Хөнгөн атлетик II хичээлийн агуулгын танилцуулга
Сэдэв 1. Удиртгал хичээл
Хичээлийн код: Хөнгөн атлетик II, A.AT408
Улирал: Хавар
Хичээлийн задаргаа: 0:0:0:4 (3) 2 кредит
Заах багш: Э.Баатарсүрэн
Хичээлийн зорилго:
Дундын зайн гүйлт ба буухиа гүйлт, бөөрөнцөг түлхэлтийн техникийг эзэмших, зээрэнцэг шидэлт, гурвын харайлт, урт өндөрт харайх нарийн төвөгтэй техниктэй танилцаж ЕБС-д секц удирдахдаа ашиглах, оюутны ур чадварыг хөгжүүлэхэд хичээлийн зорилго оршино.
Арга зүй
Сургалтын хөтөлбөрийн цагийн задаргаанд заасны дагуу Хөнгөн атлетик II хичээлийн практик хэлбэрээр оюутны спортын ур чадварын хувийн ялгаа, хэрэгцээ, сонирхол, хэв шинж, сурах сэдэл, өөртөө итгэх итгэл, туршлага зэргийг харгалзан удирдан зохион байгуулна. Хөнгөн атлетик II хичээлийн арга зүй нь оюутныг сайн суралцъя гэсэн үйл рүү хөтлөн чиглүүлэх давтах, зөрчилт нөхцөл үүсгэх, мэргэжлийн багаж, хэрэгсэл ашиглах, хөдөлгөөний үйлдлийг сэтгэхүйн үйлтэй хослуулан судалж буй сэдэвтэй холбон хэрэглэнэ. Оюутны зан төлөв, суралцахуйн үйлд нөлөөлөхүйц сургалтын таатай орчинг бүрдүүлнэ.
Үнэлгээний хэлбэр, жин
Ирц, оролцоо 20 %
64 цагийн практик хичээлийн ирц ба оролцоо 20 % байх ба ирц 10%, оролцоо 10 %-ийг оюутан хичээлд идэвхитэй оролцсон, дасгал даалгаварыг цаг хугацаанд нь гүйцэтгэж бие даан өөрийгөө хөгжүүлж буй байдлыг харгалзан олгоно.
Бие даалт 30 %
3 төрлийн бие даалт хийх ба 30 %-иар тооцно. /Дэлгэргүйг бие даалт цэснээс харна уу?/
Бие даан гүйцэтгэх даалгаврын үнэлгээ:
Бие даалтанд ашиглах СУРАХ БИЧИГ, ном тохимол
Тайлбар: Цэнхэр холбоосон дээр дарж дараагийн хэсэгт шилжинэ үү.
Явцын сорил 50 %
Оюутан хөнгөн атлетик хичээлээр эзэмшсэн чадвараа үнэлэхдээ норматив биелүүлнэ. Сэдэв бүрийн төгсгөлд явцын шалгалтыг авна. Дундын зайн гүйлт, бөөрөнцөг түлхэлт, өндрийн фосбюри флоп аргаар харайх төрлөөр норматив биелүүлнэ. Эдгээрийн хүрсэн түвшинг үнэлнэ.
Оюутан хөнгөн атлетик хичээлээр эзэмшсэн чадвараа үнэлэхдээ норматив биелүүлнэ.
Сэдэв бүрийн төгсгөлд явцын шалгалт авна.
Тестийн шалгалт
Өндөрт фосбюри флоп аргаар харайх төрлөөр норматив биелүүлнэ. Эдгээрийн хүрсэн түвшинг үнэлнэ.
Тайлбар: Цэнхэр холбоосон дээр дарж дараагийн хэсэгт шилжинэ үү.
Дасгал 1
Дасгал 2
Сэдэв 3. Гүйлтээс өндөрт фосбюри-флоп, хөмөрч харайх аргатай танилцах, харайгчийн бие бялдрын ба тусгай чадавх хөгжүүлэх дасгал
Сэдэв 4. Гүйлтээс өндөрт фосбюри-флоп аргаар харайх техникийн дөхүүлэх ба дуураймал дасгал
Сэдэв 5. Ойрын ба дундын зайнаас өндөрт фосбюри-флоп аргаар харайх техник
Сэдэв 6. Өндрийг нэмэгдүүлж бүтэн гүйлтээс өндөрт фосбюри-флоп аргаар харайх
Сэдэв 7. Бүтэн гүйлтээс өндөрт фосбюри-флоп аргаар харайх техникээ бататгах
Сэдэв 8. Явцын шалгалт, дундын зайн гүйлтийн техниктэй танилцах, гүйгчийн бие бялдрын чадавх хөгжүүлэх дасгал
Сэдэв 9. Буухианы модыг доороос ба дээрээс дамжуулах техникийг байрандаа ба гүйлтэн дунд давтах
Сэдэв 10. Буухианы модыг доороос ба дээрээс дамжуулах техникийг 20 м бүсэд давтах
Сэдэв 11. Бүсийн дамжуулалтыг бататгах
Сэдэв 12. Янз бүрийн зайн буухиа гүйлт
Сэдэв 13. 4 х 100 м буухиа гүйлт, техникээ бататгах
Сэдэв 14. 4 х 400 м буухиа гүйлт, техникээ бататгах
Сэдэв 27. Гүйлтээс уртад хотойж, хайчилж харайх аргатай танилцах, харайгчийн бие бялдрын ба тусгай чадавх хөгжүүлэх дасгал
Сэдэв 28. Гүйлтээс уртад хотойж ба хайчилж харайх техникийн дөхүүлэх ба дуураймал дасгал
Сэдэв 29. Дундын ба бүтэн зайнаас гүйж уртад хотойж харайх техник
Сэдэв 30. Бүтэн гүйлтээс уртад хотойж харайх техникээ давтах
Боловсрол, Соёл шинжлэх ухааны яам
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институд
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Биеийн Тамирын Сургууль
Зайн сургалтын төв
Үгийн алдаа шалгагч программ
Байршлын мэдээлэл
Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648
Phone: 976-11-77775445
Email:Info@msue.edu.mn