Бие даалт оюутны бие даасан ажил
Оюутны бие даасан ажил ОБДА гэдэг бол сургалтын стандарт, хөтөлбөр, оюутны хэрэгцээ,сонирхол, чадавхи, ирээдүйн мэргэжлийн шаардлага зэргийг үндэслэн хичээлийн бус цагаар багшийн шууд бус арга зүйн удирдлага туслалцаа дор явагдаж буй оюутны бие даан суралцах, судлах, бүтээл гаргах үйл явц юм. ОБДА-ын гол онцлог бол энэ нь судалгаа шинжилгээний шинжтэй, бүтээлч үйл ажиллагаа болсоор байгаа явдал юм. ОБДА нь:
1. Оюутны заавал хийх ажлын сэдэв,
2. Оюутны сонгож хийх ажлын сэдэв,
3. Оюутан өөрөө сонирхсон сэдвээ дэвшүүлж түүгээрээ судалгаа хийх гэсэн хэд хэдэн янз байна.
Оюутны бие дааж хийх ажлын түвшин: сурган хүмүүжүүлэх ном зохиолд ОБДА-ыг гурван түвшинд хуваан үздэг.
Эдгээр нь:
1. Сэргээн хуулбарлах
2. Өөрчлөн хувиргах
3. Бүтээлч
Сэргээн хуулбарлах түвшний бие даасан ажлын зорилт бол оюутны мэдлэгийг бататгаж улмаар түүнд чадвар дадал төлөвшүүлэх явдал юм. Энэ тохиолдолд оюутан бэлэн загвар ашиглаж сурах үйлийг хэлнэ. Энэ түвшний ОБДА-ын мөн чанар нь мэдлэгийг таних, ухамсарлах, тогтоох үйл ажиллагаа гүйцэтгэхэд чиглэнэ. Түүнд даалгавар, дасгал гүйцэтгэх, бодлого бодох, коллоквиум өгөх, мэдээлэл хийх, хүснэгт бөглөх гэх мэт ажил багтана.
Өөрчлөн хувиргах түвшний бие даасан ажлын зорилт бол оюутанд эзэмшсэн мэдлэгээ өөр шинэ нөхцөлд шилжүүлэн хэрэглэх чадвар олгох явдал юм. Үүний тулд оюутнаар уншсан зүйлийн төлөвлөгөө зохиохоос эхлээд тодорхой асуудлаар өөрийн санаа бодлоо найруулан бичих, ажлуудыг хийлгэх зэрэг багтана. Жишээ нь оюутан эссе бичих, бодлого зохиох, реферат бичих гэх зэрэг ажлыг хийнэ.
Бүтээлч түвшний ОБДА-ын зорилт бол оюутанд тодорхой үзэгдэл, асуудал, нөхцөл гэх зэрэгт тодорхойлолт өгөх, асуудлыг бие дааж шийдвэрлэх, шинэ мэдлэг бүтээж бий болгох гэх зэрэг арга барилыг эзэмшүүлэх явдал юм. Үүний тулд оюутнаар шийдвэрлэх асуудлыг олуулах, түүнийг хэрхэн шийдэх талаар эрэл хайшуул хийлгэх, төсөл боловсруулах ба судалгаа хийлгэх, судалгааны материалд боловсруулалт хийлгэх, тайлан бичиж хамгаалуулах, ангийн ажил болон дипломын ажил гэх зэргийг хийлгэнэ.
Даалгавар 1. Хөнгөн атлетикийн тэмцээний 4 х 100 м буухиа гүйлтийн видео бичлэгийг үзэж, дамжуулалтын үр дүн, ач холбогдолыг ойлгох.
Буухианы модыг доороос, дээрээс, босоогоор дамжуулах техникийг дадлага хичээл дээр туршиж үзээд ямар насны суралцагчид дамжуулалтын аль арга тохиромжтой болохыг ярилцаж, бичлэг хийнэ.
Educação Física Escolar энд дарж үзнэ үү.
Буухиа гүйлтийн сургалтын зорилтуудыг хичээлд ашиглах хэрэглүүрт тохируулан холбож тэмдэглэл хөтлөөрэй.
Буухиа модыг доороос дамжуулах техникийг эзэмших а. Буухианы модыг барьж нам гараанаас дохиогоор гарах
Буухиа хүлээн авагчийн гарааны техникийг эзэмших б. Цуварч зогссон байдлаас буухианы модыг дамжуулах
Дамжуулалтын бүсэд буухианы модыг дамжуулах чадварыг сайжруулах в. Тулж тонгойн арагш харж зогссон байдлаас гараанаас гарч хурдтай гүйх
г. Цуварч зөөлөн гүйж байгаад буухианы модыг дамжуулах
д. Тойргоос шулуунд, шулуунаас тойрогт орохдоо буухианы модыг дамжуулах
е. Шулуун замд дээд хурдтай гүйлтээс буухианы модыг дамжуулах
Word программ: https://www.youtube.com/watch?v=u0MuL8_XhUE
Powerpoint программ: https://www.youtube.com/watch?v=6y5xyw1Ufj0
Exsel программ: mail.google.com/chat/u/0/#chat/welcome
Интернэтээс зураг хайх, татаж авах: https://www.youtube.com/watch?v=sVyiQPCUAnQ
Илтгэл тавихад анхаарах зүйлс: https://www.youtube.com/watch?v=Z9cW13q_MwE
https://www.youtube.com/watch?v=OCMuVJcKXTE
Оюуны бүтээлийн хулгай, хэлбэр, зайлс хийх арга зам: https://www.youtube.com/watch?v=9mAtOt03uzA
APA загвар ашиглан ишлэл хийх арга зүй: https://www.youtube.com/watch?v=0qDWjGOysUo
Дараах холбоосоор орж бие даалтаа илгээнэ үү. Энд дарна уу?
Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648
Phone: 976-11-77775445
Email:Info@msue.edu.mn