгана. Тулгууртай харайлтад харайгч 4 м өндрөөс газардахад биеийн жингээс 5-6 дахин их ачааллаар доргиж, 4-6 харайлтын дараагаас ажиллах чадвар буурдаг байна4. Ийм хүнд ачаалал нь харайгчийн их бие, булчин, үе холбоосонд бэртэл учруулдаг. Доргилтын хүчийг сааруулахын тулд хонхойлт ихтэй зөөлөн матрас хэрэгтэй. Өндрийн ба тулгууртай харайлтын тэмцээн явуулахад тохирсон орчин үеийн байр, талбай, хэрэглэл нь харайгчийг бэртэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой бөгөөд харайлтын амжилтаа нэмэгдүүлэх сэтгэл зүйн таатай нөхцлийг бүрдүүлнэ.
Урьдчилсан гүйлт ба түлхэлтэнд бэлтгэх. Хүчтэй түлхэж хол харайхын тулд тодорхой зайнаас гүйх хэрэгтэй. “Фосбюри-флоп” аргын урьдчилсан гүйлтийг хөндлөвчний урдаас шулуун гүйж эхлэх ба төгсгөлийн 3-4 алхмыг тойрог замаар гүйнэ. Учир нь харайгч хөндлөвчний зүг биеийнхээ хажуу талаар нисэхийн тулд тойрог замаас үүсэх зугтах хүчийг ашиглана. Харин бусад төрлийн харайлтад урьдчилсан гүйлтийг шулуун чиглэлээр гүйцэтгэнэ. Харайгчийн бэлтгэлжилтийн түвшин, ур чадвар өсөх тутам гүйлтийн хурд, алхмын тоо нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Харайгч урьдчилсан гүйлтийг эхлэхдээ бага зэрэг бөхийх, эсвэл гэдийх байдлаар биеэ цэгцэлж, техник гүйцэтгэлийн дэс дарааллыг бодож анхаарлаа төвлөрүүлнэ. Урт, гурвын харайлтын гүйлтийг их биеэрээ тонгойж эхлэх ба гар, хөлийн савалтын далайц идэвхтэй байна. Энэ нь босоо гараанаас гарч гүйж байгаатай төстэй. Гүйлтийн сүүлийн алхмуудыг хурдтай, мөн давтамжийг алхам бүрд нэмэгдүүлж байвал түлхэлтийг хүчтэй гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой.
Урьдчилсан гүйлтийг 2 хувилбараар гүйцэтгэнэ. Үүнд:
1. Гүйлтийн хурдыг жигд нэмэгдүүлэх
2. Гүйлтийн хурдыг огцом нэмэгдүүлэх
Энэ нь харайгчийн хувийн онцлог, гүйлтийн техник эзэмшилт, ур чадвартай холбоотой. Харайлтын төрөл тус бүр дээр урьдчилсан гүйлтээс түлхэлтэнд бэлтгэх сүүлийн алхмуудын кинематик үзүүлэлтүүд нь (хурд, давтамж, алхмын урт) харилцан адилгүй хэмжээтэй байна. Гүйлтээс урт, гурав, тулгууртай харайлтын сүүлийн алхмын уртын хэмжээ бага зэрэг богиносдог бол өндрийн харайлтын алхах, хөмрөх, давалгаалах техникийн үед алхмын урт бага зэрэг нэмэгдэнэ. Харин “фосбюри-флоп” харайлтын түлхэлтэнд бэлтгэх хэсэг нь сүүлийн 4 алхмаас эхлэх ба их биеэрээ тойргийн төв рүү хазайж, сүүлийн алхмын урт багасаж, давтамж нэмэгдэнэ.
Гүйлтээс уртад “хотойж” харайх арга нь “хайчлах” аргыг бодвол энгийн техниктэй учир олон тамирчид, ялангуяа эмэгтэй тамирчид нийтлэг хэрэглэдэг. “Хайчлах” аргыг 1930-аад оноос эхэлж хэрэглэх болсон бөгөөд 7 м-ээс цааш харайж байгаа тамирчид хоёр хөлөөр агаарт 2-2.5 алхам сэлэхэд зохимжтой байдаг. Гүйлтээс уртын харайлтад “хайчлах” болон “хотойж” харайх аргыг холимог байдлаар ашиглаж харайдаг тамирчид нэлээд бий. Тамирчид эдгээр аргын аль нэгийг сайн эзэмшиж чадвал спортын өндөр амжилт гаргах бололцоотой.
Түлхэх үед хөлийг бүтэн улаар, шилбийг арагш-доош нь татаж газарт тавих ба зарим харайгчид өсгийлдөж тавих тохиолдол ч байдаг. Түлхэлтийн хөлийг ойролцоогоор 70 гарудсын өнцгөөр газар тавих нь тохиромжтой. Энэ үед их бие босоо байдалтай, эсвэл 3-5 градусын өнцгөөр гэдийсэн байна.
Уртын харайлт /дэхийн рекорд шинэчлэн тогтоож буй бичлэг/
Хөнгөн атлетик Сурах бичиг 129-135 хуудас